MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дэлхийн банк Хөдөлмөрийн яамны санал болгосон төслүүдийг дэмжинэ

    Дэлхийн банк Хөдөлмөрийн яамны санал болгосон төслүүдийг дэмжинэ

    2015-10-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан салбарын захирал, мэргэжлийн шинжээч, эдийн засагч, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаа дагуулан тун өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөрийн яаманд айлчиллаа.  Тэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзаж, шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн хамт Хөдөлмөрийн яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.  

    Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай олон чиглэлээр хамтарч ажилласнаар үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, үр дүнгээ өгч буйд талархаж байна. Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар ажлын байр хомсдох нэг үзүүлэлт болж буй юм. Тиймээс манай яамны зүгээс танай байгууллагатай тодорхой хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй  байна. Тухайлбал, хот суурин дахь ажилгүй залуус, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцох хүсэлтэй ч боломж хомс байгаа хүн амын давхаргад хандсан төсөл хэрэгжүүлэх. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн олон хэв шинжүүдийн зохицуулалтыг шинээр нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа” хэмээсэн.

    Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Эрхэм сайд таны хэлж буй Хөдөлмөрийн яамнаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар бид судалсан. Хэрэгжүүлэх цаг хугацаа, нөхцөл бололцооны хувьд тун боломжтой үе гэж үзэж буй тул танай яамтай хамтарч ажиллахыг хүсч байна.

    Манай байгууллагын хувьд ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих замаар олсон ашгаас  бүх иргэд хувь хүртдэг байлгахыг зорьдог. Биднийг энэ зорилгоо биелүүлэхэд хөдөлмөрийн асуудал тун чухал. Тиймээс Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран хөдөлмөрийн зах зээлд иргэдийн оролцоог дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй. Ялангуяа Улаанбаатар хотод улирлын чанартай ажил зонхилж үүнээс шалтгаалан залуучуудын хөдөлмөрийн зах зээл дэх идэвхтэй оролцоо буурч байгаа. Энэ нь эдийн засгийн талаас боломжийг муу ашиглаж байна гэсэн үг. Тийм учраас хэрхэн яаж идэвхжүүлэх вэ гэдгээр тантай санал солилцох хүсэлтэй байна” гэлээ. Мөн Жеймс Андерсон Хөдөлмөрийн сайдад хандан хөдөлмөрийн зах зээлийн бодит байдлыг илүү судлах, зөвлөгөө дүгнэлт гаргуулах, мэдээллийн сан бүрдүүлэх зэргээр мэдлэг бий болгох чиглэлд бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

    Түүнчлэн Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан, маргааш нээлтээ хийх гэж буй “Монгол Улс дахь нийгмийн халамжийн тогтолцоо” судалгааны номын дээжийг Г.Баярсайхан сайдад гардууллаа.

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%94%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA%20%D0%A5%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%BC%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%8F%D0%B0%D0%BC%D0%BD%D1%8B%20%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%BB%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD%20%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%B3%20%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BD%D1%8D#sthash.PAPPsrzM.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!