MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ

    Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ

    2015-11-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ.

    Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн  цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг 4 үе шаттай зохион байгуулжээ.

    Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 2800 зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 41 жолоочийг саатуулан, журамлаж ажилласан байна.
     
    Чингэлтэй дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 382 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2 сая 504 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 14 иргэнийг баривчилсан байна. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж эд материалын хохиролтой осол 63 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 707 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.

    •  Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд 11 ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна  
    • Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон ХУД-ийн ТҮК-аар  Чингисийн өргөн чөлөө, Нисэх Яармагийн зам, Уулын зам, Айдсын давааны замуудад  8,5 тонн давс, 8 тонн бодис цацжээ
    •   “Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай  хамтран тус дүүргийн  18 гудамж замын нийт 2445 ширхэг гэрэлтүүлгийн асалтыг шалгахад 2429 гэрэл асч, 16 гэрэл асахгүй байсан ба асалтын хувь нь 99,3 хувьтай байна
    • Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 14 метр квадрат замыг асфальтаар нөхөж засуулан хэвийн байдалд оруулжээ
    Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг 7 сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар буурчээ.
     
    Монгол Улсын Шадар сайдын  баталсан удирдамжийн  дагуу  Баянгол дүүрэгт ажилладаг шатахуун түгээх станцуудад галын аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг шалгалаа. Шалгалтаар нийт 14 обьект, 12 Шатахуун түгээх станц,  2 агуулах хамрагдаж 77 зөрчил илрүүлж 28 зөрчлийг газар дээр нь засуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй “Сод Монгол” ШТС-56, “Бадрал”  ХХК-ийн ШТС-1 дээр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчил дутагдлыг арилгуулан аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.

    Налайх дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 1264 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1079  жолоочид 29 сая 324 мянган төгрөгийн  бэлэн бус торгууль ногдуулжээ.

    Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд мал, мах худалдаалж буй байдалд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалтаар автомашин дээр мал, мах зөвшөөрөлгүй цэгт худалдаалж буй 16 иргэний зөрчлийг илрүүлэн дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулан ЖДҮ-ийн төвийн дэргэд зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Мөн захирамжийн хүрээнд тус дүүрэгт малчдын махыг хямд үнээр худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

    Багахангай өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны шинжтэй 83 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт хаваржилтыг өнөтэй давах дүүргийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны “Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 400 боодол өвс 60 шуудай тэжээлийг нөөцөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!