MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн ачааг үүрээд явъя л гэж бодсон

    Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн ачааг үүрээд явъя л гэж бодсон

    2015-10-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.

     -Сайдын ажил хүлээж аваад эхний ээлжинд ямар чиглэлд анхаарлаа хандуулж байна вэ?

    -Эхлээд манай яамтай холбоотой чухал үйл явдлын талаар ярья. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Чингэсийн талбайд жагсаал цуглаан хийлээ. Тэд Засгийн газрыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүл гэдэг шаардлага тавьсан. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлээд үе шаттайгаар цалин нэмэх тухай хэлэлцээрт тусгасан үүргээ биелүүл, үнийн өсөлт, инфляцийн эсрэг индексаци хий гэх зэрэг шаардлагыг тавьж байгаа.

    Уг хэлэлцээрт миний өмнөх сайд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан. Засаг төрийн залгамж чанар гэж бий. Монгол Улсын Засгийн газар үүргээ ухамсарлаж, хүлээх ёстой. Хөдөлмөрийн сайдын хувьд цалин хөлсийг нэмэх нь зүй ёсны гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Гэхдээ бид бодит байдлыг ойлгож, хөрсөн дээрээ бууж ирэх хэрэгтэй юм. Монгол Улсын эдийн засаг бараг нэг их наяд төгрөгийн төсвийн цоорхойтой болох төлөв харагдаж байна. Эдийн засагчид ч ийм төлөв гарахыг хэлж байгаа. Ийм нөхцөлд монголчууд бид асуудалд бодитойгоор хандах ёстой юм.

    Монгол Улсыг айлаар ярих юм бол эцэг эхийн олж ирдэг мөнгө амьдралд нь үнэхээр хүрэлцэхгүй байхад хүүхдүүд нь тэднээс илүүг шаардаад байвал яах вэ. Зүй ёсоор бол бид бүгдээрээ асуудлыг бодитоор харж, бодитоор хандаж дүгнэлт гаргах ёстой. Эдийн засгийн хямралтай үед аль аль талдаа хохирол багатайгаар давах гарц хайх хэрэгтэй юм.

    Үйлдвэрчний эвлэлээс тавьж буй шаардлагуудыг би Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Шаардлагын төгсгөлд нэг өгүүлбэр байна билээ. Засгийн газар үүргээ биелүүлэхгүй бол орон даяар бүх нийтээр ажил хаялт зарлана гэж. Эдийн засгийн бодит нөхцөл ийм байхад Засгийн газрыг шахаж иймэрхүү зүйл хийснээр байдлыг сайжруулахгүй. Ерөнхий сайд асуудалд бодитой, эрүүл хандъя гэж байр сууриа илэрхийлсэн. Засгийн газарт кабинетын зарчим гэж бий. Нөгөө талаар Хөдөлмөрийн сайдын хувьд хямралаас хохирол багатай гарах зарчимд нэлээд ач холбогдол өгч ажиллах ёстой гэж бодож байна.

    -Цалин нэмэх байтугай бууруулах тухай ярьж байна билээ. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

    -Цалинг 25 хувиар бууруулах асуудал яригдаж байна. Эдийн засгийг агшаах хувилбар дээр ихэд болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Эдийн засгийн хямралаас болж зарим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Ийм үед төсвийн тодотгол хийх нь нийгэмд ямар сөрөг үр дагавар авчрах вэ гэдэг дээр нэлээд нухацтай ярилцаж, гүн гүнзгий шийдэлд хүрэх ёстой.

    Гэхдээ цалинг бууруулах тухай асуудал байж болохгүй. Төр энэ байгаа бүтцээрээ ажлын байраа хадгалаад явах нь зөв. Манайхаас цалинг үе шаттай нэмэх дөрвөн хувилбар гаргаад санал авахаар Сангийн яаманд хүргүүлсэн. Адууныхаа хэрээр исгэрнэ гэдэг биз дээ. Асуудалд Сангийн яам бодит дүгнэлт, тооцоо хийгээд тодорхой болгох байх аа.

    -Та төрийн залгамж чанар гэж дурдлаа. Нэг сайд гарч ирээд өмнөх сайдын ажлыг үгүйсгэж халаа сэлгээ хийн төрийн ажлыг бужигнуулдаг. Таны өмнөх сайд ялангуяа ийм шүүмжлэлд өртсөн. Та багаа бүрдүүлэхийн тулд бас сэлгээ хийх үү?

    -Яаман дээрээ ямар нэг бүтцийн өөрчлөлт хийхгүй. Бүтцээ өөрчлөх нэрийн дор халаа сэлгээ хийдэг. Яамны нэр, нэрний цэг, таслал солигдоход л дарга нар солигддог тал бий. Би тийм бүтцийн өөрчлөлт хийхгүй. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн гэж байгаа. Өмнөх сайдын үед ажиллаж байсан энэ хүнтэй нэг баг болоод ажиллая гэсэн бодолтой байна. Сонгууль хүртэл хугацаа бага байгаа болохоор халаа сэлгээнд цагаа зарцуулах бодол алга. Мэдээж аль ч байгууллагад зохих албан тушаалтнууд ажилд орж, гарч л байдаг. Ийм хэвийн үзэгдэл тэр хэвээрээ л явах байх. Богино хугацаанд энэ хамт олонтойгоо ажиллана. Гэхдээ хамтарч ажиллах багаа бүрдүүлнэ. Багаа бүрдүүлнэ гэхээр өмнөх сайд шиг 60, 70-аар нь холио солио хийхгүй. Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Нэг хүний ард ажил, амьдрал, үр хүүхэд нь бий. Нийгэм, эдийн засаг хүндрэлтэй байхад дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдгээр яамны үйл ажиллагааг бусниулахгүй, тогтвортой авч явах нь миний бодлогын чухал нэг хэсэг.

    -Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн зургадугаар сард сайд асан С.Чинзориг УИХ-д өргөн барьсан. Шинэчилсэн найруулгад олны анхаарлыг татаж байгаа хэд хэдэн зүйл заалт бий. Тухайлбал, ээлжийн амралтын хоногийг 20 гэж тогтоож байгаад хүмүүс янз бүрээр хандаж байна?

    -Уг хууль Я.Санжмятав сайдын үед боловсруулагдаад бэлэн болсон ч УИХ-аар хэлэлцэгдэж амжаагүй. С.Чинзориг сайдын үед өргөн барьсан. Одоо УИХ дээр, Байнгын хороон дээр хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Миний хонины ээлжин дээр энэ хууль батлагдахаар болж байна. Энэ бол чухал ач холбогдолтой хууль. Хэд хэдэн гол зүйл байгаа. Адил мэргэжилтэй гадаадын болон дотоодын мэргэжилтнүүд ялгавартай цалин авдгийг ижилсүүлэх заалт бий. Хуульд энэ талаар тодорхой тусгаж байгаа. Гэрээсээ алслагдсан газарт ажилладаг хүмүүсийн ажиллах хоногийн дээд хязгаарыг тогтоож өгч байна. Мөн амрах хугацааг тогтооно. Энэ бүхэн эцсийн эцэст монгол хүний төлөө л гэсэн зүйл заалтууд.

    Манай дэд сайд Ж.Батхуяг тэргүүтэй албаны хүмүүс Японы хөдөлмөрийн харилцааг судлахаар томилолтоор явсан. Тэд тэндээс туршлага судалж ирнэ. Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэх зүйлгүйгээр сүүлийн арав гаруй жил явж ирсэн. Ийм бодлоготой болгоно. Энэ асуудалд Ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн. УИХ-д уг бодлогоо өргөн барина. Мөн гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах эрхзүйн орчныг илүү тодорхой болгох ёстой. Ажиллах хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барина. Энэ мэтээр хүлээгдэж байгаа дөрвөн хууль байгаа. Түүнээс гадна яамны гадаад харилцааг өргөжүүлэх шаардлага байна. Гадны байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл, судалгаа эхлүүлнэ.

    -Эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд Японд ажиллах монгол иргэдийн тоог нэмэх талаар Японы талтай уулзалт хийсэн байна билээ?

    -БНСУ-тай Засгийн газар хоорондын гэрээтэй. Тус улс руу ажиллах хүчнийг нэг цонхны бодлогоор явуулж байгаа нь нэлээд жигдэрсэн. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гадны өндөр хөгжилтэй оронд залуусаа ажиллуулах боломж эрэлхийлж хайхын тулд бид яг энэ чиглэлээр Монгол, Японы Засгийн газрын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж болох уу гэдгийг манай яамныхан судалж байгаа. Одоогийн байдлаар манай 30 гаруй компани Японд ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байгаа. Хамгийн гол нь Япон улсаас “2020 онд Токиод болох олимпийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтад гар бие оролцоно уу” гэсэн албан тоот манай яаманд ирсэн юм билээ. Эдийн засгийн хямралтай үед бид энэ боломжийг ашиглах нь зөв. Гэвч манай яамны гол зорилго нь энэ биш л дээ. Гадны тавьсан хүсэлтийн дагуу хамтарч ажиллах боломжтой л гэж үзэж байгаа. Тиймээс Япон руу дадлагажигч илгээх үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж санал бодлоо солилцсон юм. Тэрээр судлая, хамтаръя гэсэн зүйл ярьсан. Валютын урсгал хомс үед ийм замаар ч бол Японоос валют орж ирж байвал бололцоотой юм уу гэж харж байгаа.

    -“Ажилгүйдэл гаарч байна. Хөдөлмөрийн сайд арай гэж л ажилтай боллоо” гэсэн жиргээ анхаарал татлаа. Танай салбарыг бүхэлд нь дүгнэсэн тодорхойлолт болчихов уу даа?

    -Манай салбарыг биш нийт эдийн засгийн байдлыг хараад л тэгж хэлсэн болов уу. Гэхдээ нийгмийн сүлжээ, твиттер, фэйсбүүкээр дандаа л туйлширсан зүйл явдаг. Манай салбар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн таван том хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн хямралыг давахад Хөдөлмөрийн яамны оролцоо чухал байх ёстой. Гэхдээ бид хувийн том компаниудад очоод танайх тэгж, ингэж болохгүй гэх боломжгүй. Шууд нөлөөлөх бололцоогүй. Энэ чинь ерөөсөө эдийн засгийн чадавхитай шууд холбоотой асуудал. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн компаниуд ажиллах хүчнээ цомхотгож, зарим нь хаалгаа барьж байна. Ийм үед Монголын төр яах ёстой вэ гэхээр ядаж л бага дарамт үзүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Үүнд багагүй хэмжээний хөрөнгө хуримтлагддаг. Жилдээ 80 гаруй тэрбум төгрөг хуримтлагддаг. Энэ санд хуримтлагдсан мөнгөөрөө Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өмнө нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малчдыг дэмжих хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр гээд арван хөтөлбөр байсныг цөөлөөд тав болгож хумисан юм билээ. Миний хувьд аль болохоор нийгмийн олон давхарга, төлөөлөлд задраад хүрч л байвал илүү ач холбогдолтой юм уу гэж үзэж байгаа. Цаашид энэ хөтөлбөрүүдийг задалж, хүртээмжийг нь нэмэх бодлого барина. Байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийг нь дэмжих гэдэг гол утгаараа манай яамны зүгээс хувийн хэвшлийн салбарыг хамгийн ихээр дэмжиж байгаа. Тиймээс сайдын ажлаа авангуутаа дээрх хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хүлээгдэж байгаа шийдвэрүүдийг даруй даруйд нь  гаргаж байна.

    -Өнөөдрийн байдлаар Монголд яг хэчнээн хүн ажилгүй байгаа юм бэ. Та зарим нэг тоо баримтаас дурдаж болох уу?

    -Өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөрийн насны буюу 15-аас дээш насны  1.9 сая хүн байна. Тэднээс эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.2 сая. Ажил эрхэлж байгаа нь 1.1 сая байгаа бол ажилгүй 97.3 мянган хүн байна гэсэн статистик бий. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.9, ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна. Ажлын байрны захиалгын тоо 2014 оны эхний байдлаар 77 мянга байсан бол 2015 оны эхний хагаст 42 мянга болж буурсан. Ажилд зуучилсан иргэдийн тоо тухайн үед 32 мянга байснаа одоо 25 мянга болсон. Үүнээс харахад ажлын байрны захиалга, ажилд зуучлалын харьцаа буурсан байна. Манай яамнаас хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан хүний тоо 35.6 мянга байна.

    -Дотооддоо ажиллах хүч байсаар байтал гаднаас ялангуяа урд хөршөөс олон мянгаар нь ажиллах хүч оруулж ирдэг нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Та энэ асуудалд ямар бодлого барьж ажиллах вэ?

    -Яамны хувьд бодлогоор гаднаас ажиллах хүч авахыг хөхиүлэн дэмжихгүй байгаа. Харин ч эсрэгээрээ дотооддоо мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх тал дээр анхаарч МСҮТ-үүдийг хөгжүүлэх, чанаржуулах тал дээр анхаарч ажилладаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 82 төвд 42 мянга орчим сурагч, оюутан сурч байна. Дотооддоо мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх нь Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлэх бодлогын нэг хэсэг.

    Гэхдээ гадаадын том төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд хөрөнгө оруулагч тал заавал өөрийн ажиллах хүчнээ оруулж ирдэг. Энэ утгаараа гадаадын ажиллах хүчин хоёр орны Засгийн газрын хэлэлцээний дагуу орж ирдэг. Мөн хувийн хэвшлийн компаниуд мэргэжилтэн урих гэх мэт зүйлүүд бий. Манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан энэ бүхнээс санхүүждэг учраас огцом багасгах асуудалд ул суурьтай хандана. Тэртээ тэргүй Засгийн газар квот тогтоодог. Тэрний дагуу л явж байгаа.

    -Танай “Шонхор” фракцийнхнаас сайдын суудалд очоогүй ганц хүн үлдсэн нь та болчихоод байв уу?

    -Бялуу хуваах талаар л яриад байна уу. Ямар ч бялуу хуваагаагүй юм аа. Миний хувьд УИХ-д орж ирэнгүүтээ сайд, дарга болъё гэж явж байгаагүй. Нөхөд маань надад нэг л зүйл хэлсэн “Манай Баярсайхан хоёр удаа ард түмнээсээ сонгогдчихжээ. Хоёр дараалаад Байнгын хорооны даргаар ажиллачихжээ. Бид бэлтгэгдчихсэн гэж үзэж байна. Төрийн ачааг, хүнд үед үүрэлцээд, хариуцлагатай салбарыг аваад явах нь зөв зүйтэй” гэж. Яг үнэнээ хэлэхэд сонгууль дөхөж байгаа бас эдийн засаг хямарсан энэ эгзэгтэй үед Монгол төрийн өгч байгаа ачааг үүрээд явах нь ээ гэж бодсон. Хамтдаа үүрэг хариуцлагаа үүрээд л явъя гэж бодсон юм. Ийм л зүйл болсон. Манай нам фракцгүй болсон. Фракц байхгүй гээд л ойлгочих. Эцсийн мөчид үзэл бодол, үзэл баримтлал нийлдэг хүмүүс л ойр дотно байдаг шүү дээ. Тэр анд нөхдийн холбоо хэвээрээ л байгаа. Түүнийг фракц гэнэ үү, бүлэг гэнэ үү, жигүүр гэнэ үү өөрсдөө л мэд. Манай нөхөд намайг “Бид Баярсайханыг бэлтгэсэн. Одоо ажиллаад үз” гэсэн юм.

    Эх сурвалж “Өдрийн сонин” Д.ГАНСАРУУЛ

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%93.%D0%91%D0%B0%D1%8F%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD%3A%20%D0%AD%D0%B3%D0%B7%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%20%D1%8D%D0%BD%D1%8D%20%D2%AF%D0%B5%D0%B4%20%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B0%D1%87%D0%B0%D0%B0%D0%B3%20%D2%AF%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D0%B4%20%D1%8F%D0%B2%D1%8A%D1%8F%20%D0%BB%20%D0%B3%D1%8D%D0%B6%20%D0%B1%D0%BE%D0%B4%D1%81%D0%BE%D0%BD#sthash.C37B5uXB.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!