MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АСЕМ-ын орнуудын Хөдөлмөрийн сайд нарын V бага хуралд оролцоод ирлээ

    АСЕМ-ын орнуудын Хөдөлмөрийн сайд нарын V бага хуралд оролцоод ирлээ

    2015-12-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан АСЕМ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд нарын тавдугаар бага хуралд оролцоод ирлээ. Болгарын нийслэл Софи хотноо энэ сарын 3-5-нд болсон уг хуралд Ази, Европын 40 гаруй улсаас хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд нь оролцож,  АСЕМ-ын нийгмийн түншүүдийн форум дахь сайд нарын оролцооны талаар тусгайлан ярилцахын хамт Ази, Европын залуучуудын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах боломж болон учирч буй саад бэрхшээл, Олон улсын нийлүүлэлтийн сүлжээн дэх зохистой хөдөлмөр болон аюулгүй ажлын байр, АСЕМ-ын хүрээнд хөдөлмөр болон нийгмийн стандартыг дэмжих, нийгмийн хөгжил болон нийгмийн хамгааллын хүртээмжийг дэмжихэд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцжээ.

    Хөдөлмөрийн сайд нарын тавдугаар бага хурлын ач холбогдлыг Г.Баярсайхан сайд Ханойн тунхаглалын хэрэгжилтийг үнэлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох зорилго бүхий  Софигийн тунхаглалыг батласнаас гадна 2016 онд Монгол Улсад болох Ази, Европын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн нь манай хувьд цаг үеэ олсон чухал арга хэмжээ хэмээн тодорхойлсон юм. Тэрбээр “Ази, Европын залуучуудын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах боломж болон учирч буй саад бэрхшээл” сэдвийн дор болсон нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ “Ханойн тунхаглалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэдний хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн сайн харилцаагаар үр ашигтай нийгмийн зөвшилцлийг дэмжих, дэлхий дахинаа тулгамдсан насжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх оновчтой арга зам, шаардлагатай хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулсан нь  тэдгээрийн гишүүн орнууд дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэхэд ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Энэхүү уулзалт болон түүний хүрээнд үргэлжлэн хэрэгжих цуврал арга хэмжээ нь дэлхий дахинаа эдийн засаг хүндэрч байгаа энэ үед улс орнууд өөрсдийн нөөц боломжийг зохистой ашиглаж эдийн засгийн өсөлтийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн ядуурлыг бууруулах, түүний дотор бага орлоготой ажиллагчдын орлого, нийгмийн баталгааг хангах, байгаль орчны доройтлыг багасгах зэрэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн  эдийн засаг, нийгмийн зорилтуудыг Ази, Европын бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, зөвшилцөл, харилцан ойлголцлоор дамжуулан хэрэгжүүлэх эхлэл болох юм” хэмээгээд Монголын хөдөлмөрийн зах зээлийн онцлог болон, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

    Гурван өдөр үргэлжилсэн бага хурлаас Ази, Европын орнуудын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалсан Софигийн тунхаглалыг төлөөлөгчид баталсан байна. АСЕМ-ын орнуудын Хөдөлмөрийн сайд нарын V бага хуралд Европын Холбоо, Ази-Европын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хоёр тивийн 41 орноос 160 шахам төлөөлөгч оролцсон байна.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%90%D0%A1%D0%95%D0%9C-%D1%8B%D0%BD%20%D0%BE%D1%80%D0%BD%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD%20%D0%A5%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%BC%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4%20%D0%BD%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD%20V%20%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0%20%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D0%B4%20%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%86%D0%BE%D0%BE%D0%B4%20%D0%B8%D1%80%D0%BB%D1%8D%D1%8D#sthash.R5KFaxBN.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!