MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан: Аз жаргалыг бүтээх боломж нь ажил, мэргэжлийн зөв сонголт

    Г.Баярсайхан: Аз жаргалыг бүтээх боломж нь ажил, мэргэжлийн зөв сонголт

    2016-03-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нэг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийн нээлт өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.  Цоо шинээр эхэлж буй энэ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын иргэн бүрээ ажилтай, орлоготой болгох бодлогын нэг хэсэг болох ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд, залууст мэргэжлээ оновчтой сонгох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь зөв хандлага, төлөвшил бий болгох зорилгоор орон даяар хэрэгжүүлэхээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2015 оны есдүгээр тогтоолоор баталсан.

    Хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эх, багш нарын төлөөллөөс гадна МСҮТ, Политехник коллежид сурч мэргэжил эзэмшиж буй залуус гээд 1000 гаруй хүн ирсэн юм.

    Ирсэн зочдодоо зориулан хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдгийг онцлоод “Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдгаас хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлдэж сонголтоо хийдэг. Их, дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтыг судлахад 38 хувь нь сонирхлын дагуу мэргэжлээ сонгосон, 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн бол ажилгүйчүүдийн 14 хувь нь эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байна гэсэн шалтгаанаар ажил хайж байна. Гэтэл манай  Политехник коллеж, МСҮТ-үүдэд Монгол Улсад хэрэгцээтэй, эрэлттэй, төгсөөд шууд ажлын байртай, нарийн мэргэжлүүдээр сургаж, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэж байна.  Энд сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайн тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1,5 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр байнга эрэлттэй байдаг гэдгийг жишээ болгон дурдаж болох юм” хэмээгээд Хөдөлмөрийн яамнаас хүүхэд залууст хандсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа. Тэрбээр мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, тухайн мэргэжилтэй илүү ойр танилцах боломжийг бүрдүүлснээр сурагчид өөрт сонирхолтой, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах ач холбогдолтой гээд “Аав ээжийнхээ ачийг хариулахсан гэсэн хүслийн илэрхийлэл бол аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байгаа амьдралаа харуулж баярлуулах явдал байдаг. Харин тэр аз жаргалыг бүтээх боломж нь ажил, мэргэжлийн зөв сонголт бөгөөд зөвхөн чиний гарт байгаа гэдгийг санаарай” хэмээн хүүхдүүдэд захилаа.

    Хөдөлмөрийн зах зээлд шинэ шинэ мэргэжил бий болж, зарим нь мартагдаж алга болдог. Түүнтэй адил зарим төрлийн мэргэжил илүүдэлтэй, зарим нь дутагдалтай байдаг нь улс орны хөгжлийн хурд, зах зээлийн багтаамжаас шалтгаалж буйг хүүхэд залууст таниулан ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ чиг баримжааг эртнээс олж авахад энэ хөтөлбөр туслах учиртай. Хөтөлбөрийг  нийслэлийн дүүрэг, аймгууд дахь Хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн хамт зах зээлд эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээллийг байнга авч болох mergejil.mn цахим хуудас ажиллуулан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дэргэд Ажил мэргэжлийн жишиг төвийг байгуулан үйлчилгээ үзүүлж байна. Энэ хөтөлбөр зөвхөн сургууль төгсөх гэж буй хүүхэд залууст хандсан үйл ажиллагаа зохион байгуулах юм биш аж. Ажил хайж байгаа, эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр олдохгүй байгаа хэн бүхэнд нээлттэй ажиллана. Өөрөөр хэлбэл, өөр мэргэжил эзэмшихэд нь туслах, ажилгүйдэлд өртсөн шалтгааныг тодруулж оношлох замаар ажил мэргэжлийн чиг баримжааг нь тогтоох ажил ч хийх гэнэ. Нэг үгээр Хөдөлмөрийн яамнаас шинээр хэрэгжүүлэх “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөр нь хөдөлмөрийн эмч, амьдралын эмчийн үүргийг гүйцэтгэхээрээ бусад хөтөлбөрөөс давуу гэдгийг ХЭҮСМҮТ-ийн дэд захирал Ц.Энхтуяа танилцуулгынхаа үеэр онцолж байсан.

    Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд ирсэн хүүхдүүдэд зориулан сэтгэл зүйч, доктор С.Наранбаатар мэргэжил сонголтын талаарх “Ханыг хаалга болгох нь”  сонирхолтой лекцээ уншиж, нэхмэлийн технологич, зөвлөх багш А.Баасанхүү “Хөгжлийн үндэс-ажил хөдөлмөр” сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм. Мөн дуучин Баярцэнгэл, Улаанцэцэг, жүжигчин Э.Ууганбаяр, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Тэмүүлэн, М.Халиун нар уран бүтээлээ толилуулсан нь хүүхдүүдэд маш их таалагдсан.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Az-jargaliig-buteeh-bolomj#sthash.V9Rvnsas.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!