Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн
Засаг даргын А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд 12 салбар
комисс байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1609 байгууллагын
архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион
байгуулалтад үзлэг явуулж байна.
Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд 2015.09.16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувь нь үзлэгт хамрагдсан байна.
Үзлэгт
хамрагдаж буй байгууллагуудын албан хаагчдын архив, албан хэрэг
хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын мэдлэгийг шалгах
сорил авч, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байна гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.