MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүдийг дэмжсэн байна

    Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүдийг дэмжсэн байна

    2016-01-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төв, Азийн сан хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан юм. Өнөөдөр энэхүү санал асуулгын урьдчилсан дүнг олон нийтэд мэдээллээ.
     
    Зөвлөлдөх санал асуулга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл болон  АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар нараар удирдуулсан Зөвлөх хорооны хяналтан дор хэрэгжсэн юм. Зөвлөх хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Д. Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллан, санал асуулгын явцад хяналт тавьсан.
     
    Санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 300 гаруй иргэн оролцож Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, их хэмжээний зээл аван хэрэгжүүлэх 14 гол төслийг хэлэлцэн, ач холбогдлоор нь эрэмбэлсэн юм.  Санал асуулгад оролцсон иргэд нь нийслэлийн хүн амыг бүрэн төлөөлж чадахуйуц гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
     
     Мөн санал асуулгын үеэр иргэдийн анхлан эрэмбэлсэн дараалал өөрчлөгдөж хамгийн их үнэлгээ авсан эхний 6 төслийн 4 нь байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүд байсан гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл  хэллээ.
     
    Тодруулбал,  цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой төслүүд, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх, Туул Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Эко парк байгуулах болон Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зэрэг төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх ёстой гэж иргэд үзжээ.
     
    Харин дараа нь үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийн төвлөрлийг сааруулж  хотын төвөөс гаргахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Налайх дүүрэгт байгуулах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслүүдийг санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн байна. Түүнчлэн “аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн санааг иргэд илэрхийлсэн байна.

    Харин Улаанбаатар метро болон  Экологийн коридор  байгуулах төслүүдийн үнэлгээ доошилжээ.  Мөн энэхүү зөвлөдөх санал асуулгын үр дүнд иргэдийн дунд “төрийн албан хаагчид над шиг хүмүүс ямар бодолтой байгааг тоодог анхаардаг”, “Улаанбаатар хотын захиргаа зөв зүйл хийж байгаа” гэсэн итгэл нэмэгдсэн нь ажиглагдсан гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ж.Фишкин хэллээ.
     
    Зөвлөлдөх санал асуулгын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, иргэдийн өгсөн саналын дагуу эрэмбийг тогтоосон захирамж гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.  
     
    Мөн анх удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга нь үр дүнтэй амжилттай болсон гэж иргэд дүгнэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 дахь Зөвлөлдөх санал асуулгыг “Хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах” асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!