MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Автобусанд 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байхаар баталлаа

    Автобусанд 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байхаар баталлаа

    2015-10-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлснээс гадна нийтийн тээврийн чиглэлүүдийн давхцлыг арилгах, үйлчилгээг сайжруулах зороилгоор шинэ сүлжээ төлөвлөлт хийсэн юм. Шинэчилсэн төлөвлөлтөөр маршрутын 30 орчим хувийг өөрчилсөн  байна. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар шинэчилсэн төлөвлөлтөөр нийтийн тээврийн үйлчилгээнийүндсэн 75 чиглэлд 1015 тээврийнхэрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгаа юм байна. Эдгээр тээврийн хэрэгслийн төрөл тус бүрээр машин цагийн нэгж зардлыг тооцоолсон байна. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас машин цагийн нэгж зардлыг  угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар баталлаа.

    Мөн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар батлав. Сэлгэн суултын ээнхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарчээ.

    Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

    НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг хэлэлцэн батлав.

    Урьд нь оюутууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих иргэдийн нөхөн олговорыг хувиарлах санхүүжүүлэх журмын дагуу автобусны компаниудад нөхөн олговорыг хувиарлдаг байсан юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн хэмжээнд нийт 113 000 орчим оюутан байдаг, хичээлдээ ирж очихдоо сард 25 000 төгрөгөөр зорчдог гэж тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговор авч оюутны холбоо нь хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байгаагаа хэлсэн юм.  Журамд “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журамд нэр томьёо, сурагч оюутны эрх үүрэг, нутгийн захиргааны байгууллагууд, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг тус бүрд нь нарийвчлан тодорхойлсон байна. Мөн зайлшгүй оруулах ёстой шинэ зохицуулалтыг журамд нэмж оруулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг илүү тодорхой болгож, тухайн сурагч, оюутны суралцаж байгаа сургуулиас гэр хүртэл 1 /нэг/ км-ээс багагүй зайтай байх гэж тодотгон оруулжээ. Мөн сурагч, оюутны тээвэрлэлтийн зардал гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны 1 өдөрт хичээлдээ 1 удаа ирж, буцах зардлыг тус тус ойлгоно гэж заасан байна. Мөн энэхүү нийгмийн халамжийн асуудалд өөрийн гэсэн орлогогүй, 10 жилийн сургуулиа төгсөөд дараагийн шатны сургуульд элсэн орсон сурагч, оюутнууд хамрагдах нь зүйтэй гэж үзэж журмын төсөлд “Оюутан” гэж их, дээдсургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд өдрөөр суралцагчийг, “Сурагч” гэж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагчийг гэж ойлгох тухай нэр томъёоны тайлбар хийлээ. Өөрөөр хэлбэл энэхүү журамд орой, эчнээ ангийн сурагч, оюутнууд хамрагдахгүй гэсэн байна. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг хангаж байгаа оюутан картаа захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд нутгийн захиргааны байгууллага тухайн сурагч, оюутанд хичээлдээ ирж буцахдаа нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тодорхой тооны эрх бүхий карт олгож сар бүрийн 1-ний өдөр цэнэглэж өгч байхаар зохицуулжээ.  Картаа захиалж, мэдүүлэг бөглөснөөр сурагч, оюутны тоо, зорчилтын тоо тодорхой болох бөгөөд сурагч, оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцох, тэднийг тээвэрлэсэн нийтийн тээврийн байгууллагад олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлох, хуваарилах талаар хяналтгүй явж ирсэн олон маргаантай асуудлууд шийдэгдэж зорилтот бүлэг бүрэн хамрагдах, төсөвт үр дүнгүй ачаалал үүсгэхгүй байх, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх ач холбогдолтой. Сурагч оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцохдоо хяналтын тоо,  төсвийн жилийн 1-6 сар, 9-12 сарын 7 хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд, оюутны амралтын өдрүүдээс бусад өдөрт хичээлдээ явах, буцах зорчилт, зорчилтынтоо, насанд хүрсэн хүний зорчих тарифийг тус тус үндэслэнэ гэж заасан байна Ингэснээр сурагч, оюутны хувьд уг картыг хуурамчаар үйлдэх, бусдад дамжуулах, өөр бусад зорилгоор ашиглах зэрэг асуудлууд гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзжээ.  Харин “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын төслийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө, өөрсдөө ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь суугаа Хорооны байранд ирж  нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” Цахим төлбөрийн карт” захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд картаа өөрийн биеэр хүлээн авна.  Захиалга өгч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэврийн дэвтэр, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байна гэсэн байна. Түүнчлэн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” олгох үйл ажиллагааг Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар Хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!