MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АСЕМ-ын зочдод үйлчлэх хүмүүсийг бүртгэж эхлэв

    АСЕМ-ын зочдод үйлчлэх хүмүүсийг бүртгэж эхлэв

    2015-12-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс бүртгэж, сонгон шалгаруулах, мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулах арга хэмжээний нээлт “Бишрэлт”зочид буудалд боллоо. Нээлтэд Хөдөлмөрийн яам, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн болон хувийн хөдөлмөрийн бирж, сургалтын байгууллагын төлөөлөл оролцож, бүртгэлийн ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

    Ази-Европын уулзалт буюу ACEM-ын дээд хэмжээний уулзалт ирэх оны долдугаар сард Монголд болно. Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр, Азийн 21 орон, Европын Холбоо, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэдэг уг байгууллагын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан  нийт 4000 гаруй зочин төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоо байгаа. Эдгээр зочдыг байрлуулахаар 44 зочид буудлыг сонгож, тэнд ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр 3200 хүнийг сонгон ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахаар болсон бөгөөд энэ ажил ийн өнөөдрөөс эхэлж ирэх оны нэгдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан бүртгэлийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган байнгын, шинэ ажлын байрыг бий болгох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагууд шат дараалсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлж байгааг дурдаад “ACEM-ын дээд хэмжээний уулзалт нь гадаад улс орнуудад эх орноо сурталчлан таниулж, олон улсын тавцанд байр, сууриа бэхжүүлэх өндөр ач холбогдолтойгоос гадна ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах асуудал туйлын хүндрэлтэй байгаа өнөө үед энэхүү чуулга уулзалт болон дагалдах уулзалт, семинарт хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийг байршуулах, тэдэнд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээний хүрээнд байнгын болон түр ажлын байр олноор бий болох боломжийг бүрдүүлж байна. Энэхүү боломжийг ашиглаж, Монгол Улсын иргэн таныг ажилтай, орлоготой болгох, цаашлаад энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ACEM-ын Бэлтгэл ажлын албатай манай яам “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, төрийн байгууллагуудаас анхны түнш байгууллага нь болсондоо баяртай байна” хэмээсэн.

    Мөн Хөдөлмөрийн яам, ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг хоорондын “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд чуулга уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах 44 зочид буудлын 800 орчим сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдээс зуучилж, мэргэжлийн ур чадварын сургалтанд хамруулах юм.  Түүнчлэн эдгээр зочид буудалд ажиллаж байгаа 1800 мэргэжлийн бус ажилтныг орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбоотой сургалтанд хамруулах, чуулга уулзалтын  зочид,  төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчийг сонгон сургаж, түр ажлын байраар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгийг ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ ч  танилцууллаа.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%B0%D1%81%D0%B5%D0%BC-%D1%8B%D0%BD-%D0%B7%D0%BE%D1%87%D0%B4%D0%BE%D0%B4-%D2%AF%D0%B9%D0%BB%D1%87%D0%BB%D1%8D%D1%85-%D1%85%D2%AF%D0%BC%D2%AF%D2%AF%D1%81%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B1%D2%AF%D1%80%D1%82%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8D%D1%85%D1%8D%D0%BB%D0%BB%D1%8D%D1%8D#sthash.6T2Uj7Av.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!