MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн Засаг дарга Ардчиллын төлөөх үндэсний сангийн олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга Ардчиллын төлөөх үндэсний сангийн олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзлаа

    2015-11-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон  олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзан, ардчилал, авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар харилцан санал солилцлоо.
    Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Би тантай 1994 онд анх уулзаж, Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын талаар ярилцаж байсан. Харин өнөөдөр уулзаж байгаадаа таатай байна. Түүнээс хойш Улаанбаатар хот маань нилээн өөрчлөгдсөн байгааг та харж байгаа байх. Монгол Улсын хувьд ардчилал бага зэрэг нэр хүндээ алдаж, зохих зорилгоосоо гажсан зүйл бий. Тиймээс би Хотын Захирагчийн хувьд үүнийг зөв гольдролд оруулж, засаглалыг сайжруулахад өнгөрсөн хугацаанд багагүй суурь өөрчлөлтийг хийлээ. Одоо бидний хийхээр төлөвлөж буй хамгийн чухал ажил бол "Төрийн үйлчилгээний супермаркет"-ыг хот байгуулж байгаа юм. Энэ нь иргэд дэлгүүрт ороод мөнгөө төлөөд бараа худалдаж авдаг шиг төрийн үйлчилгээг нэг дороос хугацаа алдалгүй, чирэгдэлгүй авах боломжийг олгоно. Эхний ээлжинд Дүнжингарав  худалдааны төвд байгуулах бөгөөд цаашид Мишээл экспо, Содон хороололд байгуулахаар төлөвлөж байна. Энэ үйлчилгээ нь засаг захиргааны мөн чанарын томоохон өөрчлөлт болно гэж итгэж байна” гэлээ.
    Хатагтай Лүиза Гриви “Улаанбаатар хот авлигагүй хот байхын төлөө цаашид тууштай явах уу?. Сонгууль болж удирдлагууд солигдоход энэ бодлогоо баримтлана гэх баталгаа бий” эсэхийг тодруулахад, Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн ИТХ-аар “Авлигагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийг баталсан. Тиймээс энэ бол урт хугацаанд хэрэгжих бодлогын хөтөлбөр. Тиймээс үүнд санаа зовох зүйлгүй” гэсэн юм.  Мөн Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах, авлигын эсрэг ажлын хүрээнд Ардчиллын төлөөх үндэсний сангийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах саналтай байгаа талаар асуухад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид төрийн үйлчилгээний супермаркетыг амжилттай ажиллуулахын тулд тэнд ажиллах мэргэжилтнүүдэд арга зүйн туслалцаа өгөх шаардлагатай байна. Мөн тэдэнд өгөх сургалтыг албан тушаалтнууддаа ч өгмөөр байгаа юм. Тиймээс бидний хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, чадавхжуулахад дэмжлэг авах хүсэлтэй байна” гэлээ.  Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон  олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гриви “Бидний зүгээс энэ тал дээр туслалцаа үзүүлэх боломж бас туршлага бий. Төрийн үйлчилгээг дэлгүүрт үйлчлүүлж байгаа шиг иргэд авна маш сонирхолтой санагдаж байна” гэсэн юм. Тэрээр Улаанбаатарт ажиллах хугацаандаа нийслэлийн төрийн үйлчилгээний супермаркетын бэлтгэл ажилтай танилцана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!