Монголын
үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос тав дахь жилдээ улс төр,
нийгмийн салбарын 2015 оны шилдгүүдийг тодрууллаа. “Тууштай улстөрч”,
“Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч”, “Бүтээн
байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж,
хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаагийн шалгаруулалтын “Нийгмийн хариуцлагаа
хэрэгжүүлэгч ” номинацид шилдэг 15-ыг тодруулахад УИХ-ын гишүүн,
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гуравдугаарт нэрлэгджээ.
Хөдөлмөрийн сайдын 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого шийдвэрээс Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг ажлын байраар хангах хөтөлбөрийг news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn сайтын уншигчид онцлон нэрлэж, Г.Баярсайхан сайдын 2015 оны “Нийгмийн хариуцлагаа биелүүлэгч”-ээр тодруулсныг энэ сарын 23-нд гардууллаа.
“Өглөөний сонин”-ы явуулсан энэ удаагийн шалгаруулалтад дөрвөн номинацид давхацсан тоогоор 120 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 37 мянга гаруй санал өгсөн байна. Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчийг тодруулсан юм.