MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

    Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

    2015-10-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Хуралдаанаар өмнөх хуралд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

    Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

    Нийслэлийн өдрийг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

    Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 10 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, нийслэлийн 32 агентлаг, нийслэлийн харьяа 28 байгууллага, дүүргүүдийн ЗДТГ, Их дээд болон ЕБС, цэцэрлэгийн 100 гаруй байгууллагын 2877 ажилтан албан хаагч, 7132 аж ахуй нэгж байгууллагын 30521 хүн идэвхтэй оролцож, 1997,39 тонн хог хаягдлыг 226 машинаар ачиж цэвэрлэжээ.

    Нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой журам баталлаа

    Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судалж журмын төсөл боловсруулж, энэ сарын 22-ны өдрийн НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой Нийтийн тээврээр оюутан сурагч хөнгөлттэй явах журам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настангууд хөнгөлттэй явах журам, Нийтийн тээврийг цагийн тарифаар санхүүжүүлэх журам, Нийтийн тээвэрт үйлчлэх машины цагийн тариф гэсэн журмуудыг батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна

    Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/753 дүгээрзахирамжийн дагуу нийслэлд цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн 8 дүүрэгт 10 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зарлан дуудах хуудсыг цэргийн насны залуучуудын 93,8 хувьд тарааж, иргэдийн  94.6 хувь нь цэрэг татлагад хамрагдав.

    Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилж байна

    Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажилд шаардлагатай 28000 ширхэг гарын авлага, тараах материалын бэлтгэн дүүргүүдэд хуваарилан өгсөн. Бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд зориулан сургалтын төлөвлөгөө, хуваарь боловсруулж www.mta.mn, www.nta.mnвэб сайтуудад байрлуулан сургалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 18 удаагийн сургалтаар 1031 татвар төлөгчийг хамруулжээ. Татвар төлөгчдөд энэ сарын 15-ны өдөр хуулийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн бүртгэлийн TRIPSпрограмд 314 иргэн, 2712 хуулийн этгээд, нийт 3346 татвар төлөгчийг бүртгээд байна.

    Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 557 төсөл хэрэгжүүлж байна

    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилга угсралт, их засвар, зураг төсвийн нийт 557 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс:

    ·  Барилга угсралт, их засварын 444 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 78 хувьтай

    ·  Зураг төсвийн 113 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 75 хувьтай

    ·  Нийт ажлын явц 2015 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар 76.5 хувьтай байна.

    Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг дүүргийн Засаг дарга нар өөрсдөө маш сайн хариуцаж ажиллахгүй бол захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авна гэдгийг сануулж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    ·  Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллага өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх.Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох

    ·  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлэх

    ·  Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгуулах. /Цайз 16, Өгөөмөр зах, Хархорин зах, 3, 4 дүгээр хорооллын дэлгүүрүүдийн зам дагуух худалдаа/

    ·  Улаанбаатар хотын замын хяналтын камер болон хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах

    ·  Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!