MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БАЯНХОШУУ, ДАМБАДАРЖАА, САЛХИТ, АР СОГООТ, БЭЛХ, СЭЛХИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ САЙЖИРНА

    БАЯНХОШУУ, ДАМБАДАРЖАА, САЛХИТ, АР СОГООТ, БЭЛХ, СЭЛХИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ САЙЖИРНА

    2015-10-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын захын гэр хороолол өргөжин тэлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөнөөс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоноглолууд хэт ачааллаж тухайн бүсэд суурьшсан хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдах болсон. Мөн цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалтай байдлаас болж ийм бүсэд шинээр суурьшсан айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг түгээх сүлжээнд шинээр холбох боломж хязгаарлагдмал байна.

    УБЦТС ТӨХК-иас энэ асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд хэт ачаалагдсан станцууд болох Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25,  Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 15, 17, 19, 20-р хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг 35 кВ-ын Баянхошуу, Дашчойнхор дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иж бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөж, шаардагдах хөрөнгө оруулалтыг 2014 оны улсын төсөвт оруулж, шийдүүлсэн.
    2014 оноос  35/6 кВ-ын  Баянхошуу дэд станцын хүчин чадлыг 2*10 МВА болгож, 2.4 км-ийн урттай хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хуваарилах байгууламжийн тоноглолыг шинэчлэх, 35/10 кВ-ын Дашчойнхор дэд станцын хүчин чадлыг 2*6.3 МВА, ил хуваарилах байгууламжийг хаалттай болгох, тоноглолыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажлыг “Да хот”, “Илч хангай” ХХК-иуд тус тус төлөвлөгөөт хугацаанд нь гүйцэтгэж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

    Өнгөрсөн жилүүдэд 94.6 хувь хүртэл ачааллагдсанаас бага чадлын эх үүсвэр нэмж тавих аргаар түр арга хэмжээ авч, их ачааллыг давж байсан Баянхошуу дэд станц ийнхүү шинэчлэгдсэнээр 29.5 хувьтай хэвийн ачааллаж, шинээр 7000 орчим айл өрхийг нэмж холбох боломжтой 11.9 мВА-ын нөөц үүсч байна. Түүнчлэн өмнө нь холбогдсон 7714 айл өрх, 187 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж сайжирсны зэрэгцээ 2300 орчим айл өрх нь цахилгаан халаагуур ашиглах эх үүсвэрийн нөхцөл бүрдлээ.  

    Харин Дашчойнхор дэд станц шинэчлэгдсэнээр өвлийн их ачааллын хэмжилтээр 103 хувь хүртэл ачаалж, хэрэглэгчдийн хэрэглээнд хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авдаг байсан бол хэвийн ачаалж эхэлнэ. Шинээр хэрэглэгчдийг нэмж холбох 10.1 мВА-ын нөөц үүсч байгаа тул 5900 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох боломж бий болж, өмнө нь холбогдсон 3014 айл өрх, 49 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж найдвартай боллоо.

    Мөн Баянхошуу, Дашчойнхор станцуудад өмнө нь гэмтэл гарсан тохиолдолд нөөц эх үүсвэр, шугамгүйгээс сэлгэн залгалт, шилжүүлэг хийх зэрэгт бүх хэрэглэгчдийнх нь хэрэглээ хязгаарлагддаг байсан бол хүчин чадлыг нэмж, техник шинэчилснээр энэ асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм гэж “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-иас мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!