MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн МАН онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул Хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ

    Нийслэлийн МАН онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул Хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ

    2015-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг  НИТХ-д өргөн барьсан. Тус санал нь хуульд заасны дагуу “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул НИТХ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрхтэй саналтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

      Тэрээр “Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулах асуудлыг НИТХ-д тавьсан. Энэ үйл ажиллагаатай зэрэгцээд намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх кампанит ажил өрнөөд байна. Энэ нь Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан байдаг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн, гүжирдэж байгаа юм. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан Улс төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа “410 тэрбум төгрөгөөр Засаг дарга гараа угаасан” гэж хэлсэн байна. Энэ нь асар их хэмжээний мөнгийг шамшигдуулсан гэсэн үг. Вэб сайтуудад өгсөн ярилцлагадаа “Бат-Үүл шиг их хэмжээний мөнгөөр гараа угааж байгаа хүн цөөхөн шүү” гэж тодотгож гүжирдсэн. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл намайг асар их хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байгаа юм.
    Тиймээс би Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргана” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн  “Энэ гүжир, гүтгэлгийг маш их хэмжээгээр цацаж, надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ. Миний зөвлөх, хуульчдын баг мөнгөн дүнг гаргахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт  хэдээр үнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна” гэж хэллээ.

    Мөн Хотын дарга хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим ертөнцөд байдаг  жиргээчид, фэйсбүүкчдээс  аливаа мэдээллийг олон нийтэд түгээхдээ тэнцвэртэй хандаж, явуулж байхыг уриалсан юм.

    Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хүүгийнхээ компанийг оруулж, мөнгө завшсан гэсэн асуудлыг МАН-аас удаа дараа мэдэгдэж байгаа” талаар хариу тайлбар өгөхийг хүссэн.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Манай хүү МУ-ын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг. Тухайн үед  улс төрийн мушгин гуйвуулах үйл ажиллагаанд өртөөд байсан учраас би тухайн хорооны иргэд дээр өөрийн биеэр очоод өөр компани сонгооч ээ гэж уулзаж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэнд байсан. Харин иргэд хүлээж аваагүй. Бид сонгосон танд хамаагүй ээ гэж хэлж байсан. Мөн энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар би өөрөө АТГ-т хандсан. АТГ-аас тухайн үед хүсэлтийн дагуу шалгалт явуулахад зөрчилгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг” гэлээ.
    Тухайн асуудалтай холбоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хариуцдаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг НИТХ-аар баталсан жумаар хэрэгжүүлдэг бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Төслийн Удирдах Хороо удирдлагаар ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга уг асуудалд оролцох боломжгүй, журмын дагуу төсөл хэрэгжүүлэх сонирхолтой бүх аж ахуйн нэгж иргэдийг олонхийн саналыг авч шат шатны шалгаруулалтад оролцдог байна. Хотын дарга АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас уг асуудалтай холбогдуулан Гэр хорооллын хөгжлийн газраас шаардлагатай материал авсан. Үүнд иргэдийн санал хураалт, сонгон шалгаруулалт зэрэг бүх ажиллагааг дүрсжүүлсэн баримтыг өгч шалгуулсан гэдгийг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлсэн юм. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа "Зөвхөн дахин төлөвлөлтийн төсөл гэлтгүй нийслэлд хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг тухай бүрд нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын цахим хуудсанд байршуулж байгаа. Ямар ч хүн мэдээлэл авахад нээлттэй, ил тод байдаг" гэдгийг тодотгон хэллээ.

    Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Намайг огцруулахаар өргөн барьсан МАН-ын бичиг тэр чигтэй гүжирдэл, гүтгэлэг байсан. Тэнд бичигдсэн мөнгөн дүнтэй тоо бүгд худал гэдгийг албан ёсоор хэлье. Нийслэл Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсад манлайлан хэрэгжүүлж байгаа. Бүх юм нээлттэй илт тод болсон энэ үед ийм гүтгэлэг хийж байгаа нь санаатай үйлдэл гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
    2026-06-10 13:00:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!