MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

    Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

    2015-10-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин,  иргэдийг хохироож  байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм.

    Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийтийн тээвэрт үүсэд байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

    Нийтийн тээвэрт “Ухаалаг тээврийн систем” нэвтрүүлэх ажил нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажил бөгөөд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах эрхийг 8 сард нийслэлийн Засаг даргад олгосон.

    2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ерөнхий гэрээг  дэмжих” тухай 152 дугаар тогтоолоор уг гэрээ дэмжигдэж улмаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”  байгуулагдсан. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулагдан  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн /BMS, BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажилласан. Улаанбаатар смарт карт нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна.

    Дэлхийн олон оронд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн Сөүлийн Т-money компани нь Улаанбаатар смарт карт компанитай хамтран 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

    Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн  карт унших иж бүрэн тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн  нэгж байгууллагын 1 251 тээврийн хэрэгсэлд бүрэн суурилуулсан.

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн үйлчилгээг хотын иргэд үнэлэж,  10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим картаа худалдан авсан байна.

    Улаанбаатар смарт карт ХХК-иас ирүүлсэн албан ёсны мэдээллээр 10 дугаар сарын 1-ний байдлаар  нийт 449 400 ширхэг цахим төлбөрийн картыг 1.438.080.000 төгрөгөөр борлуулан иргэдэд олгожээ.

    Цахим картын борлуулалтын тоог төрлөөр нь задлаж харуулбал:

    ·  Энгийн карт -  274589 ширхэг

    ·  Хүүхдийн карт /Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид/ -  65430 ширхэг

    ·  Ахмад настны карт - 78151 ширхэг

    ·  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт - 23836 ширхэг

    ·  Оюутан, сурагчдын карт - 7594 ширхэг

    Улаанбаатар смарт карт  ХХК нь гэрээнийхээ дагуу нийтийн тээвэрт төвлөрч байгаа орлогын 10 хувийг авч,  үлдсэн хувийг Нийслэлийн тээврийн газарт өгч байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад хувиарлаж байгаа юм. Улаанбаатар смарт карт” ХКК-иас нийт 10 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн Тээврийн газарт гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

    Нийслэлийн санхүү төрийн сангаас лхагва гарагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд 8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. Цаашид дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ. Мөн хот гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!