MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн 376 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн 376 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

    2015-09-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн 9 дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

    Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

    ·  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

    2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг өгч эхэлсэн. “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяаны 74 цогц төхөөрөмжтэй хэрэглэгчдээс 66 орон сууцны байр халаалтаа авсан бөгөөд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын 134 УДДТ-өөс 132 дулаан дамжуулах төв халаалт өгч, УДДТ-83, 1-р хорооллын үйлчилгээний төвийн УДДТ 10-р сарын 01-ний өдөр халаалт өгөх юм. Орон сууцны 1492 барилгаас 1477 барилга халаалтаа авчээ. Нийт 47 сургууль, 76 цэцэрлэг, 21 эмнэлэг халаалтыг өгсөн бөгөөд нийслэлийн хэмжээнд халаалт 98 хувьтай байгаа юм.

    ·  Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумыг зохион байгууллаа

    “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг энэ сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж БНХАУ-ын Шэнжень, Карамай, хөлөнбуйр, Хайнань, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нигата зэрэг хотын дарга орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд зэрэг нийт 8 хотын 40 төлөөлөгч, Дэлхийн банк, Азийн сан зэрэг 17, Олон улсын байгууллагын 30 төлөөлөгч, нийт гадаадын 80 гаруй төлөөлөгч оролцлоо. Форумын уулзалтаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргаж ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

    ·  Нийслэлийн 376 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх ажлыг зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтан нийслэлийн 2015 оны “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж” шалгаруулах болзолт уралдааныг 6 сарын хугацаанд зохион байгуулж явуулсан. Шилдгээр шалгарсан аж ахуй нэгж, байгууллагуудад шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр Чингисийн нэрэмжит талбайд зохион байгуулж, нийт 28 номинацид 77 байгууллага аж ахуй нэгж, иргэнийг  шалгаруулж, идэвхи санаачлагатай оролцсон10 байгууллагыг тусгай байр эзлүүлж нийт 385 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

    ·  Хотын төв гудамж, гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний гудамжныдэд станцыг шилжүүлэх 10 сая төгрөгний ажил, Баянгол дүүргийн Дэлүү хутагтын гудамжинд гэрэлтүүлгийн тэжээлийн кабель солих 8 сая төгрөгний ажил, Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн гудамжны гэрэлтүүлгийн тэжээлийн кабель солих ажил 8 сая төгрөг бүхий нийт 26 сая төгрөгний урсгал засварын ажлуудыг хийж эхлээд байна.

    Хан-Уул дүүргийн Зайсангийн зам дагуу 30 лед гэрэлтүүлгийн кабель шинэчлэх ажил, Гандигийн гудамжны кабель болон дутуу шон нөхөх засварын ажлууд график төлөвлөгөөний дагуу хугацаандаа хийж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 70 хувьтай байна.

    Тендерт шалгарсан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК нь төлөвлөгөөний дагуу хотын төв гудамж тайлбайн гэрэлдүүлгийн асалт, урсгал засварын ажлыг хариуцан ажиллаж байна. Нийт 15000 мянган гэрэлтүүлэг байгаагаас 95 хувийн асалттай байна.

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан дээр холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    ·  Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд ойг угтан өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах

    ·  Нийслэлийн ойг угтаж гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилтыг сайжруулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт шалгалт хийх

    ·  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/775 дугаар захирамжаар байгуулагдсан Богд Хан уулын төрийн тахилгыг тахих бэлтгэлийг хангуулах ажлыг сайтар зохион байгуулах

    ·  Баянзүрх дүүргийн “Цайз”, “Өгөөмөр” захын орчимд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулах

    ·  “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангуулж, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!