MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ ТӨВ БОЛСНЫГ ЗАРЛАЛАА

    ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ ТӨВ БОЛСНЫГ ЗАРЛАЛАА

    2016-02-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Номхон далайн дахь цэргийн командлалтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн санхүүжилтээр баригдсан барилга, байгууламжийг хүлээх авах ёслол өнгөрсөн даваа гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт, АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

    Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд дөрвөн том барилга байгууламж ашиглалтанд орсон нь 250 хүний суудалтай Соёлын төв, 20 автомашины граж, цэргийн халуун усны барилгыг бохирын системтэй нь шийдвэрлэхээс гадна уурын зуухны барилга зэргийг хүлээлгэн өглөө. Дээрхи барилга бүтээн байгуулалтын ажлуудыг "Монкон" констракшн гүйцэтгэжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ "2006 оноос эхлэн Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвийн үйл ажиллагаа болон, сургалт дадлагууд өргөжсөөр байгаад баяртай байна. Ирээдүйд бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт эргэлзэхгүй байна" гэдгээ хэлсэн. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зимдал Галт: "Өнгөрсөн 15 жилийн турш энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж ирсэн Монголын энхийг сахиулагчдын өнөөгийн ба дараа дараачийн үеийн цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх боломж нөхцлийнг ийнхүү хангаж,дэлхийн энх тайвны төлөө цаашид хамтдаа үүргээ гүйцэтгэсээр байх болно" гэдгээ хэлж дэлхийд нэр алдар нь хэдийнээ түгсэн Монгол Улсын энхийг сахиулагчидад амжилт хүсье гэсэн юм.

    Монголын тал барилга байгууламжаа хүлээж авсны дараа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр анги нь бүрэн хэмжээний Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой төв болсоныг энэ үеэр зарлалаа. АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр энэ ангийн ангийн захирагч хурандаа Л.Гансэлэмд сертификат гардуулсан юм. Тив, дэлхийн олон улсын цэрэг дайчид Энхийн төлөөх нэгэн зорилго доор манай улсад 10 гаруй жилийн турш цэргийн ажиллагааны өмнөх олон төрлийн дадлага сургуулиа базааж ирсэн бөгөөд сургалтын нэгдсэн төв ийнхүү Ази номхон далайн бүс нутгийн сургалтын төв боллоо.

    Дашрамд сонирхуулахад, Ази Номхон далайн төдийгүй дэлхийн бусад бүс нутгийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээний нэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөр" юм. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын хээрийн сургалт, дадлага, штабын дадлага сургалтууд болон бусад арга хэмжээг Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ түүний Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран амжилттай зохион байгуулсаар ирсэн. Олон орны энхийг сахиулагчид хуран чуулж, даян дэлхийд энхийг сахиулахын төлөө мөр зэрэгцэн бэлтгэл хийдэг Тавантолгойн сургалтын төвийн байрлалд олон, олон бүтээн байгуулалт хийгджээ. Түүний зарим хэсэг нь өнгөрсөн даваа гаригт ашиглалтад орсон нь энэ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    2017-01-25 01:57:15

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2017-01-04 07:30:52

    МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН 8 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    2016-12-21 09:22:58

    “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2016-12-21 09:12:12

    БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ, ХУРАНДАА ГОХАН ӨЗБЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2016-12-20 13:20:28

    ЦЭРГҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХ АЯНД

    2016-11-23 05:44:31

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУС ӨВЧТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

    2016-11-23 05:41:56

    БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫХАН ОЙР ОРЧМЫН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

    2016-11-21 02:40:49

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!