MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөдөлмөрийн сайд орон нутагт ажиллалаа

    Хөдөлмөрийн сайд орон нутагт ажиллалаа

    2016-03-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

       УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт  Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ, Политехник коллежийн ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх гарцын талаар санал солилцохын хамт зарим нэгийг нь газар дээр нь шууд шийдэж өгсөн юм.

    Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь уул уурхайн техникч, баяжуулалтын техникч, хүнд машин механизмын ашиглалтын техникч, уулын ажлын техникч зэрэг найман мэргэжлээр техникийн боловсрол, уул уурхайн нөхөн сэргээгч-ойжуулагч, барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, цахилгаанчин, гагнуурчин, автын засварчин зэрэг мэргэжлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалт явуулдаг. Энэ хичээлийн жилд 797 оюутан сургаж буй бөгөөд төгсөгчдийн 80 орчим хувь нь ажлын байртай болдог тухай сургуулийн удирдлагууд ярьж байлаа. Говьсүмбэрийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн ажлын байрыг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийн гарааны дэмжлэгт хамрагдах найман төслийг шалгаруулж, 40 иргэнийг “Бизнесээ эхэл, хөгжүүл” сэдэвт бүлгийн аж ахуй эрхлэлтийн сургалтанд бүрэн хамруулж буйгаа сайдад танилцуулсан.

      Хэнтий аймгийн МСҮТ 2014 онд хичээлийн шинэ байртай болжээ. Ингэснээр хичээлийн болон дадлагын байрны хүрэлцээ багтаамж сайжирсан гэнэ. Одоогоор тус сургууль 18 мэргэжлээр 600 гаруй суралцагчийг 1-2,5 жилийн хугацаатай сургаж байгаа. Хичээлийн дадлага хийх боломжоор бүрэн хангагдсан тус сургуульд автомашины хэрэгцээ шаардлага байгааг салбарын сайддаа дуулгасан. Г.Баярсайхан сайд “Яам хөрөнгө мөнгө тааруу байгаа ч нэн шаардлагатай зүйлд анхаарч, шийдэх талаас нь ажиллана” хэмээн амласан.  Хэнтийн Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн онд ажил хайж 1041 иргэн бүртгүүлсний 1209-ийг нь байнгын болон түр ажлын байранд зуучилсан байна. Хэнтий аймгийн хувьд ажил олгогчоос ирүүлдэг захиалга буурч, ажил хайгч иргэдийн тоо өссөн дүнтэй байгаа ч  Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ. Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлэхээр 5,0 га газрыг хэлтсийнхээ нэр дээр эзэмших гэрчилгээ авч Хэрлэн сумын ажилгүй 30 иргэнийг бүлгийн зохион байгуулалттайгаар ажиллуулжээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэд төмс, лууван, байцаа, цагаан лууван, манжин, улаан байцаа, сонгино, улаан манжин, шар манжин, улаан лооль, өргөст хэмх салатны навч зэрэг 22 төрлийн хүнсний ногоо тарьсан байна. Мөн энэ газартаа 32 метр гүнтэй өрөмдмөл худаг гаргаж, 30квт-ын өндөр хүчдэлийн шугам татан, 1300 м газрыг хашаажуулж, хүлэмжийн ногоо услах дөрвөн усан санг байрлуулжээ. Түүнчлэн 6х18 м хэмжээтэй гурван хүлэмж барьсандаа өргөст хэмх, улаан лооль тариалж тав хоног тутам 80-120 кг өргөст хэмх хурааж, гадаа талбайгаас 800 кг сонгино, 25 кг редиск хураасан нь нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр үр дүнгээ өгсний илрэл аж.

    Энэ бүхэнтэй танилцсан Г.Баярсайхан сайд олон иргэнийг ажлын байраар хангах, үр өгөөжтэй сайн төсөл, хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам дэмжих бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөр, нөхөрлөл хоршооны үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүргийг Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудад өглөө.

    Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутны байрны барилгын хийц хэсгийн  дулаан алдалттай хүйтний улиралд тасалгааны температур нь 0-5 градусын хүйтэн болдог байсныг өөрсдийн хүчээр засч барилгын гадуур нь хөөсөнцрөөр бүрэх ажлыг хийсэн гэнэ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гагнуур, сантехникийн дадлагын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн хангасны зэрэгцээ дадлагын байрыг бүрэн засварласан байна. Тэднийд ч мөн автомашин хэрэгтэй байгаа гэнэ. Унаатай болгож өгөөч гэсэн хүсэлтийг Хөдөлмөрийн сайдад тавьсан бөгөөд Г.Баярсайхан сайд ч боломжоор нь шийдэхээ амлалаа. Мөн МСҮТ-үүдээс тэтгэвэрт гарч буй багш ажилчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч буйг байгууллагын удирдлагууд уламжилсан.  Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь орон нутгийн өмчит байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Хуучирсан барилгын дээвэр муудсан тул цас борооны үед дусаал гоожих зовлон байдаг гэнэ. Тиймээс сайдыг ирсэн дээр байшингийнхаа дээврийг засах төсөв хөрөнгө шаардлагатай талаар дуулгаад амжсан. Хөдөлмөрийн сайд ажилтнуудынхаа ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг судлах, шаардлагатай арга хэмжээ авахаар болсон юм.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Hudulmuriin-said-oron-nutagt-ajillalaa#sthash.m3Iy3ugH.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!