MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зүүн хойд азийн хотын дарга нарын форумын “ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” сэдэвт хуралдаанд оролцогчдын хамтарсан мэдэгдэл

    Зүүн хойд азийн хотын дарга нарын форумын “ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” сэдэвт хуралдаанд оролцогчдын хамтарсан мэдэгдэл

    2015-09-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хот, 9 дүгээр сарын 22, 2015 он

    2015 оны 9-р сарын 21-22-ны өдрүүдэд  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуралдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форумын «Хотын ногоон хөгжил» сэдэвт хуралдаанд оролцогчид бид энэхүү цаг үеэ олсон санаачилга гаргаж, хурлыг сайн зохион байгуулан, биднийг найрсгаар хүлээн авсан Улаанбаатар хотын Захиргаанд чин сэтгэлээсээ талархаж байна. Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулснаас хойш нэг жилийн дараа Зүүн хойд Азийн хотууд харилцан мэдээлэл солилцож, өөрсдийн ололт, амжилтаасаа хуваалцахаар ийнхүү сэдэвчилсэн хуралдаан зохион байгууллаа.

    Хуралдааны үндсэн сэдэв нь “хотын ногоон хөгжил”-ийн асуудал байлаа. Оролцогчид энэ сэдвээр санал бодлоо солилцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын туршлагаас хуваалцлаа. Зүүн хойд Азийн хотуудын хөгжил эхэн үедээ байгаль орчныг бохирдуулдаг байсан бол одоо бүс нутгаар тогтохгүй ач холбогдолтой байхаар асуудлыг шийдвэрлэхэд Зүүн хойд Азийн хотууд холбогдох үүрэг хүлээх болж байгааг оролцогчид тэмдэглэлээ. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

    ·  Хотын ногоон хөгжлийн сорилтууд, чиг хандлага ба стратеги

    ·  Ногоон дэд бүтэц

    ·  Ногоон амьдралын хэв маяг ба боловсрол

    ·  Хотын цэвэр болон тогтвортой эрчим хүч

    ·  Хотын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц ба барилгажилт

    ·  Хотын тогтвортой усны менежмент

    ·  Хотын ногоон хөгжлийн санхүүжилтийн механизм: Боломжууд ба сорилтууд

    Хуралдааны хэлэлцүүлэгт үнэтэй хувь нэмэр оруулж, сайн илтгэл танилцуулгаар баяжуулан, өндөр үр дүнтэй болгосон Азийн сан,Дэлхийн банк, Зориг сан, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Зүүн хойд Азийн дэд бүс нутгийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг зэрэг байгууллагад талархаж байна.

    НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг удахгүй батлан тунхаглах гэж байгаа болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн оролцогч талуудын 21 дүгээр бага хурлын бэлтгэл оргил үедээ хүрч байгаа энэ үед тус Сэдэвчилсэн хуралдаан болсон нь оролцогчдын хувьд ач холбогдолтой байлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд хэдийгээр ярвигтай боловч Зүүн хойд Азийн хотууд шийдэл олж, бусад бүс нутагтай хуваалцах боломж холгүй байна. Энэ утгаар, хот суурин газрыг хүртээмжтэй, аюулгүй, тэсвэртэй, тогтвортой болгон хөгжүүлэх зорилтуудыг багтаасан Тогтвортой хөгжлийн зорилт 11, Зүүн хойд Азийн хотуудаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг засан залруулах арга зам зэрэг асуудал хэлэлцүүлгийн чухал хэсгийг эзэлж байлаа.

    Хотын төлөөлөгчид хотын суурьшил эмх замбраагүй өргөжин тэлэхтэй тэмцэх, хог хаягдлыг дахин боловсруулах томоохон хэмжээний төслүүд болон хог хаягдал ба тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлыг бууруулахын тулд тавьж буй хүчин чармайлтын талаар хэлэлцлээ. Олон нийтийн тээврийг эн тэргүүнд тавьж, байшин барилгыг сэргээн засварлаж, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж байна. Гэхдээ нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, амьдралын чанарыг сайжруулсан тохиолдолд, мөн хотууд хүчин чармайлт тавьсан үед л эдгээр арга хэмжээний үр дүн урт хугацааны үр нөлөөтэй байх юм.

    Парис хотноо болох Уур амьсгалын бага хурал нь засгийн газрууд дэлхий ертөнцийг зөв замд нь оруулахын төлөө санаа зорилгоо нэгтгэн, зоригтой шийдвэр гаргах нэг боломж юм. Үүний тулд, туршлага болон сайн практикаа харилцан солилцох замаар хотууд өөр хоорондоо болон засгийн газруудтайгаа улам ойр яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Зүүн хойд Азийн хотуудын хувьд өөрсдийн холбогдох хотод шаардлагатай бүхнийг хийх зориг төгөлдөр байна.

    Парисын Уур амьсгалын бага хуралд оролцож, төлөөлөгчдөд нь Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумын Сэдэвчилсэн хуралдааны үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын захирагч ноён Э. Бат-Үүлд оролцогчид хүсэлт болгож байна.

    Оролцогчид халуун дотноор хүлээн авсан Улаанбаатар хотын иргэдэд талархал илэрхийлж, Улаанбаатарыг орчин үеийн, хөгжин цэцэглэсэн хот болгох талаар олсон ололт дэвшилд нь баяр хүргэж байна.

    “ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ХУРАЛДААНДОРОЛЦОГЧИД

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!