MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төмөр замд шаардлагатай таван мэргэжлээр 2601 цэргийн албан хаагчийг сургана

    Төмөр замд шаардлагатай таван мэргэжлээр 2601 цэргийн албан хаагчийг сургана

    2016-01-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Сургалтын нээлтийг өнөөдөр Налайх дахь МСҮТ-д хийж, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх сургалтад хамрагдаж буй Ахлагч бэлтгэх төвийн сонсогчид, МСҮТ-ийн сурагч, багш нар оролцлоо.

     Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасан. Энэ дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан бөгөөд  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахдаа тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж, дадлагажуулах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээсэн.

    Сургалтын нээлтэд зориулж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар үг хэлж мэргэжил эзэмшихээр сурч буй цэргийн алба хаагчид, тэднийг сургаж дадлагажуулах багш мэргэжилтнүүдэд хандаж үг хэлсэн юм.

    Г.Баярсайхан сайд энх цагийн бүтээн байгуулалтын томоохон ажил “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд цэргийн албан хаагчдыг хэрэгцээт мэргэжлээр мэргэжил эзэмшүүлэхэд Хөдөлмөрийн яам болон түүний харьяа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд бэлэн байгааг дурдаад “Монгол Улс хөгжлийн онцгой цаг үедээ явж байна. Энэ үед бидэнд мэргэжлийн боловсролтой залуус улс эх орон, бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтад чухал хэрэгцээтэй байна. Бид цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

    Энэ удаагийн сургалтаар “Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихад нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр 2601 хүнийг бэлтгэхээр Батлан хамгаалах яамтай тохирсон. Сургалтыг нэг удаагийнхаар хязгаарлахгүй бөгөөд цаашид үе шаттайгаар сурч боловсрох боломж нээлттэй байх болно” хэмээгээд цэргийн алба хаагч, сонсогчид нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох чин сэтгэлтэй, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой, шударга, зөв төлөвшилтэй, хүнд хүчир ажлыг нугалаад гарах сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байж сонгосон мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшиж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн.

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон монгол цэрэг улс эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсэн түүхтэйг дурдаад “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчид улс эх орны хөгжлийн бүтээн байгуулалтад гар бие оролцох, алба хааж байх хугацаандаа иргэний болон цэргийн үүргээ биелүүлэхийн хамт улс оронд шаардлагатай мэргэжлийг давхар эзэмших боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой хэмээгээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.  

    “Монголын төмөр зам” ХХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлсэн байна. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван  мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд  240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байна. 

    Хөдөлмөрийн яам сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулсан төдийгүй энэхүү сургалттай холбоотой “Цэргийн алба хаагчдын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах журам”-ыг Батлан хамгаалах яамтай хамтран боловсруулжээ. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын аль байгууллага ямар мэргэжлээр хэчнээн цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэхийг заасан “Мэргэжлийн чиглэл, элсэлтийн хяналтын тоо батлах тухай”, “Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” тушаалуудыг Хөдөлмөрийн сайд гаргаад байгааг холбогдох албаныхан дуулгасан.   Суралцагчдад зайлшгүй шаардлагатай сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд дээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

    “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт хамрагдах цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх сургалтын нээлт болсон Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1954 онд байгуулагдсан манай мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг.  Тус сургууль барилгаас гадна эрчим хүч, уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ хичээлийн жилд 16 мэргэжлээр 800 гаруй залуусыг сургаж буй аж. Төгсөгчдийн 75 хувь нь тогтмол ажлын байртай болдог нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм байна.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Tumur-zamd-shaardlagatai-tavan-%20mergejil#sthash.kAaHR41f.dpuf

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!