MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн авто замын нээлт боллоо

    Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн авто замын нээлт боллоо

    2015-10-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 9.06 километр авто замын нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Болд, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариусан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Хан-Уул дүүргийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл  ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Өлзийт хорооллын иргэд Та бүхэнтэй энэхүү замын нээлтийн ажиллагааг хийж байгаадаа баяртай байна. Би анх нийслэлийн Засаг дарга болж Өлзийт хорооллын иргэдтэйгээ уулзаж байхад иргэд энэ орчмыг замтай, сургууль, цэцэрлэгтэй болгож, нийтийн тээвэр явуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Өнөөдөр эдгээр хүсэлт биелсэн гэж хэлж болохоор байна. Ирэх сарын сүүлээр сургууль ашиглалтад орох гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эрс сайжирч байгааг иргэд Та бүхэн харж байгаа биз ээ. Бид социализмын үед тавьж байсан авто замын бүтээмжийн рекордыг эвдэж чадсан. Жишээлбэл, Хүй долоон худагт 8.7 километр урт замыг 22 хоногт тавьсан. Мөн зуслангийн 16.8 километр дөрвөн хучилттай замыг хоёр сарын хугацаанд дуусгаж, энэ сарын 15-нд нээхээр төлөвлөж байна. Энэ бүхэн нэгэн сэтгэлээр нэгдэж хамтран ажилласан хүмүүсийн хичээл зүтгэл юм шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд, энэхүү ажлыг гүйцэтгэсэн компанийн ажилчид, иргэддээ талархлаа илэрхийлье” гэлээ.

    Тус замыг 1991 онд барьсан бөгөөд их засвар, шинэчлэлтийн ажил огт хийгээгүй, карьерийн болон хүнд даацын авто машинууд зорчсоны улмаас эвдрэл гэмтэл ихээр гарч байгаа тул шинэ зам бариулах иргэдийн хүсэлтийн дагуу тус замыг концессын гэрээгээр “Ди Ар Жэй” ХХК он дамжин гүйцэтгэлээ. Гүйцэтгэгч байгууллага өнгөрсөн оны 5 дугаар сард ажлаа эхлүүлж, энэ оны 9 дүгээр сард авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгчээ.

    Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 9.06 километр зам нь хоёр эгнээ зорчих хэсэгтэй, зорчих хэсгийн хоёр талд 2,5 метрийн ногоон зурвас, хоёр талдаа гурван метрийн явган зам, нийт уртад 26 ширхэг ус зайлуулах төмөр бетон хоолой, 8700 урт метр аюулгүйн хашилт хайстай, суурьшлын бүс болон эхлэл төгсгөл хэсэгтээ нийт 5000 урт метр гэрэлтүүлэгтэй болж иж бүрэн шинэчлэгджээ.

    Авто замын өргөтгөл шинэчлэлт хийснээр Өлзийт хорооллын иргэд аюулгүй зорчихоос гадна тухайн орчны агаарын бохирдлыг бууруулах, Төв аймаг, Шувуун фабрикийн авто замаас хот руу чиглэсэн тээврийн хэрэгслүүд авто замын сонголттой зорчих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн авто замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!