MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Аюултай хог хаягдлыг устгах туршлага нэвтрүүлэх төслийн нээлт боллоо

    Аюултай хог хаягдлыг устгах туршлага нэвтрүүлэх төслийн нээлт боллоо

    2016-02-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчинд ээлтэй  туршлага нэвтрүүлэх бүсийн төслийн нээлтийн үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл,Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар оролцсон.

    Нээлтийн үеэр Ц.Цэнгэл “Хог хаягдлыг ил задгай хаях, шатаах, орчныг бохирдуулах нь ямар их хор хөнөөлтэйг бид төдийлэн сайн мэддэггүй юм байна. Тиймээс энэ төслийн хүрээнд хүүхэд залуус, олон нийтэд хог хаягдлын хор уршгийг ойлгуулах нэгдсэн сургалт зохион байгуулж шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Энэ ажилд яам, нийслэл, төслийн багийнхан хамтран ажиллана.

    Хог хаягдлыг ил задгай шатаахад хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж хорт хавдар үүсгэн, үр удамд нөлөөлдөг диоксин, фуран хэмээх бодис ялгардаг. Төслийн хүрээнд энэ бодисыг бууруулахад анхаарч, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгахыг зорьж байна” гэсэн юм.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Хог хаягдлыг бууруулах, орчны бохирдлыг багасгахад нийслэлээс анхааран ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дотроос төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоонд түшиглэсэн зөвлөлдөх ардчиллын хүрээнд хийгдсэн ажлууд илүү үр дүнд хүрч байна. Төр бол оршин суугчдын төлөө ажилладаг байгууллага. Иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр, дулаан тохилог орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс ч иргэдийн оролцоотой зураглал, дулаан техникийн шинэчлэл хийх, хог хаягдлын шинэ менежмент хэрэгжүүлэх гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг багасгахад анхаарч ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хог хаягдлын хор хөнөөлийн талаар хичээл зааж эхэлсэн” гэлээ.

    Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай, Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд хамгийн боломжит арга технологийг ашиглан байгаль орчинд ээлтэй арга технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ.

    Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран хог хаягдлын тухай хууль эрхзүйн орчныг сайжруулах, олон нийтийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа хийх, ерөнхий  боловсролын сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм.

    Айл өрхийн хашаандаа хог шатаахыг зогсоох зорилгоор төмөр, хувцанцар савыг цэвэрлэн айл өрхөд тараана.Айл өрхүүд төмөр саванд үнс, хуванцар саванд бусад хог хаягдлыг хийснээр хөрсний болон агаарын бохирдол буурах боломж бүрдэнэ. Мөн халуун үнсийг аюултай хог хаягдлын зориулалтын ландфиллд булшилснаар хогийн цэг дэх хогны цэг дэх хогны шаталт буурах юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!