MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан: Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон

    Г.Баярсайхан: Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон

    2015-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

    Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн яам түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үндэсний чуулганы өмнө аймаг орон нутагт бүсчилсэн байдлаар хийж буй бөгөөд нийслэлийнхийг  “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” сэдвийн дор зохион байгууллаа.

    Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчид, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаж буй хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудыг хэлэлцэхийн хамт ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдолоос гарах арга замын талаар ярилцаж, эдийн засгийн хямралын үед хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн онцлог давуу талыг танилцуулсан.  

    Нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үг хэлсэн бөгөөд тэрбээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг ажиллах хүчний судалгаагаар ажлын байрын хамгийн идэвхжил өндөртэй үе буюу энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 6,3, Улаанбаатар хотод 5,4 хувьтай байгааг дурдаад хүн амын төвлөрөл ихтэй нийслэлд ажилгүйдлийн түвшин улсын дунджаас бага байгаа нь сайн хэдий ч хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлэхийн хамт эерэг талаас нь харвал эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог ч өсгөж буй тул энэ байдлыг хөдөлмөрийн бодлого шийдвэртээ тусгаж ажиллах шаардлагатайг онцолсон.

    Хөдөлмөрийн сайд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 150 мянган шинэ ажлын байр бий болгох зорилт тавьсан “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж буйгаа дуулгаж, эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байр бий болгох, хадгалах, улмаар ажлын байрны захиалгад үндэслэн ажилд зуучлах үйл ажиллагааг нийслэлд улам боловсронгуй, шуурхай болгох хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн.

    Тэрбээр мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний  хүрээнд мэргэжилгүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх, ажлын байранд буюу үйлдвэр дээр дадлагажуулан сургаж ажиллуулах, өөрөө өөртөө ажлын байр бий болгох санаачилгыг дэмжиж, барьцаа хөрөнгийн батлан даалт бүхий 5-10 хүртэл сая төгрөгийн зээл олгох, 35-аас дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, оюутны цагийн ажил, түр орлогоор хангах ногоо тарих, нийтийг хамарсан ажил зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийг нийслэл дүүрэгт хэрэгжүүлж байна.

    Хөтөлбөр, төслийн хүрээнд 2015 оны эхний 10 сарын байдлаар нийт 20 тэрбум төгрөгийг 49,7 мянган хүнийг хамруулж, 31,9 мянган ажлын байрыг бий болгоход зарцуулсан бол нийслэлд 4,5 тэрбум төгрөг зарцуулж 23 мянган иргэнийг хамруулан, 14,2 мянган ажлын байр бий болгосон. Цаашид ч та бүхний саналыг тусган нийслэл дүүрэгт хэрэгжүүлэх хөтөлбөр төслүүдийг шинэчлэн хамрах хүрээг нь өргөжүүлэх болно”  хэмээсэн юм.

    Хөдөлмөрийн яамнаас нийгмийн түншлэгч талууд МҮЭ-ийн холбоо МАОЭНХ-той хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 гаруй хувийг шинэчилж, 13 бүлэг 124 зүйлтэй төсөл боловсруулан өргөн барьсныг УИХ хэлэлцэж байгаа. Түүнчлэн жижиг зээлийн хэмжээг нэмэгдүүлж тодорхой зохицуулалтаар хангах, зээлийн эрсдэлийн болон баталгааны асуудлыг тусгай сан бйагуулахгүйгээр зохицуулах зэрэг олон асуудлыг тусгасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа тухай мэдээллийг Г.Баярсайхан сайд чуулганд оролцогчдод өгсөн юм.

    “Хөдөлмөр хөгжлийн үндэс” чуулганд үг хэлсэн НИТХ-ын дарга Д.Баттулга Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд нийслэлд 14 мянган хүн ажилтай болсныг онцлоод хотын удирдлага эдийн засгийн хямралаас гарах ганц арга нь хөдөлмөр эрхлэлт хэмээн үзэж төсвийн бодлогоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлдгээ ярьсан. Түүний хэлснээр төсвөө тэлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь эргээд төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ бодлогоо 2016 оны төсөв дээр ч барьж ажиллана гэж байсан. Нийслэлээс Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр гарган 15,2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Хөтөлбөрт зааснаар  тав хүртэл сая төгрөгийг иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан хоршоонд маш бага хүүтэй өгөх замаар бизнесийг нь дэмжсэний үр дүн ч гарч байгаа аж.

    Бүтэн өдрийн турш үргэлжилсэн Нийслэлийн хөдөлмөрийн чуулганд “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого”, “Нийслэлд шинэ ажлын байр бий болгох боломж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санаачлан зохнион байгуулж буй ажлууд”, “Эдийн засгийн хүндрэлийн үед ажлын байр бий нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого”, “Шинээр ажлын байр бий болгоход хувийн хэвшилд тулгарч буй хүндрэл бэрхшээл”, “Эдийн засгийн хүндрэлийн үед цомхотголд орсон иргэдийн өнөөгийн байдал ба ажилгүйдлийн тэтгэмж авч буй шалтгаан” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэн “Нийслэлийн хөдөлмөрийн чуулганаас Хөдөлмөрийн үндэсний чуулганд хүргүүлэх зөвлөмж” гаргалаа.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%93.%D0%91%D0%B0%D1%8F%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD%3A%20%D0%9D%D0%B8%D0%B9%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B4%2014%2C2%20%D0%BC%D1%8F%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BD%20%D0%B0%D0%B6%D0%BB%D1%8B%D0%BD%20%D0%B1%D0%B0%D0%B9%D1%80%20%D0%B1%D0%B8%D0%B9%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD#sthash.MNa1HCsy.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!