MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Авто тээврийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч 1-6-р саруудад төлнө

    Авто тээврийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч 1-6-р саруудад төлнө

    2016-01-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
     
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” журмын дагуу Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.
     
    Энэ жилийн ажлыг зохион байгуулах чиглэлээр Төв комисс дараахь үүргийн дагуу ажиллана.
     

    1. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулах
    2. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах
    3. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар, нийслэлийн Авто замын газар, дүүргүүдийн Засаг дарга нар
    4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь
    -1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
    -2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
    -3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
    -4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
    -5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Татварын газар , Улаанбаатар хотын газар
     
    1. Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Татварын газар
    2. Албан татвар, төлбөр төлөөгүй, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газрыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
    3. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хугацааны явцад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчид хүргэгдэх “Зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ны ард талд сануулга, анхааруулга хавсарган хүргүүлж ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
    4. Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн үндэсний төв
    5. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах дүүргийн Салбар комиссыг байгуулан ажиллуулах, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж, нутаг дэвсгэрийн зарчмаар нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг дүүргүүдийн Засаг дарга нар
    6. Нийслэлд бүртгэлтэй идэвхтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг дотоод нөөц бололцоогоо ашиглан өргөжүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программтай уялдуулах; албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх; албан татвар, төлбөрийн орлогын төрөл бүрээр тус бүр нэг данстай болгон орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар хотын банк
    7. Албан татвар, төлбөр хурааж байгаа  нэг цэгийн үйлчилгээн дээр Улаанбаатар хотын банкны салбар байрлуулж ажиллуулахыг Улаанбаатар хотын банк
    8. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах,  ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2016 оны нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан 396.0 төгрөгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс
    9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахад зарцуулагдах зардлын батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу хугацаа алдалгүй санхүүжүүлж, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог  ханган ажиллахыг нийслэлийн Авто замын газар
    10. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол ажиллуулахыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
    11. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамруулан зохион байгуулж, үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Төв Комиссд хариуцан танилцуулна.
    Хэвлэлийн бага хурлын үеэр Улаанбаатар хотын  Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, зохион байгуулах Төв комиссын дарга Б.Бадрал “Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор татвар төлөх шинэ журам хэрэгжсэнээр иргэдийн дараалал үүсч, цага хугацаа алдахгүй байх бүх боломжийг хангаж байна. Иргэд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийг хугацаандаа төлснөөр хуульд заасны дагуу таны төлсөн төлбөрийг нийслэлийн авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагасан тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ зэрэг ажилд зарцуулж байгаа юм. Жишээ нь өнгөрөн жил өрнөсөн хамгийн том ажлаас зуслангийн чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг дурдаж болно. Иргэд маань үүргээ биелүүлж, шинэчлэгдсэн журмын дагуу татвараа төлөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!