MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Архи, тамхины худалдаа, баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээнээс нэг хувийн албан татвар авна

    Архи, тамхины худалдаа, баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээнээс нэг хувийн албан татвар авна

    2015-09-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай,  нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг хэлэлцэн баталлаа.

    Нийслэл хотын албан татварын хувь хэмжээ болон дээрх журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл танилцууллаа. Тэрээр, “УИХ-аас 1994 онд баталсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуульд нийслэл хот бие даасан төсөвтэй байна, нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно гэж заасан. “Монгол Улсын татварын ерөнхий хууль”-д  “Нийслэл хотын албан татвар”гэдгийг орон нутгийн албан татварын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон тогтоосон байдаг. Ингэж хуулиараа нийслэлийн төсөв, татварыг тогтоосон боловч хэн, хэдэн хувиар, ямар аргачлалаар хураах нь тодорхойгүй байсан юм. Тиймээс энэ жилийн УИХ-ын хаврын чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталж, тогтоолоор энэхүү татвараас бүрдүүлсэн орлогыг юунд зарцуулах вэ гэдгийг тусгайлан заасан юм. Тодруулбал, Нийслэл хотын албан татварын орлогоор нийслэлд Олон улсын чанартай үзэсгэлэн, фестиваль арга хэмжээг зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дэд бүтцийг сайжруулахад зарцуулна гэж заасан. Бид замын сангийн хөрөнгийг зам барих, шинэчлэх засах ажилд зарцуулдаг бол хотын албан татварыг дэд бүтэц болон аялал жуучлалыг хөгжүүлэхэд зарцуулах юм. Хотын татвар нь нийтийн бизнесийг дэмжиж санхүүжүүлдэг, үр өгөөжөө шууд өгдөг татвар юм.Энэ татвар нь аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэхгүй бөгөөд харин ч тэдний үйл ажиллагааг дэмжсэн, сайжруулахад чиглэсэн татвар гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж онцлов.

    Нийслэл хотын албан татварын тухай хуульднийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байна. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга, Татварын Ерөнхий газрын хамтарсан тушаал захирамжаар байгуулсан юм. Ажлын хэсгийн судалгаагаар хотын албан татвараас  жилд 13 тэрбум орчим төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.  Өнөөдрийн байдлаар нийслэл хотын албан татварт хамрагдах 5245 татвар суутгагч байгаа юм байна. Улаанбаатар хотын нийт худалдааны эргэлт 22 их наяд төгрөг бөгөөд үүний 1,3 хувь нь архи, тамхины худалдан авалт байдаг байна.

    НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаас бүх төрлийн тамхи болон согтууруулах ундаа, баарны үйлчилгээ, рестароны үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээнээс татварын хувь хэмжээг 1 хувь байхаар  тогтоож, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг баталлаа. Энэхүү журамд нийцүүлэн Татварын Ерөнхий газраас татвар суутагчыг бүртгэх, нийслэлийн төсөвт хотын албан татварыг төвлөрүүлэх аргачлалыг боловсруулах юм байна. Журам ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

    Ер нь дэлхийн орнуудын туршлагаас харахад Итали улсад хотын татварыг 10 хүртэл хоногийн хугацаатай ирсэн гадны иргэдэд ногдуулдаг бөгөөд татварын хэмжээ хоногийн 4-9 евро байдаг байна. Уг татварыг тухайн иргэн зочид буудалд буух болон буудлаас гарах үед буудлын төлбөрийн хамт хураан авдаг байна. Татварын хэмжээг тухайн татвар төлөгчийн зорчиж буй  хотын онцлог, зочид буудлын зэрэглэл,  жилийн аль улиралд зорчих болон аль дүүрэгт байрлах зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан тогтоодог байна. Харин Япон улсад оршин сууж буй нийт иргэд иргэний харьяаллаас үл хамааран  “Оршин суугчдын татвар”-ыг төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гадаадын иргэдийн хувьд жил болон түүнээс дээш хугацаагаар Япон улсад амьдарсан тохиолдолд энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгэгддэг байна.  Түүнчлэн татварын хувь хэмжээ нь  хотын болон орон нутгийн оршин суугч эсэхээс хамааран татвар ногдох орлогын 5%-40% -аар бодогддог байна. Манай урд хөрш БНХАУ-ын хувьд “Хот суурингийн газар эзэмшлийн татвар” нэртэйгээр нийт аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн салбар болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн эзэмшиж буй газрын хэмжээнээс хамааран ногдуулдаг уг татвар нь тус улсын татварын системийг бүрдүүлдэг 25 төрлийн татварын нэг юм. Хувь хэмжээний хувьд том хотуудад 1мкв тутамд 0.5-10 юань, дундаж хотуудад 0.4-8 юань жижиг хотуудад 0.3-6 юань, уул уурхайн дүүргүүдэд 0.2-4 юань тус тус төлөгддөг. Төрийн болон цэргийн байгууллагууд, шашны болон  шинжлэх ухааны байгууллагууд, ойн бүс, загасны үйлдвэрлэл, эрчим хүч болон зам тээврийн салбарын үйл ажиллагаа энэ төрлийн татвараас чөлөөлөгддөг байна. Мөн орон нутгийн татварын өөр нэг хэлбэр нь “Хот суурингийн үл хөдлөх хөрөнгийн татвар” бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч аж ахуйн нэгж иргэд, гадны хөрөнгө оруулагчдад  эд хөрөнгийн үнэлгээний 1.2 хувиар ногдуулдаг байна. Харин уг эд хөрөнгийг өмчлөгч бусдад түрээслүүлсэн тохиолдолд түрээсийн  орлогын 18 хувиар орлогын албан татвар төлдөг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!