MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөдөлмөрийн яам ирэх онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлнэ

    Хөдөлмөрийн яам ирэх онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлнэ

    2015-12-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Г.Баярсайхан удирдсан юм. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэйгөөр байгуулагддаг. Тус зөвлөл 2015 оны сүүлийн буюу ес дэх хуралдаанаараа энэ онд хэрэгжсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, ирэх онд хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яамнаас санал болгосон хямралын үед ажлын байр бий болгож хадгалах, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ур чадвар олгож ажлын байранд зуучлахад чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэлэлцэн батлав. Ингэснээр 2016 онд Хөдөлмөрийн яамнаас “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”, Мэргэжилтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” гэсэн долоон хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр болж буй юм. Мөн уг хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн хуваарийг хэлэлцээд тус сангийн ирэх оны төсвийн орлогын эх үүсвэрийг 83,8 тэрбум, зарлагыг 80 тэрбум байхаар батлахыг Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргад зөвлөмж болгосон тогтоол гаргав.

    Нэгэнт хөтөлбөрүүд батлагдсан тул хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хариуцаж, санхүүжилтийг ХЭДС-гаас шилжүүлэх юм байна. 2016 онд хэрэгжих “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-т  11,7 мянган хүнийг хамруулах бол “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу  7,5 мянган хүн ажлын байртай болох тооцоо гаргажээ.  Ирэх онд үргэлжлэн хэрэгжих “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т 6,7 мянган хүнийг хамруулна. Харин “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг үр шимийг 1250 хүн хүртэх боломжтой юм. Шинээр батлагдсан “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр” болон “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр”-т 17 мянга, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл”-д 4100 хүн хамруулах аж.  Түүнээс гадна ирэх онд 13 мянган хүнийг жижиг зээлд хамруулж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг 55,2 мянган хүн авахаар тооцсон байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаас МСҮТ-д сурч буй 19,7 мянган сурагчийн зардлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын санд хуваарилах шийдвэр ч гарчээ. Хөтөлбөр төслүүд батлагдсантай холбогдуулж удирдамж, аргачлал, зардлын дээд хэмжээг тогтоож, төсвийн хуваарийн хамт харья байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэхийг холбогдох газрынханд мөн даалгасан байна.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Hudulmuriin-yam-ireh-ond#sthash.gMDdt6bh.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!