MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.БАЯРСАЙХАН: ОЙН САЛБАРЫГ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧДААР ХАНГАНА

    Г.БАЯРСАЙХАН: ОЙН САЛБАРЫГ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧДААР ХАНГАНА

    2015-10-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, Засгийн газрын 2013 оны  154 дүгээр тогтоолын  нэгдүгээр хавсралтаар баталсан “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нар гарын үсэг зурж баталгаажуулснаар  2015-2016 онд хэрэгжих эхлэл тавигдаж буй юм.

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы танилцуулснаар уг санамж бичгийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай ажилтан, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, бэлтгэх, ажлын байраар хангахад хамтран ажиллах, өдөрлөг, яармаг зохион байгуулж, мэдээлэл түгээх, ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгоход хамтран ажиллах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр  мэргэшсэн ажилчдыг  МСҮТ-үүдэд бэлтгэх үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй юм. Түүнчлэн ажил олгогчид, мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран боловсруулсан стандарт, сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар сургалт явуулан төгсөгчдийн ур чадварыг хөндлөнгөөс  үнэлж, гэрчилгээжүүлэн,  мэргэжлийн зэргийг тогтоож, цалин хөлстэй уялдуулахад хамтран ажиллах нь ч Хөдөлмөрийн яамны үүрэг гэдгийг Г.Баярсайхан сайд онцолсон. Тэрбээр онцгойлон ойн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр сонгосон тухайгаа “Монгол орны маань нийт газар нутгийн ердөө 8,0 хувийг ой мод эзэлдэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол ялангуяа хүний буруутай үйл ажиллагааны улмаас энэ багахан нөөц минь жилээс жилд багасч байгаа. Сүүлийн 20 жилд түймэр, хортон шавьж болон хууль бус мод огтлолтоос шалтгаалан 1,2 сая га-гаар ойн талбай хорогдсон гэсэн статистик бий. Тиймээс бид ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх нь зөв гэж үзсэн” хэмээн тайлбарласан.

    Энэхүү санамж бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтнүүдийг тогтвортой хөгжил, ногоон хөгжил, ногоон ажлын байр, холбогдох ур чадварыг бий болгох  сургалтад хамруулах, ногоон ажлын байрны мэдээллийг цуглуулах, боловсруулах арга зүйг сайжруулах, туршилтын судалгаа явуулах, хот, орон  нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг хангах, салбар дундын зохицуулалтыг бий болгоход дэмжиж,  хамтран ажиллах зэрэг хэд хэдэн үүргийг хүлээж байгааг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг танилцууллаа. Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн Булган, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд ойн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын техник тоног төхөөрөмжөөр хангах, өндөр хөгжилтэй орнуудад ойн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургагч багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, ойн чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа МСҮТ-үүдэд дадлагын бааз суурийг бэхжүүлэх зорилгоор  сургалт-дадлагын  зориулалтаар ойн санг эзэмшихэд дэмжиж ажиллахын хамт бэлтгэгдсэн ойн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангахаар уг санамж бичигт тусгажээ.  

    Улсын хэмжээнд 1500 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 10 хүрэхгүй хувьд нь мэргэжлийн хүмүүс байдаг гэсэн мэдээллийг Н.Батцэрэг сайд мөн өгсөн. Санамж бичиг хэрэгжсэнээр энэ байдлыг өөрчилж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн нэг шалтгаан болж буй ойн нөөц хомсдох аюулыг зогсоох боломж бий болох тухай ч ярьсан юм.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%93.%D0%91%D0%B0%D1%8F%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD%3A%20%D0%9E%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D1%80%D1%8B%D0%B3%20%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%8D%D0%B9%20%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D1%87%D0%B4%D0%B0%D0%B0%D1%80%20%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B0#sthash.tFn3OYZq.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!