MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Тэнгэр тайх ёслол бол мянган зууны хичээл

    Тэнгэр тайх ёслол бол мянган зууны хичээл

    2015-10-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Далайн төвшнөөс дээш 2268 метрийн өндөрт орших Цэцээ гүн оргилд Богдхан уулыг тахих ёслол өчигдөр буюу намрын дунд сарын шинийн 25-нд боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Зүүн хүрээ гэгдэх Дашчойлон, Төв аймгийн Манзушир хийдийн лам хуврагууд Дэвжид сэржим, Хан-Уулын сан, Дашчарвийн сан, Намсрайн даллага, Жанлавцогзол номыг айлтгаж Богд хайрханыг аргадсан юм. Ёслолыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол орон, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг тэтгэгч Богд хайрханыхаа тэнгэрийг тахихаар хуран цуглараад байна. Үлгэр домог мэт боловч үнэн түүхтэй, дэлхийн шинэ мандалын дархан газар бүртгэгдсэн Богд хайрханыг уул усаа хайрлан хамгаалж ирсэн эх орончид 1778 онд дархалсан. Тэр жил өнөөгийн Улаанбаатар хотын шав хүн чулууны хонхор хэмээх газар зангидаж байсан учир болоод бэлгэдлийн хувьд бат холбоотой билээ. Энэ хайрханд ургадаггүй ургамал, үрждэггүй амьтан гэж байсангүй. Уул усаа аргадан хамгаалж, ургамал амьтнаа хайрлан амьдарч ирсэн монголчуудын дунд Дүүрэн хишигтэй богд дүнжингаравыгаа түшиж явахад алзахгүй гэдэг байсан өнөөг хүртэл уламжлагджээ. Иймээс өнөөгийн нийслэлийн төр захиргааны байгууллага төрт ёсоо үргэлжлүүлэн хурайлан залбирч байна” гэлээ.
    Түүний хэлсэнчлэн Богдхан уулын түүх болон бүтэц нь дэлхийн анхаарлын төвд оршсоор ирсэн. Тухайлбал, Төрийн их тахилгат Богдхан ууланд 300 гаруй төрлийн 520-иод ургамал, 120 жигүүртэн, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг агаад, амьтан, ургамлаар ийм баян атлаа харьцангуй бага хэмжээний газар нутагтай болохоор дэлхийд хосгүйд тооцогдож ирсэн. Тиймээс 1997 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын асуудал эрхэлсэн хорооноос Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэн авсан. Мөн дэлхийн хамгийн эртний дархан цаазат газар гэдгийг эх сурвалжууд дурдсан байдаг аж. Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богдхан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд XIII зуунд Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Тэр үед эндээс зомгол ч авдаггүй байсан гэдэг.  Уламжлал ёсоор Төрийн далбааг Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнэ зэргийг залан мандуулж, ёслол үргэлжилсэн юм.
    Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Богдхан хайрханы эзэн савдаг Та бүгдийг тайлга тахилгын орондоо урин ирүүлж, магтан залаад, амттан, үнэртний дээдээр зочлон дайлъя аа. Хүлээн авч, хүлцэлдээ багтаана уу” хэмээгээд  “Хүмүүн төрөлхтөн бид зэрэгцээ орших олон ертөнцийн мөн чанарыг таньж чадалгүй, нээж амжаагүй. Тиймээс уул, усныхаа дотоод шивнээ хийгээд оршин тогтнолынх нь учир утгыг мөн л сэтгэлийн мэдрэмж, шашны зан үйлээр дамжуулан хүлээн авахаас өөр замгүй байдаг. Чухамхүү нүүдэлчин монголчуудын аж төрөхүйн хэв шинж, ёс зүйн хэм хэмжээ нь байгаль дэлхийгээ амь шигээ шүтдэг, байгаль дэлхийдээ эцэг, эх, үр хүүхдийнхээ халуун амьтай адил гайхалтай хүндэтгэлтэй харилцдаг. Энэ нь байгаль, хүн хоёрын нарийн нандин, тансаг сайхан харилцааны илэрхийлэл. Энэхүү агуу соёл, ёс заншлыг, өвөг дээдэс минь үүсгэн бүтээж, үеийн үедээ өвлүүлэн уламжлуулсаар иржээ. Манай ард түмэн дээлтэй өвгөдийнхөө өвлүүлсэн, дэлхийд содон энэ уламжлалт ёсыг түүхийн алсрал, цагийн догшролд алдахгүй авч ирсэн. Дахин онцлоход, уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү” гэлээ. Улмаар Ерөнхийлөгч ёслолын төгсгөлд шарга морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж, төрийн их тахилгыг ёслол төгөлдөр болж өндөрлүүллээ.


    Б.МЯГМАРДОРЖ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!