MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төсөл

    Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төсөл

    2016-03-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх, зарим үйл ажиллагааг шинээр хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр  “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах уулзалт сургалтыг өнгөрсөн баасан гаригт “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

    Уг төсөлд хамрагдахаар шалгарсан мэргэжлийн сургалтын 25 байгууллагын удирдлагууд болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн, АХБ-ны төлөөлөл оролцсон уулзалт, сургалтын нээлтэд  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон юм.

    “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд  Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг зарцуулж, мэргэжлийн боловсрол сургалтын болон ерөнхий боловсролын салбарт хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын сонгогдсон 25 байгууллагыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, тэнд ажиллаж буй удирдах ажилтан, багш нарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэх аж. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хүртээмж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь харгалзан хөдөө аж ахуйн зургаа, барилгын тав, зам тээврийн дөрвөн мэргэжлийг сонгожээ.Шинээр хэрэгжиж буй төслийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “2008 оноос хойш мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 10 төсөл хөтөлбөр хэрэгжиж хүний нөөцийг чадавхижуулах, сургалтын стандарт, хөтөлбөр боловсруулах, хувийн хэвшил, ажил олгогч нартай хамтран ажиллах, бодлогын баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр олон чиглэлийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор гурван төсөл үргэлжилж буй бөгөөд шинээр хэрэгжиж эхэлсэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл бусад төслүүдийн адил чухал ач холбогдолтой. Энэ төслөөр салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг эрчимжүүлэн, мэргэжлийн боловсрол, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрэлтэд тулгуурласан сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог уялдуулан оюуны болоод материаллаг нэг үгээр иж бүрэн цогц хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлогтой. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд яам, төсөл хэрэгжүүлэх багийн үүрэг хариуцлагаас гадна үр шимийг нь хүртэх сургалтын байгууллагуудын үүрэг хариуцлага өндөр байх учиртай. Төсөл хэрэгжих хугацаа таван жил. Цаашид хагас зуун жилээр Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төслийн үр дүнд манай мэргэжлийн боловсролын салбар дэлхийн жишигт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

    Мөн түүнчлэн төсөлд хамрагдахаар сонгогдсон МСҮТ, политехник коллежийн удирдлагуудад хандан “Хэдийгээр улс орон эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч Засгийн газраас энэ төслийг хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол ард түмний, татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс та бид үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Манай салбарт хэрэгжүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн удирдагч, дарга нарт онцгойлон хэлэхэд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг давхардуулан зарцуулж болохгүй шүү” хэмээн онцгойлон захилаа.  

    Төслийн удирдагч Б.Бямбадорж энэ төслийн үр дүнг “Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг мэргэжлийн чиг баримжаатай болгосноор заавал дээд боловсрол гэж туйлшралгүйгээр өөрийнхөө мэдлэг, чадварт үндэслэсэн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх  зорилготой. Чанартай мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр хөдөлмөрийн зах зээлд эрэллтэй мэргэжилтэн болж, өндөр цалин авах боломжтой. Харин ажил олгогч мэргэжилтэй, боловсролтой ажилтантай болсноор бизнесийнх нь үр бүтээл нэмэгдэх юм” хэмээн тодорхойлсон.

    Урьдчилан сонгогдсон 25 сургуулиас сургалтын чанарын хүртээмж, менежмент, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан өөрийн үнэлгээ, чанар сайжруулах төлөвлөгөөнд үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулах ажээ. Шаардлага хангасан сургуулиудад төслөөс сургалтын гарын авлага, багш удирдах ажилтнуудын сургалт, тоног төхөөрөмж, барилгын засвар үйлчилгээ зэрэг цогц дэмжлэг үзүүлнэ. Мөн төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох чадамжийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн бие даасан тогтолцоо бүрдүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх юм.

    Ерөнхий боловсролын VIII, IX ангийн “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хичээлийн агуулгад суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг тусгаснаар жил бүр 78-84 мянган сурагч хамрагдах боломжтой. Түүнчлэн анги удирдсан багш нарыг мэргэжлийн чиг баримжаа олгох арга зүйн сургалтад хамруулах юм. X-XII ангийн бүх суралцагч шинэчилсэн хөтөлбөрийн дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн чиглэлээр хичээлээ сонгон суралцах боломжтой болж байна. Төслийн хүрээнд математик, хими, физикийн хөтөлбөрийг шинэчлэн, төрийн өмчит 467 ахлах сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх аж. Сонгон гүнзгийрүүлэх хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад математик, хими, физикийн багш нарын 80 хувийг хамруулснаар цаашид инженерийн боловсролын суурийг ахлах сургуульд нь тавих нөхцөл бүрдэх юм. 

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Mongol-Ulsiin-hugjil#sthash.dDBKkCiz.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!