MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан сайдын санаачилгаар авто кузов засварчны анги нээлээ

    Г.Баярсайхан сайдын санаачилгаар авто кузов засварчны анги нээлээ

    2015-11-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдсоныхоо дараахан мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хэд хэдэн газраар орж, сургалтын үйл ажиллагаатай нь танилцахын хамт тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн. Тэдгээрийн нэг нь Монгол-Солонгосын политехник коллежид  автомашины кузов засварын анги нээх тухай байсан юм. Тус сургуульд ийм мэргэжлийн анги нээх сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөц хангалттайгаас гадна хамгийн гол нь хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай автомашины кузов засварчны эрэлт байнга байдаг учраас төгсөөд гарсан хүмүүст ажил олдохгүйн зовлон байхгүй нь Г.Баярсайхан сайдын шинэ мэргэжлийн анги нээх санаачилга богино хугацаанд бодитой ажил болох боломжийг бүрдүүлсэн байна. Түүнээс гадна энэ салбарт монголчууд биш гаднаас ирж буй ажиллах хүчин  ажиллаж, бизнесийн ашиг орлого Монголд биш гадныханд наалдаж буй урсгалыг зогсооход бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн Хөдөлмөрийн сайд үзсэн учраас шинэ мэргэжил нээхэд нэлээд ач холбогдол өгч ажилласан юм.

    Сайдын санаачилгаар авто кузов засварын үндэсний мэргэжилтнийг анх удаа мэргэжлийн түвшинд бэлтгэж эхэлснийг албан ёсоор зарлах нээлтийн ёслол өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид боллоо.

    Нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч болон сургуулийн хамт олонд хандаж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 713 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагийн 440 орчим мянга нь нийслэл Улаанбаатар хотод бий, мөн улсын хилээр сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин орж ирж буй гэсэн тоо байдаг нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автомашины тоо хэмжээг дагаад засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээлийг бий болгож, тэнд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж байна гэдгийг онцлоод “Монгол-Солонгосын политехник коллежийн хамт олон ажил олгогч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадвартай, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой, шударга, зөв төлөвшилтэй кузов засварчдыг бэлтгэж, ажлын байртай холбож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Сургууль дээр олж авсан мэдлэг чадвараа бүрэн дайчилж, “монгол авто кузов засвар” гэсэн үндэсний брэндийг бий болгохын төлөө суралцагч та бүхнийг хичээж суралцана гэдэгт найдаж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр Хөдөлмөрийн яамнаас монгол ажилтантай авто кузов засварын газрыг бодлогоор дэмжиж, энэ чиглэлээр Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөж буйг дуулгаж, цаашид ч ажил олгогчийн эрэлт хэрэгцээний дагуу шинэ шинэ мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхийг улс орны эдийн засаг-үйлдвэржилтийн хөгжил шаардаж буй тул хаа хаанаа хүчин чармайлтаа нэгтгэж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ёстойг онцгойлон захьсан юм.

    Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим бий. Тэдгээрийн кузов засвараар дагнасанд нь голдуу гадныхан ажилладаг нь манайх үндэсний мэргэжилтэн бэлтгэдэггүй байсантай холбоотой юм.

    Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Г.Оюунбилэгийн танилцуулснаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгын дагуу автомашины кузов завсарчны мэргэжилтэн бэлтгэхээр тус сургуулийн мэргэжлийн баг ажиллаж, хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг стандартад нийцүүлэн боловсруулсан бөгөөд энэ дагуу дадлага голлосон сургалтаар ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Дадлагыг авто завсарын үйлчилгээ эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдийг түшиглэн явуулж, улмаар төгсөгчдийг ажлын байраар хангах боломжтой болж буй гэнэ.  Эхний санаачилгыг “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компани гаргаж,  суралцагчдыг дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлд хамтарч ажиллахаар болсон төдийгүй сургууль болон суралцагч, аж ахуйн нэгж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй дөрвөлсөн гэрээг байгуулсан юм. Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд шинэ мэргэжлээр төгсөөн хүмүүст болон тэднийг ажлын байраар хангасан ажил олгогчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд хамруулах замаар дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%93.%D0%91%D0%B0%D1%8F%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD%20%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4%D1%8B%D0%BD%20%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%20%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%20%D0%BA%D1%83%D0%B7%D0%BE%D0%B2%20%D0%B7%D0%B0%D1%81%D0%B2%D0%B0%D1%80%D1%87%D0%BD%D1%8B%20%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%20%D0%BD%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D1%8D#sthash.9HNAh0aB.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    2025-09-17 11:16:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    2025-09-15 15:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!