MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зорилтот бүлгийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

    Зорилтот бүлгийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

    2016-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өршөөлийн хуулиар хорихоос суллагдсан, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, өөрийн гэсэн орлоготой болох боломж хайж бизнесийн төсөл ирүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардууллаа.

      Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар улсын хэмжээнд 2000 гаруй иргэн хорих ангиас суллагдсан. Тэдний 1032 нь нийслэлийн харьяат юм.

      Хөдөлмөрийн яамнаас Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ял эдлээд гарсан, суллагдах хугацаа нь дөхөж байгаа иргэдэд  сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж, ажил хөдөлмөрөөр төлөвшүүлэн дэмжих зорилготой “Хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд “Сайхан амьдрал таны гарт аян”-ыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-наас энэ сарын 25-ны хооронд зохион байгууллаа.   Өршөөлийн хуулиар суллагдсан  болон суллагдах хугацаа нь ойртсон Улаанбаатар хотын  харьяат иргэдэд өөртөө итгэх итгэл, амьдралын зорилготой болох, нийгэмд гараад  айдсаас салах арга замыг заах сэтгэл зүйн сургалтад хамруулахын хамт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалт явуулсан. Мөн бичил бизнес эрхлэх хүсэлтэй зорилтот бүлгийн иргэдэд гарааны бизнесээ эхлэхэд санхүүгийн дэмжлэг болгож нэг сая хүртэлх төгрөг олгохоор болсон байна.

      Санхүүгийн дэмжлэг олгох батламжийг гардуулах ёслолын үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багийн менежмент, бизнесийн санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтанд Өршөөлийн хуулиар суллагдсан  819 иргэнийг хамруулан бичил бизнес эрхлэх төсөл бичих арга аргачлалд сургасан байна. Сургалтад хамрагдсан хүмүүсээс 63 нь бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн байсан. Ирүүлсэн төсөлтэй ажлын хэсэг танилцаж, хүн нэг бүртэй уулзаж, сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд 50 иргэнд санхүүгийн дэмжлэг олгохоор болсны дагуу өнөөдөр та бүхэнд батламжийг нь гардуулж байна. Энэхүү дэмжлэг та бүхэнд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өөрийн гэсэн орлоготой болох боломжийг олгох бөгөөд цаашид нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд тань тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

    “Хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан “Сайхан амьдрал таны гарт” аяныг Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо”, “Саруул ухаан”, “Нийгэм маркетинг” ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж, нийт 2070 иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хүргэжээ. ШШГЕГ-ын харьяа нийслэлийн ойролцоо байрлах есөн хорих ангид ял эдэлж байгаа 1072 иргэнд сэтгэлгээ өөрчлөх сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багийн менежмент, бизнесийн санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтад Өршөөлийн хуулиар суллагдсан  819 иргэнийг хамруулан бичил бизнес эрхлэх төсөл бичих арга аргачлалд сургажээ.

    Сургалт бүрийн дараа дүүрэг болгонд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 15 ажил олгогчийн 61 ажлын байранд бүртгэл явуулж  122 иргэн ажилд орох анкет бөглөсөн байна. Мөн сургалтад хамрагдсан иргэдэд тухай бүрт нь ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст менежментийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн 63 иргэн бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн бөгөөд тэдний төсөлтэй танилцаж, сонгон шалгаруулалт хийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ. Дэмжлэг авч буй хүмүүсийн дийлэнх нь оёмол хатгамал хийдэг, модоор жижиг эдлэл урладаг бөгөөд гарын ур дүйгээ ашиглаад хувийн жижиг аж ахуй эрхлэх боломжтой хүмүүс юм байна.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:zoriltot-bulgiin-50-hund#sthash.GjnMR16g.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!