MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ажлын байрыг хадгалж, амьжиргааг дэмжих ажлын өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна

    Ажлын байрыг хадгалж, амьжиргааг дэмжих ажлын өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна

    2016-01-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ажлын байрыг хадгалж, амьжиргааг дэмжих ажлын өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнд Хөдөлмөрийн яамны харьяа газрууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга, МСҮТ, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яам, харъяа төвүүдийн удирдлагууд оролцож хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцах, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөх юм.

    Зөвлөлгөөнийг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг орон нутагт мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай хэрэгжүүлж, удирдах албан тушаалтнуудын удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, салбарын байгууллага, нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах замаар иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцах, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор Удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулж байгааг дурдаад 2016 онд хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай хэдэн зүйлийг онцолсон юм. Тухайлбал, орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-үүдийн ажлын уялдааг эрс сайжруулж, сургуулиудын элсэлтийг Хөдөлмөрийн хэлтсийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд зуучлахыг үүрэг болгов. Мөн гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгж байгууллагууд гадаад ажилтнуудыг дагалдуулан монголчуудыг сургаж дадлагажуулах,  үйлдвэрлэл дээрх сургалт хэлбэрээр гэрээ хийж ажиллуулахад анхаарах ёстойг салбарынхандаа хэллээ.

    Түүнчлэн  Хөдөлмөрийн хэлтсүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоог хангаж, гэрээ байгуулан үр дүнг тооцох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан болон улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд ил тод, нээлттэй болгох учиртайг ч анхааруулсан. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зэрэг асуудлаарх дэд хороо, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, эдгээр хороо, зөвлөлийн бүтцээр дамжуулан орон нутагтаа нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтаар олгох мэргэжлийн чиглэлийг тухайн орон нутгийн онцлог, хөгжлийн хэтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн тогтоож, суралцагчдыг мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээнд тулгуурлан элсүүлэн суралцуулах, чадамжид суурилсан сургалтыг онолын хичээлээс илүүтэйгээр дадлага ажил, практик сургалтад суурилан явуулж, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдэнтэй хамтран боловсруулсан гүйцэтгэлийн шалгуурыг хангахуйц сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулах нь МСҮТ, Политехник коллежийн захирлууд төдийгүй нийт салбарын хэмжээнд анхаарч ажиллах ёстой асуудал гэлээ.  Дадлага  ажил, практик сургалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орчинд явуулахад түлхүү анхаарч түншлэгч байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, МСҮТ-үүдийн үйл ажиллагааны үр дүнг төгсөгчдийн ур чадварын түвшин, ажлын байраар хангагдаж байгаа байдлаар дүгнэнэ гэдгээ Хөдөлмөрийн сайд хэлсэн үгэндээ онцолсон. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд суурилан төрөлжүүлэн хөгжүүлэх асуудлын хүрээнд сургуулийн нэр хүндийг дээшлүүлж, имижийг бүрдүүлэх брэнд мэргэжлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг ярьсан юм.

    Мөн Г.Баярсайхан сайд салбарынхандаа хандаж 2016 он нь Засгийн газрын хувьд онцлог, хариуцлагатай жил учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, тус тусын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, бий болгох, иргэдийн орлого, амьжиргааг дэмжих ажлууд илүү өгөөжтэй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

    Хөдөлмөрийн яамны харьяанд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн газар, хэлтэс, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага ажиллаж, салбарын хэмжээнд 3800 гаруй ажилтан хөдөлмөрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

    Зөвлөлгөөнийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт удирдаж, газрын дарга нар өөр өөрийн хариуцсан чиглэлээр 2016 онд хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудал, анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийсэн юм.  Хөдөлмөрийн салбарын 2015 оны ажлын тайланг ТЗУГ-ын дарга Г.Сувдаа танилцуулсан бол Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа, 2016 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийн талаар ХЭБЗГ-ын дарга А.Халиунаа, Хөдөлмөрийн харилцааны бодлогын шинэчлэл, тулгамдсан асуудлын талаар ХХБЗГ-ын дарга Б.Алимаа, Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, анхаарах ямар асуудал байгааг МБСБЗГ-ын дарга Б.Алтанжаргал,  Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын үр дүн ямар байгааг ХШҮДАГ-ын дарга Б.Баянмөнх нар мэдээллээ.

    2015 онд нийтдээ 77,8 мянган ажлын байрны захиалга ирж тэдгээрт 49,7 мянган иргэнийг зуучилсан, ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 32,7 мянга байсан. Хамгийн олон хүн ажилд зуучилсан нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. Тэнд өнгөрсөн онд 5696 хүн ажлын байртай болжээ. Орон нутгийн хувьд 2065 хүнийг ажилд зуучилснаараа Дархан-Уул аймаг тэргүүлсэн байна.

    Мөн орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага Хөдөлмөрийн хэлтсүүдийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр хөдөө орон нутгаас ирсэн дарга нар өөр өөрийн туршлага дээрээ үндэслэн мэдээлэл хийлээ.

    « Мэдээ
    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:ajliin-bairiig-hadgalj-amijirgaag-#sthash.iShXXH79.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!