MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ

    Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ

    2015-09-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав.

    Өнгөрсөн 21 хоногнийн хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурч, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна.

    ·  Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага 19,2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 7,5 хувиар, захиргааны зөрчил 13,9 хувиар  буурсан байна. Захиргааны  2337 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж, 2141 иргэнийг 6 сая 949 мянган төгрөгийн торгуулийнхуудсаар, 5 аж ахуй нэгжийг 450 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 19 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 730 хүнийг саатуулах байранд саатуулж ажиллажээ.

    Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн 26, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 8,  нийт 34  дуудлага иржээ. Гал түймрийн дуудлагыг  өмнөх 21 хоногтой харьцуулахад  12  хувиар өссөн байна.  21 хоногийн хугацаанд  гал түймэр, гамшиг ослоос  26  иргэний амь насыг  аварч,  ард иргэд, аж ахуй нэгжийн  123  сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

    ·  Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 21 хоногийн хугацаанд нийт 3906 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 401 ирж, өмнөх хоногуудтай харьцуулбал 1,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд захиргааны1940 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3543 жолоочийг 31 сая 327 мянган төгрөгөөр газар дээр нь торгож захиргааны арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Мөн тус дүүргийн замтай ойрхон байрласан 14 сургуулийн орчинд иж бүрэн “School zone”бүс байгуулж, 9 сургуулийн замд стандартын шаардлага хангасан хурд сааруулагчийг хийж байрлуулсан. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг гаргуулахгүй байх үүднээс дүүргийн нутагт үүссэн зам, зорчих хэсгийн эвдрэл гэмтлийн талаарх гаргаж,  мэдээллэх тэмдэг 8,  хориглох тэмдэг 5, нэмэлт тэмдэг 2, анхааруулах тэмдэг 4,  нийт сургууль, цэцэрлэгийн ойр орчмоос бусад газарт 19 тэмдгийн захиалгыг  нийслэлийн авто замын газарт хүргүүлжээ.

    ·  Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт дуудлага 6,2 хувиар багассан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 19 нэгжээр буюу 5,6 хувиар, захиргааны зөрчил 62 нэгжээр буюу 20 хувиар тус тус багассан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд захиргааны309зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 4 сая 12 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 3 иргэнийг баривчилж, гэмт хэрэг зөрчилд холбогдсон 639 хүнийг саатуулж ажиллажээ.

    ·  Сүхбаатар дүүрэгт архи, тамхины тухай  хуулийг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор дүүргийн худалдаа үйлчилгээ, мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран мэдэгдэл 135, санамж 234, зөвлөмж 127, сэрэмжлүүлэг 370 тарааж, ерөнхий боловсролын 19 сургуульд 23 удаа, 1895 хүүхдэд сургалт зохион байгуулж ажиллажээ.

    Дүүргийн нутаг дэвсгэрт гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байж болзошгүй 7 буудал, 32 тойрог орчмоор өдөр бүр эргүүл гаргаж хяналт тавьж ажиллаж байна.

    ·  Баянгол дүүргийн нөхцөл байдлыг 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага  14,5 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 16,5 хувиар өсч, захиргааны 1387зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 393иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт1 сая 507 мянган төгрөгийг төлүүлсэн байна. 21 хоногийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 10 гал түймэр гарсан ба үүнээс хог шатсан 5, гэр шатсан 1, орц, хонгилд утаа үүссэн 3, цахилгаан хэрэгсэл галд шатсан 1 тус тус байна.

    ·  Хан-Уул дүүргийн хувьдөнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт дуудлага  10.3 хувиар гэмт хэргийн шинжтэй дуудлага 27.7 хувиар, захиргааны зөрчил 24.3 хувиар буурчээ.

    2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Говь” ХХК-ийн урд талын авто зам дээр явган хүний гарцны тэмдэглэл, явган хүний гарц мэдээлэх тэмдэг 2 ширхэг, анхааруулах тэмдэг 2 ширхэгийг тавьсан байна. Мөн 14-р хороо Шувуун фабрикаас Биокомбинатын чиглэлийн хатуу хучилттай замын эхлэл, төгсгөлд стандарт бус том оврын ачааны автомашин явахыг хориглосон 2 ширхэг тэмдэг байрлуулж, Дунд гол, Энхтайваны гүүрний баруун талын авто замд хэвтээ тэмдэглэгээ хийжээ.

    ·  Харин Налайх дүүргийн нөхцөл байдлыг өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага  48.7 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 94.2 хувиар, захиргааны зөрчил 38.8 хувиар өсчээ. Дүүргийн Засаг даргын захирамжаар  зөвшөөрөлгүй татсан хашааг буулгах, нэвтрэх гарц, орцыг чөлөөлөх ажлыг энэ сарын 02-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Уг ажлын хүрээнд дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй баригдсан 31 хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж, зөрчил арилгуулах тухай мэдэгдлийг 22  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, 3 байршлын орц, гарцыг чөлөөлжээ.

    ·  Багахангай дүүрэгт Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2 дахин, захиргааны зөрчил 1,7 дахин  өссөн байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 12 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 22 хүнийг 160 мянган төгрөгөөр, нийт 53 зөрчилд 270 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажиллажээ.

    ·  Багануур дүүргийн нөхцөл байдлыг өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага  1,9  хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 37,5 хувиар өсч, захиргааны зөрчил 20,5 хувиар тус тус буурчээ. Нийт 42 иргэнд 3109,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ав ажилласан байна. Иргэдэд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт санамж, зөвлөмжийг өгч ажиллажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!