MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Шинэ жилийн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо

    Шинэ жилийн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо

    2015-12-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өгч, дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.  
     
    Өмнөх Шуурхай зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
     
    Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллого боллоо
     
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллоготой хамтран хашаа худгийн тооллого, гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн хийж байна. Энэ онд нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 345.5 мянган толгой мал тоологджээ. Үүнээс Багануур хамгийн их малтай дүүргээр бүртгэгдэв. Харин мал, тэжээвэр амьтдын тооллогын онлайн програмд 1144 малчин өрх, 3940 мал бүхий өрхийн 268.8 мянган толгой малын мэдээллийг оруулаад байна.
     
    Гэмт хэргийг бууруулах чиглэлээр “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
     
    Нийслэлийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дээрх үзүүлэлтийн дагуу дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
    Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг  тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг тус тус илрүүлэв. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ.
     
    “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлнө
     
    Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга "Төрийн үйлчилгээний нэгдсэн" төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.  
     
    Зайсан, Нисэх, Богд уулын арын замд түүвэр цэвэрлэгээ хийв
     
    Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах үүргийн хүрээнд Зайсан, Нисэх, Богд уулын арын замд  явуулын бригад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүвэр цэвэрлэгээ хийв. Эдгээр газарт 20 тонн цас хайлуулах бодис цацжээ. Мөн байгууллагуудын орчны 50 метр хүртэлх талбайн хог, цас мөс цэвэрлэгээг тогтмол хийлгэх ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын 61, 63 дугаар тогтоолоор баталсан журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байгууллагуудад  "Гахай" наалт, сайн биелүүлсэн байгууллагуудад "Инээмсэглэл" наах ажлыг хийж эхлээд байна.
    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Бээжингийн гудамжны 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэв. Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Олимпийн гудамж, Намянжугийн гудамж, Сансар, Дамбадаржаа, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу, Хувьсгалчдын гудамж, Гэсэр, алслагдасан замууд болох 22-ын товчоо, Санзай, Био комбинат, Өлзийт, Шувуун фабрик зэрэг газруудын автобусны буудал болон явган зам, замын нуухны цэвэрлэгээг цас орсон тухай бүрт гараар болон цас түрэгч багажаар, мөстөж хөлдсөн хэсгийг цэвэрлэсэн байна.

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:
    • Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах
    • Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах
    • Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан  “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
    • Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах
    • Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах
    • Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах
    • Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах
    • Нийслэл, дүүргийн 2016 оны төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны үзэсгэлэн зохион байгуулах, 2016 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын графикийг  гаргаж, сар сард хийх ажлуудыг олон нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!