MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН АСУУДЛААРХ НИЙГМИЙН ТҮНШҮҮДИЙН ХАМТАРСАН УРИАЛГА

    ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН АСУУДЛААРХ НИЙГМИЙН ТҮНШҮҮДИЙН ХАМТАРСАН УРИАЛГА

    2015-10-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна.

    Монгол хүн “Амны билгээс ашдын билэг” хэмээн сүсэглэж, тэр ч уламжлалаараа улс орныхоо маргаашийг өөдрөгөөр төсөөлж ирсэн.

    ·  Бид “ХЯМРАЛ” хэмээн дээр дооргүй ярьж, гар хумин суумааргүй байна.

    ·  Бид цамаан, биелэгжүү загнан олсноо үрж, сан хөмрөгөө хоослон, өр тавин улсынхаа эд баялаг, ирээдүйгээ барьцааламгүй байна.

    ·  Бид эв эеийг хичээж эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай гэтлэн давахыг бүх нийтэд уриалж байна.

    АЖИЛ ОЛГОГЧ ЭЗЭД, БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ЗАХИРАЛ ТАНАА

    Улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт, хөгжлийн төлөө ачааны хүндийг үүрэлцэн ирсэн ажил олгогч эзэд, баялаг бүтээгчид та бүхэнд хандан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг эрчимжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихзорилгоор:

    ·  Эдийн засгийн хүндрэл, иргэдийн бодит худалдан авах чадвар муудсан энэ цаг үед өртөг зардлаа хэмнэн бууруулж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээ өсгөхгүй байх замаар борлуулалтын орлогоо тогтмолжуулан өсгөж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх,

    ·  Хүндрэлийн өнөө үед өөрийн байгууллага дахь ажлын байрыг тогтвортой хадгалах арга хэмжээ авч улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллах

    ·  Ажилчдынхаа цалин болон түүнтэй адилтгах орлогын хэмжээг өмнөх хэмжээнээс дордуулахгүйгээр олгоход анхаарч, энэ талаар ажилчдынхаа төлөөллийн байгууллагатай зөвшилцөн нийгмийн баталгааг ханган ажиллахад анхаарах 

    ·  Аливаа татвараа цаг хугацаанд нь төлж улсын сан хөмрөгийг арвижуулах эрхэм нэр төртэй үүргээ биелүүлж эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван туулахад дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос уриалж байна.

    ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮД, НИЙТ АЖИЛЛАГСДАА

    Хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалахын төлөө, тэдний цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө үйлдвэрчний эвлэлийн байр суурь тууштай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийгмийн бусад түншүүдээс гаргасан санал, санаачлагыг судлан үзсэний үндсэн дээр

    ·  Нийт иргэд, олон нийтэд хандан эдийн засгийн хүндрэлийн үед үнэ тарифын хөөрөгдлийг зогсоох, цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нийгмийн түншлэгч талуудтай бүх шатанд хамтран авч хэрэгжүүлэх

    ·  Өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжлэх, үргүй зардал, зохист бус хэрэглээг тэвчин хуримтлал бий болгоход чиглэсэн хувь хүн бүрийн хүчин чармайлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хөгжлийн суурь байх болно гэсэн үзэл баримтлалд тууштай нэгдэх

    ·  Цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг ажилчдын нийтлэг эрх ашгийг дордуулахгүй байх талаар ажил олгогчийн төлөөлөлтэй зөвшилцөн хамтын гэрээ хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уриалж байна.

    ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАР, АЙМАГ, НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БОЛОН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ЗАХИРЛУУДАА

    ·  Байгууллагын гадаад, дотоод албан томилолт, сургалт, хурал, зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах, албан хэрэгцээний авто машины зардал гэх мэт зайлшгүй шаардлагатай бус зарим зарлагыг багасгах, түр хойшлуулах, хэмнэх замаар төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах

    ·  Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийтийг хамарсан ажил зэрэг ажилгүй иргэдийг богино хугацаанд дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх

    ·  Банк, санхүүгийн байгууллагуудад эргэлдэж буй Засгийн газрын тусгай сангуудын чөлөөт үлдэгдлийн менежментийг боловсронгуй болгох, түүгээр дамжин санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шуурхай хангуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нөөц бололцоогоо дайчлах, санхүүгийн сахилгыг бүх шатанд эрчимжүүлэх

    ·  Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх аливаа худалдан авалт, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ тэргүүн ээлжинд үндэсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч, дотоодын ажил олгогч нараа дэмжихийг Нийгмийн түншлэлийн Засгийн газрын төлөөллийн хувиар Хөдөлмөрийн сайдын нэрийн өмнөөс уриалж байна.

    Засгийн газрыг  Монголын үйлдвэрчний  Ажил олгогч эздийн

      төлөөлж  эвлэлийн холбоог төлөөлж  нэгдсэн холбоог төлөөлж

     

     

      Г.Баярсайхан  Х.Амгаланбаатар  Х.Ганбаатар

    ХНЗГТҮХ-ны дарга,  МҮЭХ-ны  МАОЭНХ-ны дэд

    Хөдөлмөрийн сайд  ерөнхийлөгч  ерөнхийлөгч

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    2025-09-17 11:16:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    2025-09-15 15:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!