MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөдөлмөрийн сайд шинээр ажлын байр бий болгоход анхаарч ажиллахыг уриалав

    Хөдөлмөрийн сайд шинээр ажлын байр бий болгоход анхаарч ажиллахыг уриалав

    2015-12-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилт, орон нутгийн гүйцэтгэх үүрэг, цаашид анхаарч ажиллах шаардлагатай асуудлуудын талаар талаар мэдээлэл хийлээ.

    Тэрбээр мэдээлэлдээ манай орны хөгжлийн аль ч үед  Засгийн газраас хөдөлмөрт суурилсан хөгжлийн бодлого,  үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах нь өнөөдрийн  тулгамдсан асуудал болсоор байгааг дурдаад “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөрийн яам томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд 150.000 ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна” хэмээн салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар ярилаа.  

    Хөдөлмөрийн салбарын суурь хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлээр  ажиллаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гадаадаас ажиллах хүч авах гаргах тухай, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэж байгаагаа дуулгав. Мөн хөдөлмөр эрхлэлтийг салбар дундын бодлогоор дэмжиж ажлын байрыг бий болгохдоо улс орны эдийн засгийн өсөлт бууралт, шинээр бий болох эрэлт хэрэгцээтэй ажлаа уялдуулах шаардлага бий болж байгааг онцлоод ГХЯ-тай ACEM-ын зочид төлөөлөгчдөд зориулсан байр, зочид буудалд ажиллах үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэх, сургалтыг зохион байгуулж,  БОНХЯ-тай ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгох ойн мэргэшсэн ажилтныг МСҮТ-үүдэд бэлтгэх, “ Оюутолгой” ХХК, Германы ОУХАН-тэй хамтран Дорнод, Дархан-уул, Өмнөговь аймаг дахь Политехник коллежуудад сонгосон мэргэжлийн хүрээнд “Чадамжийн төв” болгон хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа аймаг, нийслэлийн удирдлагуудад танилцуулсан.

    Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан 2015 онд хамтран ажиллах гэрээний үр дүнг хангалттай, ялангуяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгоход санаачлагатай сайн ажилласан, харин мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэхэд зарим нэг асуудлыг анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн юм. Хөдөлмөрийн яамнаас  2015 онд зорилтот бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 5 хөтөлбөр, төслийн арга хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 54.6 мянган иргэн хамрагдаж, 21.7 тэрбум төгрөг зарцуулж, 36.1 мянган ажлын байр бий болсныг сайд мэдээлэлдээ дурдлаа. Мөн 2016 онд “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Мэргэжилтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Эзэнтэй Монгол хөтөлбөр”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл”  зэрэг 7 хөтөлбөр,  1 төсөл болгон өргөтгөж хэрэгжүүлэх гэж буйгаа ч дуулгав.

    Г.Баярсайхан сайд “Манай яамнаас 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн батлуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан, ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг орон нутагт болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгжүүлж, зохион байгуулах, хяналт тавих, түүнчлэн мэргэжлийн боловсрол,  сургалтын үйл ажиллагаа,  нийгмийн түншлэлийг орон нутгийн түвшинд идэвхижүүлэх чиглэлээр  2016 онд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн 2016 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт орон  нутагтаа ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгоход  анхаарч ажиллахыг уриалж байна” хэмээгээд “Зохистой хөдөлмөрийн төлөө”  хамтын ажиллагаа ирэх онуудад улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Hudulmuriin-said-shineer-ajliin-bair#sthash.hPnrFFjT.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!