MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан: Бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад тооцоо, судалгаа зайлшгүй шаардлагатай

    Г.Баярсайхан: Бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад тооцоо, судалгаа зайлшгүй шаардлагатай

    2015-12-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөдөлмөрийн харилцааны судалгаа, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ “Туушин” зочид буудалд боллоо. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв энэ онд цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орох боломж зэрэг хөдөлмөрийн харилцааны асуудлаар хийсэн судалгааны ажлуудын үр дүнг танилцуулах уг уулзалтад Хөдөлмөрийн яам, холбогдох бусад төрийн болон нийгмийн түншлэгч байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон.

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцуулгыг нээж хэлсэн үгэндээ ОУХБ-ын үндэсний хөдөлмөр эрхлэлтийн зааварчилгаа, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн харилцааны төлөв байдлыг судалж, шаардлагатай судалгаа, шинжилгээний үр дүнг хэрэглэгчдэд нийлүүлэх нь хөдөлмөрийн салбарын томоохон зорилгын нэг гэдгийг онцлоод “Бид нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хөдөлмөрийн харилцааны чиглэлээрх олон улсын хэм хэмжээ, чиг хандлага, зөвлөмжид нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж,  Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахаар ажиллаж байна. Хөдөлмөрийн болон бусад салбарын бодлого тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргахад бодитой тооцоо, судалгаа шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг” хэмээсэн.

    Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар Хөдөлмөрийн судалгааны институт байхаас эхлэн салбарын хэмжээний хэд хэдэн судалгаа, шинжилгээний ажил хийсний дотор Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Барометрийн судалгаа, Цалин хөлсний бүтцийн судалгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа, Нүүрсний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын судалгаа, Хэргэлэгчдийн үнэлгээний судалгаа, Хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн төлөв байдлын зэрэг томоохон судалгаануудыг хийж Хөдөлмөрийн яам болон бусад хэрэглэгчдэд хүргэснийг Г.Баярсайхан сайд дурдлаа. Мөн тэрбээр “Урт дунд хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох аргачлал, хөдөлмөр эрхлэлт дэх бүтээмжийн нөлөөллийг судлан шинжлэх зэрэг хөдөлмөрийн салбарын чухал ажлуудыг энд дурдах нь зүйтэй” гээд “Энэ удаагийн арга хэмжээ нь судалгаа шинжилгээний ажлын тайланг хэлэлцэх, санал шүүмж өрнүүлэх, олон нийтэд мэдээлэл өгөхөд чиглэсэн томоохон арга хэмжээ болж байгаа бөгөөд цаашид хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнг ч энэ жишгээр танилцуулж, судалгааны тайлан, үр дүнг шаардлагатай үед бус өдөр тутмын бодлого, үйл ажиллагаандаа ашиглаж  байх нь чухал юм” гэлээ.

    Энэ удаагийн судалгааны ажлууд нь хөдөлмөрийн харилцааны асуудлыг хөндөж буйгаараа өмнөхөөс онцлогтойг судлаачид онцолсон. Тухайлбал, Цалин хөлсний бүтцийн судалгаагаар цалин хөлсний талаарх мэдээллийг шинэчлэн дэлгэрэнгүй гаргах, цалингийн статистикийг боловсронгуй болгох, ажиллагчдын цалин, орлого, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэргийг нарийвчлан судалж, холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэлт гаргах, бодлого боловсруулагчид болон аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор гүйцэтгэсэн байна. Харин Хөдөлмөрийн маргааны шинжилгээгээр Монгол Улсын хэмжээнд 2010-2014 онд захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан ы тоон мэдээллийг судалж, маргаан үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодруулжээ.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-bodlogo-todorhoiloh#sthash.TOBqY8KN.dpuf

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!