MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ

    2016-02-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуучлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 2015 оны 8  сард Хүй долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадам юм. Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг энэ жил  хэрхэн тэмдэглэх, наадмын хүрээнд урлаг, соёлын ямар үйл ажиллагаа болох талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
     
    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “НИТХ-аас баталсан Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэл маш олон шинэлэг ажлуудыг санаачлан  зохион байгуулж байна. Энэ жил бид Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээж,  жуулчдад Монгол Ул­саа сур­талч­лах зорилгоор зохион байгуулсан энэхүү наадам нь бидэнд маш том үр дүн авчирсан”  гэлээ.  
     
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадмын үеэр монголчуудыг бахархах түүхтэй, гайхам соёлтой, жуулчлахад таатай, найрсаг хот болгон харуулах томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал Чингисийн талбайд 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаар болсон. Түүнчлэн үндэсний хөгжмийг орчин үеийн урлагтай хослуусан  этник мюзиклийг Чингисийн талбайд тоглоно. Хүй долоон худагт  хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын тэмцээнээс гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад, голч нарын тэмцээн  зэргийг зохион байгуулна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг танилцуулсан нийслэлийн удирдлагуудын ил захидалыг бид иргэдэд өгнө. 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн үр дүнд “Улаанбаатар хотыг зорин ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өссөн” гэж онцлов.
     
    Хүрээ цам-даншиг наадмын бөхийн барилдааныг төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулна. Өнгөрсөн жилийн Даншиг наадмаар барилдаж цол авсан бөхчүүд эхэлж учраа бөхөө сугалах байдлаар зохион байгуулна.
     
    Тус наадамд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах юм байна.  Тодруулбал: начин-15 сая, чимэгтэй начин-20 сая, заан -25 сая, чимэгтэй заан-30 сая, арслан -50 сая төгрөгийн шагналтай.  Өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнана.
    Мөн бөхийн барилдааныг сонирхолтой болгох зорилгоор бөх сонирхогчид, үзэгчдийн дунд  бооцоо тавих, бөхийн таавар зэргийг зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!