MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Шилдгүүд чуулсан “Миний мэргэжил-миний бахархал” амжилттай боллоо

    Шилдгүүд чуулсан “Миний мэргэжил-миний бахархал” амжилттай боллоо

    2016-03-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгууллаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга орчим залуус сурч байна. Тэднээс шилдгийн шилдгүүд нь “Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтын төлөөлөгчөөр сонгогдон иржээ.

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан газар газраас ирсэн шилдгүүдийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, дадлага хийх хугацаандаа ажил олгогчийн шаардлагыг хангаж байгаагаа батлан урилгаар ажлын байртай болсон төгсөх ангийн оюутан, суралцагчдад талархал илэрхийлээд “Хөдөлмөрийн яам та бүхний суралцах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч шинэ барилга, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, анги танхим, сурах бичиг, сургалтын материаллаг баазыг шинэчлэх ажлыг ээлж дараатайгаар тасралтгүй хийж, та бүхнийг хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн болгохын төлөө чармайн ажиллаж байгаа билээ. Дээрх үйл ажиллагаанд сүүлийн таван жилийн дунджаар авч үзэхэд жилд 66 тэрбум төгрөгийг хичээлийн байр, дотуур байр, дадлагын байрыг шинээр барих, шинэчлэн засварлахад, 3,2 тэрбум төгрөгийг сургалтын орчны шинэчлэлд, 9,8 тэрбум төгрөгийг суралцагчдын хичээл, сургалт-үйлдвэрлэлийн зардалд, 22,7 тэрбум төгрөгийг суралцагчдын тэтгэлэг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гэхчилэн тооцоход нийтдээ 144 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Түүнээс гадна гадаад улс орнуудын буцалтгүй тусламжаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх, багш, суралцагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи эзэмшүүлэх, төгсөгчдийг ажлын байртай холбох, ажилтай болгоход  дэмжлэг үзүүлж, 2016 оны байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Европын холбоо, Азийн хөгжлийн банк, Герман, Швейцарь, БНСУ, Сингапур, Энэтхэг зэрэг улсын  нийт есөн төсөл хэрэгжиж, нийт 103,5 сая америк долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна” хэмээн мэргэжлийн боловсрол сургалтын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгсөн.

    Тэрбээр мөн өнгөрсөн   2015 онд Бразил улсын Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд Монгол Улс анх удаа есөн мэргэжлээр оролцож чамлахааргүй амжилт гарган, монгол залуусын ур чадварыг дэлхийд танилуаад ирснийг дурдаад 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох 44 дэх тэмцээнд оролцох бэлтгэл ажлыг эртнээс хийж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах ур чадвартай, уран гартай ухаан төгс мэргэжилтнүүд “Миний мэргэжил-миний бахархал” чуулга уулзалтад оролцож буй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.  

     

      Хөдөлмөрийн яамнаас оюутан, суралцагчдыг ажлын байртай болгох зорилгоор “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих” гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд МСҮТ, Политехник коллежид сурч буй залуус эдгээр хөтөлбөрт хамрагдан дэмжлэг авч өөрөө өөртөө ажлын байр бий болгон, бизнесээ эхлүүлэх боломж бүрэн бий юм. Тиймээс оюутан, сурагч хэн бүхэн  суралцах хугацаандаа төгсөөд хэрхэн ажилтай, орлоготой болох вэ гэдгээ тунгаан бодож, эртнээс төлөвлөхийн хамт дээрх хөтөлбөрүүдэд хамрагдаж, анги, хамт олон, найз нөхдөөрөө бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж дэмжлэг авах боломжтой гэдгийг Г.Баярсайхан сайд дуулган ийм санал санаачилга бүрийг Хөдөлмөрийн яам дэмжих болно гэлээ.

    “Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтад орон нутгаас 215, нийслэлээс 235, бүсийн арга зүйн төвүүдийн төлөөлөл 489 гээд мянга шахам хүн оролцсон. Чуулга уулзалтын төлөөлөгчдөд Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон Монголын анхны багийнхан хүндэтгэл үзүүлж, багийн гишүүдээ төлөөлөн Сан-Паулод өрөг угсралтын мэргэжлээр өрсөлдсөн Ж.Энхчимэг үг хэлж нөхдөдөө амжилт хүслээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон залууст тэмцээнд оролцсоныг батламжилсан гэрчилгээ Дэлхийн ур чадварын байгууллагаас ирүүлснийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардуулж өгсөн юм.

    Шилдгүүдэд хандан эзэмшсэн мэргэжлийнхээ бахархлыг хуваалцсан Дорнод аймаг дахь Политехник коллежийн багш Б.Баянбаатар ердөө жилийн өмнө оюутан байсан нэгэн. Тэрбээр цахилгааны мэргэжлээр сурч байхдаа “Монгол ур чадвар” тэмцээний шилдгээр шалгарч байсан бөгөөд төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн юм. Баянхонгор аймгийн Политехник коллежийн төгсөгч Э.Чулуун ур чадвартай сайн мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцсаныхаа үр шимийг хэрхэн хүртэж буйгаа чуулганы индэр дээрээс үеийнхэндээ сонирхуулсан юм.

    Чуулганд оролцогчид мэргэжлийн боловсрол сургалтын салбарт сурч буй нийт оюутан залуустаа хандан уриалга гаргалаа. Уриалгад сурч буй хугацаандаа Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, анги хамт олон, найз нөхдөөрөө бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалтад орж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авч инкубацийн үйлчилгээ, оюутан суралцагчдыг цагийн ажилд зуучлах үйлчилгээнд хамрагдан, аж ахуй эрхлэх арга барилд суралцан олон мянган баялаг бүтээгчид болж эх орныхоо хөгжил дэвшилд манлайлан оролцох боломжтйог дурдсан байна.

    Бүтэн өдөр үргэлжилсэн чуулга уулзалт эзэмшиж буй мэргэжлээрээ бахархан, ирээдүйдээ итгэлтэй залуусын ажил хэрэгч яриа хөөрөө, цовоо цолгин дуу хуураар бялхан байлаа.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Shildguud-chuulsan-Minii-mergejil#sthash.BIWmsVna.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!