MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн гурван цэгт “Төрийн үйлчилгээний супермаркет” ажиллуулна

    Нийслэлийн гурван цэгт “Төрийн үйлчилгээний супермаркет” ажиллуулна

    2015-10-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

    Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

    ·  Нийслэлийн 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны 9 дүүрэг, 32 агентлаг, Улаанбаатар хотын захирагчийн харьяа төсөвт  22 байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн харьяа аж ахуйн тооцоот 21  байгууллага нийслэлийн ойг угтаж тус бүр 1-2 ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

    ·  Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь ажлуудыг гүйцэтгэж байна

    Нийслэлийн 376 жилийн ойг угтаж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж байна. Хотын төвийн гудамж дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, рекламыг тавигдах шаардлагын дагуу сайжруулах арга хэмжээг авч ажиллаж  байна. Үүнд:

    -  Анкарагийн гудамжны 9 аж ахуйн нэгжийн хаягийг жишиг байдлаар стандартын дагуу шинэчилсэн 

    -  Хотын төвийн гудамж, уулзваруудад байрлуулсан хотын эзэмшлийн мэдээллийн жижиг самбаруудыг засварласан

    -  Автобусны буудал дах сандлыг будах, өнгө үзэмжийг сэргээх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуух хуучирч, муудсан хайс хашлагыг сэргээн засварлаж, буулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний хүрээнд гэрэлтүүлгийн болон траллейбусны шон дээр наасан зарлалын хуудаснуудыг арилгах, цэвэрлэх, угаах тухай удирдамжийг цэвэрлэгээнд хамрагдах байгууллага, ААН-үүдэд хүргүүлэв

    ·  Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

    Далайн түвшнөөс дээш 2268 метрийн өндөрт орших Цэцээ гүний оргилд Богдхан уулыг тахих ёслол 10 дугаар сарын 07-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 25-нд болсон бөгөөд тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй 100 гаруй төлөөлөгч оролцож, Зүүн хүрээ Дашчойлон, Төв аймгийн Манзушир хийдийн лам хуврагууд Богдхан хайрханыг аргадаж ном айлтгасан.

    ·  Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоолоо

    Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоон, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгууллаа.

    Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах  22  зам дагуу, Баянзүрх дүүргийн  Энхтайваны  өргөн чөлөөнд байрлах  “Хан талст”  ХХК-ийн Хан талст, “Маркет Плейс менежмент”  ХХК-ийн  Баянзүрх худалдааны төвүүд,  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо төв шуудан, Мөнгөн завьяа, 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төв, Баянгол дүүргийн “ Тоса ” худалдааны төв зэрэг газруудад нийтийн эзэмшлийн зам дээр гар дээрээс зөвшөөөрөлгүйгээр  ил задгай худалдаа эрхэлж буй иргэд, Багануур, Налайх дүүргийн зүүн чиглэлийн зам дагуу  гэр худалдаа эрхэлж буй нийт 108 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 цэгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шардлага хангаагүй 19 нэр төрлийн 50 кг, 120  ширхэг 147000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар устгаж , 1 албан шаардлага хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 5 иргэнд 684,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авч ажиллажээ.

    ·  “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ

    “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааг энэ сарын 28-нд шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны “ Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” нь 4 төрлийн номинациар шалгаруулалт явагдах бөгөөд 43 шинэ бүтээн байгуулалтын санал ирсэн байна.

    Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Төрийн үйлчилгээг иргэдэд чирэлдэлгүй хүргэх үүднээс “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Содон” хорооллын нэг давхарт “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг ажиллуулах гэж байгаагаа уламжилж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    ·  Нийслэлийн 376 жилийн ой угтаж Бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах, нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагууд хуваарийн дагуу идэвхтэй оролцох

    ·  Нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судлаж асуудал боловсруулж танилцуулах

    ·  2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах  ажлыг зохион
    байгуулж, бэлтгэл ажлыг хангах

    ·  Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан татварын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоол журмын талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч, хуулийг бодитойгоор сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах

    ·  2015 онд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийж байгаа ажлуудыг дуусгаж үр дүнг тооцож ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!