MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НАРТ ИЛ ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НАРТ ИЛ ЗАХИДАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

    2015-10-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ

    ТАНАА

      Ил захидал

    Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.

    Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ.

    Тэд өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуулиар олгогдсон үүргээ зөрчиж, төсвийнхөө ачааллыг нутгийн өөрөө удирдах байгууллагад үүрүүлэх асуудлыг “хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”, төсөв санхүүгийн эрхийг нь хязгаарлах замаар шийддэг муу зуршил тогтлоо.  Ийм хэдэн жишээ дурдья.

    2012 онд орон нутгийн байгууллагын үндсэн үүргийн нэг болох  хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог  босоо удирдлагад шилжүүлж, ажлын байр, иргэдийн амжиргааны орлогын түвшинг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хангах бололцоогүй болгосон.

    2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлж, жилээс жилд өсөн нэмэгдэх нүсэр зардалтай салбарын санхүүжилтийг орон нутагт үүрүүлсэн.

    2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон.

    2015 оны төсөв хэлэлцэх явцад боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулан баталдаг 280.4 тэрбум төгрөгийг мөн л нийслэлийн төсвийн суурь зардалд тусгаж, нийслэлээс санхүүжүүлэхээр Засгийн газраас оролдож, эцсийн мөчид арга буюу больсон билээ.

    Засгийн газрын энэ мэт санаархал нь даамжирсаар эцэстээ орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Монголчууд бид “амины малыг нийгэмчилж, артель, хоршооллын өмчийг улсын болгосныгоо социалист өмчийн харилцаа яллаа” хэмээн тунхаглан зарлаж, эдийн засгийн хамгийн үр ашиггүй, үрэлгэн тогтолцоог бүрдүүлсэн хуучин цагийн гашуун туршлагаа мартах учиргүй. 

    Аливаа  өмч хувь эзэнтэй байж, олон газар, олон цэгт зөв оновчтой бизнесийг үүсгэж,  тэр талбартаа өрсөлдөөн бий болгож, төдий чинээгээр ард иргэдийн амьжиргаа, амьдрал ахуйд тус нэмрээ өгдөг нь маргашгүй үнэн билээ. Орон нутаг ил тод ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, иргэдийнхээ оролцоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг чадавхиараа өрсөлддөг байх учиртай.

    Хэрэв та бүхний энэ “санаачилга” үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхам нь хувийн өмчийг төрийн болгох арга зам руу шилжих үү.

    Засгийн газрын санаачилсан энэхүү хуулийн төсөлд төрийн өмчийг Засгийн газар өмчилнө, харин аймаг, нийслэл зөвхөн өмчийг ашиглах, эзэмших эрхтэй байхаар заажээ. Энэ тохиолдолд аль нэг сум, хорооны  цэцэрлэг, сургуулийг засварлъя,  ажиллахгүй зогссон худгийг акталъя,  худалдъя, ажилд оруулъя гэх тоолонд  Засгийн газрын зөвшөөрлөөр хөдөлдөг болох юм байна. Нэг ёсондоо Засгийн газрын “амыг” харж суудаг,  хүнд суртлыг даамжруулсан тогтолцоо үүнээс үүдэн дахин сэргэх нь.

    Ийм төрийг иргэд  хүлээн зөвшөөрөхгүй.  Ухаалаг, хүнд сурталгүй, түргэн шуурхай ажилладаг, иргэд, орон нутгийн идэвх санаачилгыг дэмждэг, сайн засаглалтай төр гэж үзэхгүй нь лавтай.

    Төрийн өмчийг хумьж нэгтгэх бус харин улам задлах ёстой. Цаашлаад аймаг, нийслэл, хот суурин, дүүрэг, хороо  өөрийн өмчтэй,  хөгжлийн бодлоготой, нэрээрээ хаяглах брендтэй байсан цагт хөгжлийн зөв гарц нээгдэнэ. Үүний төлөө хүмүүсээ сургах, чадавхжуулах нь  төр засгийн  өмнө тулгамдсан гол асуудал болоод байна.

    Тиймээс хүндрэл бэрхшээлийг өнгөрсөн үе  рүүгээ ухрах замаар бус, шинийг эрэлхийлж, орон нутаг, иргэдийнхээ идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих аргаар давах нь зөв шийдвэр бус уу.

    Иймд Та бүхнийг “ТӨРИЙН ӨМЧИЙН” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудаас саналыг нь авч тусгахыг шаардаж байна.

    НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН                                                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

    ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН                                                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

    ДАРГА  Д.БАТТУЛГА                                                                                               ЗАХИРАГЧ   Э.БАТ-ҮҮЛ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!