Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт сургалтад Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон хороодын зохион байгуулагч нийт 20 хүн хамрагдав.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нээж, сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан н.Туул, н.Баярцэцэг нар удирдан явууллаа. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын тухай ойлголт, шалтгаан хор хөнөөл, Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголтыг таниулан, “Авлига гэж юу вэ? бодлоо хуваалцая” дасгал ажил хийлээ.
Нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас анхлан санаачлан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцан сургалтад хамрагдсанд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон тусгайлан талархал илэрхийлэв.