MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Таван богд трейд ХХК Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авахаар дэнчингийн төлбөр тушаажээ

    Таван богд трейд ХХК Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авахаар дэнчингийн төлбөр тушаажээ

    2015-12-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Өмч хувчьлах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 13/48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах асуудал хуулийн дагуу хэрхэн үргэлжилж байгаа талаар хэлэлцлээ.

    “Улаанбаатар таймс”сонины хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалын талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас дараахь мэдээллийг өглөө.

    Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хуучнаар “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын Хэвлэх үйлдвэрийн барилгыг 7 155 000 000 төгрөгөөр хувьчлахаар шийдвэрлэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зардасны дагуу нээлттэй дуудлага худалдааг 2015 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.

    Нээлттэй дуудлага худалдаанд:

    1.  Ваня овогтой Энхбаатар

    2.  Капитрон банк

    3.  Баасан овогт Батнягт

    4.  Занган овогтой Пүрэв-Очир

    5.  Забоонтариж овогтой Абдулкарим

    6.  Блью Мон ХХК

    7.  Бодь овогтой Отгонжаргал

    8.  Таван богд трейд ХХК

    9.  Ренчин овогтой Мандах нар оролцсон.

    Дуудлага худалдаанаас хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр иргэн Ж.Абдулкарим худалдан авах эрхтэй болж, 2015 оны 11 сарын 30-ны өдөр 12/2015 дугаартай гэрээ “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна. Харин удаах үнийн саналыг Таван богд трейд ХХК 23 тэрбум 850 сая төгрөгөөр өгсөн.

    Иргэн Ж.Абдулкарим нь дэнчингийн төлбөр болох 715,5 сая төгрөгийн Төрийн санд тушаасан бөгөөд худалдан авсан барилгын үнийг хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 12 сарын 14-ний өдрийн ажлын цагт багтаан төлөх ёстой байсан. Гэвч 2015 оны 12 сарын 07-ны өдөр “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэхүү дуудлага худалдааны ялагчаас татгалзаж байна” гэсэн өргөдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлжээ.

    Иргэн Ж.Абдулкаримын худалдан авсан барилгын үнийг төлөх хуулийн хугацаа 12 сарын 14-ний өдөр дууссан тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43,6-д заасны дагуу удаах үнийн саналыг өгсөн  /23 850 000 000 төгрөг/ Таван богд трейд ХХК-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус барилгыг  худалдан авах саналыг 2015 оны 12 сарын 15-ны  өдрийн 7/8531 тоотоор хүргүүлсэн байна.

    Харин Таван богд трейд ХХК нь 2015 оны 12 сарын 18-ны өдөр дэнчин болох 715,5 сая төгрөгийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, 14/2015 “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулаад байна. Хуулийн дагуу Таван богд трейд ХХК худалдан авах төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдөр Төрийн сангийн дансанд тушаах ёстой.

    Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Э.Бат-Үүл “Хуулийн дагуу Өмч хувьчлалын дуудлага худалдаанд оролцож худалдаж авахаар болж, дэнчингийн төлбөрийг Төрийн санд байршуулсан ч худалдаж аваагүй бол тухайн мөнгийг эргүүлэн олгодоггүй заалттай.Тиймээс хуулийн хугацаанд санал болгосон үнийн дүн бүхий төлбөрөө тушаагүй тул Монгол Улсын иргэн Ж.Адбулкарим Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах хамтын гэрээ хүчингүй болсон” гэлээ. Мөн иргэн Ж.Адбулкарим чухам юунаас болж татгалзах шийдвэр гаргасан талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Бидэнд өгсөн өргөдөлд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн байсан. Харин өргөдлийг хүргүүлсэн бие төлөөлөгч хэвлэл мэдээлэл, сошиал медиа сүлжээ болон бусад шугамаар дарамт учруулж хүнд байдалд оруулсан гэж хэлсэн” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын иргэн Ж.Адбулкарим татгалзах өргөдөл өгсний дараа би түүнд Ил захидал хүргүүлсэн. Манай улс бол Ардчилсан Монгол Улс. Тиймдээ ч  манай иргэд хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар жирийн иргэн битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын даргаа шүүмжилдэг. Харин үүнээс болж татгалзаж байгаа бол нийгэмд их буруу хандлага үүсгэж байна. Хэн нэгэн ирээд өмч хувьчлалаар тоглоод байж болохгүй” хэмээн хэллээ. Мөн тэрээр Үндсэн хуулинд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хэн ч байсан хуулийн хамгаалалтад байдаг. Тиймээс Монгол Улсын иргэн Ж.Абдулкарим санаатай дарамталсан үйл явдал байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах бүрэн эрхтэй гэдгийг зориуд анхааруулъя гэлээ.

    Хуульд заасны дагуу Улаанбаатар таймс сонины хэвлэл үйлдвэрийн барилгыг худалдаж авахаар дэнчингээ төвлөрүүлсэн  Таван богд трейд ХХК нийт төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдрийн дотор Төрийн сангийн дансанд байршуулснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу тус газрыг худалдан авна. Газрын эзэмшлийг худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид 60 жилийн эрхтэйгээр олгоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!