MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ“ нийслэлийн засаг даргын нэрэмжит цомыг аялуулна

    “УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ“ нийслэлийн засаг даргын нэрэмжит цомыг аялуулна

    2016-04-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор энэ сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг гардуулан өглөө.

    Энэхүү аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 06 дугаар сарын 04–ний өдөр нийслэлд гурав дахь удаагаа болох “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах юм. Мөн “Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, иргэдийг татан оролцуулахад оршиж байна.
     
    “Улаанбаатар Марафон – 2016” цомыг нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүд хүлээн авч харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль, коллежууд байгууллагуудаараа аялуулах ажлыг зохион байгуулж нийт албан хаагч, сурагчид, оюутнуудынхаа дунд тус удирдамжинд заасан үйл ажиллагааг явуулна.
     
    “Улаанбаатар Марафон – 2016” цом аялах хугацаанд байгууллага, хамт олноос хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл:
     
    1. Байгууллага, хамт олондоо “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулах, сурталчлах
    2. Байгууллагынхаа Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, шинээр хамтлаг байгуулах
    3. “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг танилцуулах, байгууллага, хамт олноороо нэгдэх, гүйх хөдөлгөөн өрнүүлэх, сургуулиасаа  марафонд оролцож гүйх сурагч, оюутан, багш, ажилтан албан хаагчдын нэрсийг гарган бүртгэлд хамруулах, байгууллага, хамт олныхоо дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, спортын алдар, цуутай тамирчидтай уулзалт ярилцлага хийх, мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө авах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, ярилцлага, реклам сурталчилгаа хийх
    4. Байгууллага, оршин суугаа орчиндоо хог хаягдалгүй цэвэр, эко орчинг бүрдүүлэх, амьдралын хүнд нөхцөлд байгаа оюутан сурагч, албан хаагч болон өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг сайн үйлсийг дэлгэрүүлэх аян өрнүүлэх зэрэг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулах, сурталчилах, дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх
    5. Хамрах хүрээ: Нийслэл, дүүргийн ИТХ, хороодын Иргэдийн нийтийн хурал, нийслэлийн иргэд
    “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе” уриан дор нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, холбогдох зураг, бичлэг материалыг үндэслэн шалгаруулалт хийж хамгийн сайн оролцсон байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж “Өргөмжлөл” 1-2 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Байгууллагынхаа тайланд марафонд гүйсэн, хөгжөөн дэмжиж оролцсон хүний тоо, хийсэн ажлаа дэлгэрэнгүй тусгаж ирүүлнэ. Соёлтой найрсаг хотын эрүүл, спортлог иргэн байхын төлөө хамтдаа гүйцгээе хэмээн “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийг зохион байгуулах хорооноос уриаллаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!