MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулав

    Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулав

    2015-12-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болов.

    Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэлээ.

    Тэрбээр хэлсэн үгэндээ “Оюутолгой” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж буй том компани, дэлхийн зэсийн зах зээлийн том тоглогч гэдгийг онцолж,  “Монголын ирээдүй болсон оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулж байгаа нь та бидний зорилго адил гэдгийг харуулж буй юм. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам “Оюутолгой” компанитай өргөн цар хүрээтэй хамтарч ажилладгийн нэгээхэн хэсэг нь энэ арга хэмжээ. Манай хөдөлмөрийн салбарын хувьд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Оюутолгой” компани багагүй хувь нэмэр оруулж, оюутан залуусын сурах орчин, сургалтын материаллаг баазыг сайжруулж бэхжүүлэхэд ихээхэн ажлыг хийгээд байгаа” хэмээгээд эрдэс баялгаас эрдэм мэдлэг түгээх их аянд нь амжилт хүслээ. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залууст сурлагын амжилт хүсч, эх орныхоо хөгжлийн түүчээ болсон эрдэм мэдлэг, ур чадвар эзэмшсэн сайн мэргэжилтнүүд болохыг ерөөлөө.

     “Оюутолгой” компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн таван жилд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багагүй зүйлийг хийсэн. 2010 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд  “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ хугацаанд уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр нийт 200 оюутныг дотоодын, 40 оюутныг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд сурахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд 10 сая ам.долларыг зарцуулаад байгаа аж. Тэтгэлэгт хамрагдсан залуус эхнээсээ төгсөөд ажил хөдөлмөрийн талбарт гарч, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буйг “Оюутолгой” компанийнхан дуулгасан.

    Энэ удаа гадаадын их дээд сургуульд магистраар сурах дөрвөн оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Харин дотоодын тэтгэлэгт 30 оюутан шалгарч, тэдэнд нийтдээ 300 сая төгрөгийг зориулж байгаа. Шалгарсан оюутнуудын 17 нь хөдөө орон нутгаас сурч буй, дийлэнх буюу 15 нь ШУТИС-ийнх гэнэ.

    Хөтөлбөрт оролцож тэтгэлэгт хамрагдах залууст  уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх,  сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх гэсэн шалгуур тавьдаг гэнэ. Шалгарсан тохиолдолд сургалтын төлбөрөөс гадна сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны төлбөр олгохоос гадна ирж буцах замын зардал ч өгдөг. Мөн “Оюутолгой” ХХК-иас хэрэгжүүлдэг хөгжлийн сургалтуудад хамрагдаж, компанид дадлага хийх боломжоор хангадаг юм байна.

    « Мэдээ
    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%A2%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3%D1%82%20%D1%85%D3%A9%D1%82%D3%A9%D0%BB%D0%B1%D3%A9%D1%80%D1%82%20%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D1%80%D1%81%D0%B0%D0%BD%20%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%B4%20%D0%B1%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D0%BC%D0%B6%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B2#sthash.MHqjLv0Y.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!