
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенян
хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны
өдрүүдэд Пхенян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд нийслэлийн
Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын
хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён
Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчллын төлөөлөгчдийг
элгэмсэг, халуун дотноор хүлээн авсан бөгөөд энэхүү айчллыг хоёр хотын
төдийгүй хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач
холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн нийслэлийн Засаг даргын
санаачилгаар Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд азийн
хотуудын дарга нарын форум”-д тус улсын төлөөлөгчид оролцож, аялал
жуучлалын бүс нутгийн хөгжлийн талаар илтгэл тавьсныг дурдлаа. Түүнчлэн
бидний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Зүүн хойд Азид
энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.
