MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан:Өрхийн аж ахуй, бичил бизнесийг дэмжинэ

    Г.Баярсайхан:Өрхийн аж ахуй, бичил бизнесийг дэмжинэ

    2016-03-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн яам бичил бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.  

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж буй бөгөөд  Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдэд шаардлагатай сургалт, зөвлөгөөгөөр хангах, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг хүргэх асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болж байгаа юм байна.

    Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Г.Баярсайхан сайд “Монгол Улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэр тэр дундаа өрхийн болон бичил бизнесийг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Өрхийн болон бичил аж ахуй нийт бизнесийн салбарын суурь болдог. Нийт бизнесийн 60 гаруй хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа асар их хэмжээний хөрөнгө шингээж олон тооны ажлын байрыг бий болгож байгаа өрхийн болон бичил бизнесийг дэмжих нь зөв гэсэн бодлогыг Хөдөлмөрийн яам барьж ажилладаг. Тэр үүднээсээ Аж үйлдвэрийн яамтай Санамж бичгийг байгуулж буй юм. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 гаруй тэрбум төгрөгийг зохих шаардлагыг хангасан банкаар дамжуулан бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох, зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэснээр манай аж ахуй эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж мөнгөжиж, бизнесээ өргөжүүлэх бодитой боломж буй болох бөгөөд үүний үр дүнд ажлын байр нэмэгдэх сайн талтай. Манай яамнаас 2016 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарч ажиллахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байгаа. Тиймээс Аж үйлдвэрийн яамтай хамтран байгуулсан Санамж бичгийн хүрээнд бизнес эрхэлж байгаа болон бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг түлхүү дэмжих бодлого барина” хэмээсэн.

    Санамж бичгийн хүрээнд хоёр тал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, журам, заавар, шийдвэр, тэдгээрийн ач холбогдол, үр нөлөөг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, бичил, жижиг, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаас гадна өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, техник технологийн чиглэлээр үйлдвэр эрхлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах арга хэмжээг талууд хамтран зохион байгуулахаар заажээ.

    Мөн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн болон тоног төхөөрөмжийн санхүүгийн эх үүсвэрийг  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 50 тэрбум  хүртэл төгрөгийн зээлийг шалгаруулалтаар сонгогдсон банкаар дамжуулж  хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог.

    Түүнчлэн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг хийх үүргийг ч хоёр тал уг санамж бичгээр хүлээж байгаа аж.

    Сургалт явуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих зэрэг бүхий л арга хэмжээг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж хамтран зохион байгуулах  юм.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Urhiin%20-aj%20ahui-bichil-biznes#sthash.NUnfJhft.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!