Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 02 сарын 29-ний өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
· Хөрөнгө бүртгэн авах тухай / Нийтийн бие засах газрын 4 барилга /
· Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын байр /
· Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны давхрын өргөтгөлийн 6 барилга /
· Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
· Улаанбаатар хотын музей НӨҮГ-ын дүрмийг батлах тухай
· Ой тэмдэглэх тухай / Гэрлэх ёслолын ордны 60 жилийн ой /
· Шагналд тодорхойлох тухай
· НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
- “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай
· НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.