MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлалаа

    Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлалаа

    2016-03-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга “Болзолт уралдаан зарлах тухай” А/137 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан үр дүнтэй, бүтээлч,  шуурхай зохион байгуулах, бодит үр дүнг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамж”-ийг гаргалаа. Мөн нийслэлийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.  Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллана.

    НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ”ШИЛДЭГ ХОРОО” 
    ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ
     УДИРДАМЖ

    Үндэслэл:
    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шуурхай зохион байгуулахад  дүүрэг, хорооны оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг  Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийн өөрчлөлттэй уялдуулан дүгнэх шаардлагад үндэслэв.

    Зорилго:
    Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг сайжруулах замаар  дүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааг идэвхижүүлэх, засаглалын чадавхийг сайжруулах,  төрийн анхан шатны нэгж  хороог бэхжүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ санал санаачилгыг дэмжих, тэргүүн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас  хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж  ажилласан байдал, дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулахад чиглэсэн хариу арга хэмжээний төлөвлөлт, хүрсэн үр дүнг тооцож ажиллахад уралдааны зорилго оршино.

    Шалгаруулалт:
    Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаан нь 2 үе шаттай явагдана.
    I үе шатны шалгаруулалтыг дүүргийн Ажлын хэсэг шалгаруулна.
    II үе шатны шалгаруулалтыг нийслэлийн Ажлын хэсэг шалгаруулна.
    ”ШИЛДЭГ ХОРОО-2016”  шалгаруулах шалгуур үзүүлэлт
    Хүснэгт  №1. Болзолт уралдааны шалгуур үзүүлэлтүүд
    1. Төрийн үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр (тухайн онд)ДАХ
    1Хороодоос иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэлэг арга хэрэгсэл  нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байхТөрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хорооны Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга  хэмжээ, тоо, чанар
    Хорооны Засаг даргын шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлын тоо, чанар
    Хорооноос үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд сурталчлах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, чанар
    Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэхэд интернет болон цахим хэрэглэгдэхүүнийг ашигладаг байдал
    2Иргэд, албан хаагчдын санал, хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байхХорооны ЭАБИ-ийн дүүргийн дунджаас доогуур шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж,  хэрэгжүүлсэн ажлын тоо
    ОНХС-ийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, сурталчлах талаар авч хэрэгжүүлсэн ажлын тоо
    Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, сурталчлах талаар авч хэрэгжүүлсэн ажлын тоо
    Хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
    2. Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр
    1Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангасан байхХорооны иргэдийн байгуулсан иргэний сайн дурын бүлгийн тоо
    Иргэний сайн дурын бүлгийн хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн ажлын тоо
    3. Иргэдийг чадавхийг  хөгжүүлэх чиглэлээр
    1Иргэдэд мэдлэг олгох, сургаж дадлагажуулах, дадал зуршил чиг хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцож ажилладаг байхИргэдийг судалгаанд суурилсан чадавхжуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
    Иргэдэд зориулсан чадавхижуулах сургалт, тоо
    4. Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавхийг  
      хөгжүүлэх чиглэлээр
    1Байгууллагын удирдлагын зүгээс хамт олон, албан хаагчдын  бүтээлч шинэ, санал санаачилгыг дэмжих, чадавхжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байхХорооны албан хаагчдыг чадавхжуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
    Албан хаагчдаас гаргасан шинэ санал, санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал, тоо, үр дүн
    Хэсгийн ахлагч нарын ажлын үр дүнг үнэлж, дүгнэх, урамшуулах
    Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартыг хангаж ажилласан байдал
    5. Дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд оролцох чиглэлээр
    1Холбогдох байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл бүрдүүлэх үйл ажиллагааг цаг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж, идэвх санаачилгатай оролцсон байдалТөсөл, хөтөлбөр хэрэг жүүлэгч нэгжүүд
    2Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгжийг дэмжих, нэмэгдүүлэх  чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний нэгдсэн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ.ЗАА
    3Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  шилдэг тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг дэмжих, нэмэгдүүлэх  чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний нэгдсэн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ.НБГ
    4Хорооны нутаг дэвсгэр дэх тэргүүний тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг дэмжих, тоо хэмжээг нэмэгдүүлэх  чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний нэгдсэн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ.НЭМГ
    5Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн байдал /хог хаягдлын ангилан ялгалт, ачиж, тээвэрлэхэд хяналт тавьж, шалгаж, баталгаа-жуулж, баримтжуулдаг байх/, Хорооны хог хаягдлын үйлчилгээнд гарсан доголдол, тулгамдсан асуудлуудыг дүүргийн хог хаягдлын асуудал хариуцсан хэлтэс болон холбогдох нэгжүүдтэй хамтран тухай бүр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилладаг байхЗАА
    6Амьдрах орчны зураглалын программ хангамжийг ашиглалтыг сайжруулах замаар зураглалыг тухай бүр баяжуулан, иргэдийн санал, санаачилгыг тусгаж тэмдэглэсэн байдалЗАА
    7Амьдрах орчны зураглал ашиглах талаар олон нийтэд сурталчилж, нээлттэй мэдээллээр хангах, иргэдээс гарсан санал санаачилгыг дэмжиж, арга хэмжээ авч ажилласан байдалЗАА
    8Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр зарлагдсан уралдаанд хороодын оролцсон байдал, өгсөн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ.НХҮГ
    9Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн чиглэлээр зарлагдсан уралдаанд хороодын оролцсон байдал, өгсөн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ.ХГ
    10Аюулгүй амгалан УлаанбаатарОлон нийтийн цагдаагийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан байдалУБХЦГ
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил тоо, чанар
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулсан ажил тоо, чанар
    Илрүүлсэн гэмт хэргийн тоо (өмнөх жилийн мөн үетэй харьцуулах)
    11Хүн ам, өрхийн мэдээллийн санг 19 үзүүлэлт тус бүрээр бүрэн бүрдүүлсэн байнаНСГ
    6. Эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт тус бүрийн өсөлтНХБХ
    1Эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт тус бүрээрЭАБИ–ийн 2016 оны 09 дүгээр сарын 01–ний өдрийн байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн үр дүн ба 2013 оны ЭАБИ -тэй үетэй харьцуулсан эерэг өөрчлөлийн хувьНСГ
     Болзолт уралдааны зохион байгуулалт
      3.1  Энэхүү удирдамжийн хүрээнд хорооны түвшинд хийгдэх ажлын явцад хяналт тавьж үнэлгээ өгөх, эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий харгалзах дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллах
    • Баянгол дүүргийн Ажлын хэсэг
    • Баянзүрх дүүргийн Ажлын хэсэг
    • Сонгинохайрхан дүүргийн Ажлын хэсэг
    • Сүхбаатар дүүргийн Ажлын хэсэг
    • Чингэлтэй дүүргийн Ажлын хэсэг
    • Хан-Уул дүүргийн Ажлын хэсэг гэсэн 6 дүүргийн Ажлын хэсэг ажиллана.
      3.2  Дүүргийн Ажлын хэсгийг 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор  дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хороо хариуцсан мэргэжилтэн, эрүүл аюулгүй байдлын индекс хариуцсан мэргэжилтэн болон холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн 4, Багануур, Багахангай, Налайх дүүргээс (тус бүр  хоёр нийт зургаан төлөөлөл) нэг төлөөлөгч гишүүн оруулж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар байгуулсан байна.
      3.3  Энэхүү удирдамжийн хүрээнд хороо, дүүргийн шалгаруулалтыг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан нийслэлийн Ажлын хэсэг ажиллана.
      3.4  Хороодыг дүүргийн Ажлын хэсэг тус бүрийн бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил, арга зүйн туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх зорилгоор орон сууц ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байлгахаар, дүүрэг бүрээс тодорхой тооны хороог сонгон авч дараах хүснэгтэд үзүүлсний дагуу 6 бүлэгт /хороодын бүлэг/ хуваана.
     
    Хүснэгт  №2.  Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хороодын бүлэг
     
    Хороодын бүлэг
    Дүүрэг
    1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг5-р бүлэг6-р
    бүлэг
    Багануур1234
    5
    Багахангай12
    Баянгол91020123
    4567812
    131415171819
    1621222311
     
     
     
    Баянзүрх
    134876
    141516182526
    259101112
    131719202122
    23242728
    Налайх12345
    67
    Сонгинохайрхан121314151617
    1819272967
    323130282625
    242322211110
    985321
    420
    Сүхбаатар123456
    781091112
    131415161718
    1920
    Чингэлтэй123456
    789101112
    131415161718
    19
    Хан-Уул121031115
    4578912
    6131416
    Нийт252625252625
    Хүснэгт  №3.  Хяналт тавьж, үнэлгээ өгөх хороодын бүлэг
    Хороодын бүлэг
    Дүүрэг
    1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг5-р бүлэг6-р  бүлэг
    Багануур1234
    5
    Багахангай12
    Баянгол1020123
    567812
    1415171819
    1621222311
    9413
    Баянзүрх14876
    1416182526
    29101112
    1319202122
    232728
    31551724
    Налайх12345
    7 6
     
     
     
     
     
    Сонгинохайрхан
    1213151617
    18192967
    3231282625
    2423211110
    98321
    402030225
    27144
    Сүхбаатар12356
    78101112
    1314151718
    49161920
    Чингэлтэй12346
    7891012
    1314151618
    5111719
    Хан-Уул1210311
    45789
    151261314
     16
    Нийт252625262525
     
      3.5 Дүүргийн Ажлын хэсэг тус бүрийг бусад дүүргийн хороодтой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох харилцааг хүртээмжтэй байлгах нөхцөлийг харгалзан дүүргийн Ажлын хэсгүүд доорх хүснэгтэд гаргасан хуваарийн дагуу хороодын бүлэгт ажиллана.
    /Дүүргийн ажлын хэсэг тус бүр нийслэлийн аль нэг хороонд зөвхөн нэг удаа ажилласнаар болзолт уралдааны хугацаанд 9 дүүргийн үл давтагдах 50-52 хороонд харилцан мэргэжил, арга зүйн туршлага, мэдээлэл солилцож ажиллана/
    Хүснэгт  №4.  Дүүргийн  ажлын хэсгүүд Хороодод ажиллах хуваарь
    Хүснэгт  №2-т заасан хороодын бүлэгт ажилланаХүснэгт  №3-т заасан  хороодын бүлэгт ажиллана
    Хороодын бүлэг
    Дүүргийн
    Ажлын хэсэг 
    123456123456
    5 дугаар сарын 15-ны дотор8  дугаар сарын 15-ны дотор
    Баянгол дүүргийн буюу Ажлын хэсэгxx 
    Баянзүрх дүүргийн Ажлын хэсэгx 
    x
    Сонгинохайрхан дүүргийн Ажлын хэсэгx 
    x
    Сүхбаатар дүүргийн Ажлын хэсэгxx
    Чингэлтэй дүүргийн Ажлын хэсэгxx
    Хан-Уул дүүргийн Ажлын хэсэгxx
    Ажлын хэсгийн чиг үүрэг
       Дүүргийн Ажлын хэсэг
      4.1  Дүүргийн Ажлын хэсэг нь энэхүү журмын 3.5 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу хороодод 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгч, 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор  хяналт тавьж, үнэлгээ өгөх чиг үүрэгтэйгээр хоёр удаа ажиллана.
      4.2  Дүүргийн Ажлын хэсэг нь хуваарьт хороодод мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгч ажиллахдаа энэхүү удирдамжийн 7.1 дүгээр зүйлд заасан үнэлгээний маягтыг хорооны холбогдох албан тушаалтнаар үнэлүүлэх,  хяналт тавьж, үнэлгээ өгч ажиллахдаа энэхүү удирдамжийн 7.2 дугаар зүйлд заасан үнэлгээний маягтын дагуу үнэлж, холбогдох мэдээ мэдээллээр баримтжуулах ба хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулна.
      4.3  Дүүргийн Ажлын хэсэг нь заавар, зөвлөгөө өгсөн тухай холбогдох баримт, материал болон илтгэх хуудсыг 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор, дүүргийн Ажлын хэсгийн тайлан, хороодын үнэлгээний маягт, баталгаажсан баримт материалуудыг нэгтгэн 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Ажлын хэсэгт,  дүүргийн Ажлын хэсгийн тайлан,  хороодын үнэлгээний дүнг нэгтгэн цахим хэлбэрээр shildegkhoroo@ulaanbaatar.mn  и-мэйл хаягаар тус тус ирүүлнэ.
      4.4  Дүүргийн ажлын хэсгийн гишүүн нь хороо, дүүрэгт 3-аас доошгүй  жил ажилласан ажлын туршлагатай, өөрийгөө бусдад ойлгуулах ур чадвартай байна.
      4.5  Дүүргийн ажлын хэсгээс хуваарьт хороодод мэргэжил арга зүйн  заавар зөвлөгөө өгсөн, хороодын харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, Дүүргийнхээ хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан байдал, Дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг харгалзан үзэж  3 дүүргийн ажлын хэсгийг “Шилдэг зөвлөх”-Дүүргийн ажлын хэсгээр шалгаруулна.
    Нийслэлийн Ажлын хэсэг
    4.6  Нийслэлийн Ажлын хэсэг нь дүүргүүдэд нэгээс доошгүй удаа мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгч ажиллана.
    4.7  Нийслэлийн Ажлын хэсэг нь 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хороо тус бүрийг харгалзах байгууллагуудаар энэхүү удирдамжийн 7.3 дүгээр зүйлд заасан маягтын дагуу үнэлүүлнэ.
      -Дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд оролцох шалгуур үзүүлэлтийн үнэлгээг дараах байгууллагуудаар тус тус гаргуулна.
      Үүнд:
      “Хотын засаглал” төслийг хэрэгжүүлэгч нэгжүүд: Азийн сан, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ, Нээлттэй нийгэм форум ТББ  байгууллагууд болон  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Статистикийн газар, Улаанбаатар хотын  Цагдаагийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар
    4.8  Нийслэлийн Ажлын хэсэг  2016 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд нэгдүгээр шатны шалгаруулалтаас шалгарсан хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах бөгөөд энэхүү удирдамжийн 7.4 дүгээр зүйлд заасан маягтын дагуу үнэлгээ өгч, шаардлагатай мэдээ мэдээллээр баримтжуулж, хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурна.
    4.9  Нийслэлийн Ажлын хэсэг нь 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүүргийн Ажлын хэсгийн үнэлгээний дүнг,  09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэгдүгээр шатны шалгаруулалтын дүнг, 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг, 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дүүргийн Ажлын хэсгийн дүнг  гаргасан байна.
    Шалгаруулалт
    5.1  “Шилдэг хороо”-г шалгаруулахдаа дараах 2 үе шаттай явуулна.
    5.1.1  Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг хороо тус бүрээр дүүргүүдийн Ажлын хэсгүүдийн ирүүлсэн хороодын үнэлгээ ба энэхүү удирдамжийн 4.7 дугаар зүйлд заасан байгууллагуудын хороодын үнэлгээний нийлбэрийг тооцож, хамгийн өндөр оноотойг нь сонгох замаар эхний 40 хороог шалгаруулна.
    5.1.2  Нийслэлийн Ажлын хэсэг нь нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэхүү журмын 4.7 дугаар зүйлд заасан үнэлгээний арифметик дунджийг тооцож, хамгийн өндөр оноотойг нь сонгох замаар эрэмбэлж эхний 20 хороог шалгаруулна.
    5.2  Шилдэг хороог шалгаруулахдаа нийслэлийн Удирдлагын зөвлөлийн саналыг харгалзан үзэж болно.
    5.3  Шилдэг зөвлөгч - Дүүргийн Ажлын хэсгийг шалгаруулахдаа нийслэлийн Ажлын хэсэг нь, дүүргийн Ажлын хэсэг тус бүрийн заавар, зөвлөгөө өгсөн талаарх үнэлгээний арифметик дунджийг тооцож хамгийн өндөр оноотойг нь сонгох замаар эрэмбэлж эхний гурван дүүргийн ажлын хэсгийг шалгаруулна.
    Болзолт уралдааны шагнал
    6.1  Шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрөөс 10 000 000 /арван сая/ хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрхээр шагнана. Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага уруу бэлэн бусаар шилжүүлнэ.
    6.2  Хэрэв шалгарсан хорооны Засаг дарга өмнөх жилүүдэд энэ төрлийн болзолт уралдаанаас энэхүү журмын 6.1 дүгээр зүйлд заасан шагналыг авч байсан бол тус шагналыг тухайн хорооны зохион байгуулагч эсвэл нийгмийн ажилтанд шилжүүлнэ.
    6.3  Эхний байранд шалгарсан дүүргийн ажлын хэсгийн гишүүн тус бүрийн 3 сарын үндсэн цалинтай, хоёрдугаар байранд шалгарсан дүүргийн Ажлын хэсгийн гишүүн тус бүрийн 2 сарын үндсэн цалинтай, гуравдугаар байранд шалгарсан дүүргийн Ажлын хэсгийн гишүүн тус бүрийн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
    6.4  Дүүргүүдийн Ажлын хэсгийн үнэлгээ нь  дүүргүүдийн Засаг дарга нарын 2016 оны жилийн эцсийн үр дүнг тооцох үндсэн үзүүлэлтүүдийн нэг байна.
    Үнэлгээний маягт
    7.1  Заавар, зөвлөгөө өгсөн талаарх үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ дүүргийн Ажлын хэсэг хуваарьт хороодод мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгөх чиг үүрэгтэй ажиллахад тухайн хорооны холбогдох албан хаагч дүүргийн Ажлын хэсгийн мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварт үнэлгээ өгөхөд ашиглана.
    7.1.1 Дүүргийн Ажлын хэсгийн өгч буй мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөний утга, агуулга, чанарыг  тухайн хорооны холбогдох албан тушаалтан 1-5 оноогоор үнэлж, үнэлгээний маягтын харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах ба үнэлгээ дууссаны дараа нийт үнэлгээг харгалзах нүдэнд бичиж гарын үсэг зурж, дүүргийн Ажлын хэсгийн ахлагч баталгаажуулж гарын үсэг зурна.
    7.1.2  Үнэлгээний нийт дүнг бодохдоо шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний засвар ороогүй дүнгүүдийн нийлбэрээр тооцож гаргана. 
    7.2  Хяналт үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ дүүргийн Ажлын хэсэг хуваарьт хороодод хяналт тавьж, үнэлгээ өгөх чиг үүрэгтэй ажиллахдаа тухайн хорооны үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд ашиглана.
    7.2.1  Дүүргийн Ажлын хэсэг хуваарьт хороодод хяналт үнэлгээ өгөх чиг үүрэгтэй ажиллах явцад дүүргийн Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга шалгуур үзүүлэлтүүдийг дүүргийн Ажлын хэсгийн гишүүдтэй харилцан зөвшилцөж хяналт үнэлгээний маягтын дагуу энэхүү маягтад заасан аргачлалаар харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах замаар үнэлгээ өгнө.
    7.2.2   Уралдааны шалгуур үзүүлэлтүүдийн үнэлгээг гаргаж дууссан бол нийт үнэлгээг шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний засвар ороогүй дүнгүүдийн нийлбэрээр тооцож харгалзах нүдэнд бичиж, дүүргийн Ажлын хэсгийн ахлагч болон тухайн хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурна.
    7.2.3  Хэрэв хороо болзолт уралдааны зарим шалгуур үзүүлэлтээр дүгнэгдэх боломжгүй бол тухайн хорооны Засаг дарга бичгээр тайлбар гаргаж хяналт, үнэлгээний маягтад хавсаргана.
    7.3  Байгууллагуудын үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ нийслэлийн Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаар хороодын үйл ажиллагааг  үнэлүүлэхэд ашиглана.
    7.3.1  Холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд, хороод чиг үүргийн дагуу идэвх, санаачилгатай оролцож, хамтран  ажилласан нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаар байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, байгууллагуудын үнэлгээний маягт, түүнд заасан заасан аргачлалаар харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах замаар  хороодыг үнэлж, нийт үнэлгээг харгалзах нүдэнд бичиж, байгууллагын дарга, үнэлгээ гаргасан мэргэжилтнүүд баталгаажуулж гарын үсэг зурна.
     7.3.2  Байгууллага хороог тухайн үзүүлэлтээр дүгнэх боломжгүй бол байгууллагын даргаар баталгаажуулсан тайлбарыг байгууллагын үнэлгээний маягтад хавсаргана.
    7.4  Хоёрдугаар шатны шалгаруулалтын үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ нийслэлийн Ажлын хэсэг нэгдүгээр шатны шалгаруулалтаас шалгарсан 40 хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж үнэлгээ өгч ажиллахад ашиглана.
     7.4.1  Нийслэлийн Ажлын хэсгийн гишүүн тус бүр хороодын шалгуур үзүүлэлт тус бүрийн үйл ажиллагааны чанар, зорилтот бүлэг, хүртээмж, ач холбогдолыг үндэслэн Хоёрдугаар шатны шалгаруулалтын үнэлгээний маягтын дагуу хороодын үйл ажиллагааг 1-5 оноогоор үнэлж, үнэлгээний маягтын харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах ба үнэлгээ дууссаны дараа нийт үнэлгээг харгалзах нүдэнд бичиж, тухайн хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурна.
    7.4.2  Үнэлгээний нийт дүнг бодохдоо, шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний дүнгийн засвар ороогүй дүнгүүдийн нийлбэрээр тооцож гаргана.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!