MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Пак Вон Сүн: Улаанбаатарын гэр хороолын дахин төлөвлөлтөд хамтарч ажиллана

    Пак Вон Сүн: Улаанбаатарын гэр хороолын дахин төлөвлөлтөд хамтарч ажиллана

    2015-09-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт айлчилж байна. Энэ онд Улаанбаатар Сөүл хотууд эгч дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй юм. Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй ярилцлаа.

    -Та Монгол Улсын нийслэлд тавтай айлчилж байна уу. Энэ удаагийн айлчлалаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт иржээ. Айлчлалын гол зорилго юу вэ?
    -Улаанбаатар хотод хийж буй энэ удаагийн айлчлалын зорилгыг 4 хэсэгт хуваан авч үзэж болно. Юуны өмнө хоёр хотын хооронд эгч дүүсийн барилдлага тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэ оны тавдугаар сард Сөүлд айлчилсан. Бидний хооронд тогтоосон найрамдалт, нөхөрсөг энэхүү харилцаа цаашид 20, 50, бүр цаашлаад 100 жил улам илүү өргөжин хөгжих ёстой гэж би үздэг. Тийм учраас харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой айлчлал гэж тодорхойлж болно. Хоёрдугаарт, яг энэ цаг мөчид Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотын дарга нар ногоон хөгжлийн асуудлаар чуулж байна. Улаанбаатар хотын санаачилгаар хоёр дахь жилдээ болж байгаа энэхүү арга хэмжээг Сөүл хот дэмжиж, цар хүрээг нь өргөжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, хотын ногоон хөгжлийн асуудлаар нэг зүгт хамтдаа алхана гэдгээ илэрхийлж байгаа юм. Гуравдугаарт, Сөүл хотын стратегийн тэргүүлэх чиглэлийн бодлогыг Улаанбаатар хотын анд нөхөдтэйгөө хуваалцаж, хамтран ажиллах зорилготой ирлээ. Энэ хүрээнд Сөүлийн 12 байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Тэд өөрсдийн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хоёр хотын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээрт, Монгол Улсын их сургууль надад хүндэт доктор хэмээх эрхэм хүндтэй цол хүртээхээ мэдэгдсэн. Энэхүү арга хэмжээний үеэр оюутан залууст тусгай лекц уншахаар төлөвлөсөн. Лекцээрээ дамжуулж хоёр хотын залуус харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар оролцоотой байж болох талаар санаа бодлоо илэрхийлэх, хуваалцах  болно.
    -Та айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Ойрын хугацаанд ямар чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон бэ?
    -Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын дарга Э.Бат-Үүл нарыг Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг мэднэ. Бид өмнө нь ч олон удаа уулзаж байсан. Цаашдаа хоёр хот бодлогын төвшинд олон зүйл дээр хамтарч ажиллана гэж бодож байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр, нийтийн тээврийн шинэчлэлийн чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүс улам нягт хамтран ажиллана. Айлчлалын үеэр тодорхой уулзалтууд төлөвлөсөн учраас яриа хэлэлцээний үр дүнгүүд гараад явах байх.
    -Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд Сөүл хотынхон хамтран ажиллаж байгаа. Төлбөрийн бэлэн бус хэлбэрт шилжих алхмыг саяхнаас хэрэгжүүлж, хөдөлгөөний удирдлагын төв байгуулсан. Нийтийн тээврийг онцгойлон анхаарч хөгжүүлэхийн хэтийн ач холбогдол нь юу юм бэ?
    -Сөүл бол 10 сая хүнтэй том хот. Манай хотод ч гэсэн зам тээврийн түгжрэл, гацаа байдгийг мэдэх байх. Энэ бол том хотуудын өмнө тулгамддаг асуудал юм. Бид үүнийг шийдвэрлэхийн тулд метроныхоо шугамыг өргөжүүлж, сайжруулсан. Метро бол байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл шүү дээ. Тийм учраас онцгойлон анхаарч хөгжүүлж байгаа юм. Үүнийхээ хажуугаар автобус тусгай эгнээгээр зорчдог тогтолцоог нэвтрүүлсэн. Дээрээс нь төлбөрийн нэг картаар автобус, метро, такси гэх мэт олон хэрэгслээр зорчих, тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж чадсан. Нийтийн тээврийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд хямд үнээр зорчих боломжтой болсон. Сөүл хот нийтийн тээврийн энэ нэгдсэн бодлогоо илүү сайжруулах бодлого баримталдаг.
     
    -Том хотуудад шийдлээ хүлээсэн олон асуудал байдаг. Та Сөүл хотын даргаар сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд ямар асуудал барьж авсныг сонирхож болох уу?
    -Би Сөүл хотын дарга болсныхоо дараа юуны өмнө хотыг дахин төлөвлөж, шинээр хөгжүүлэх томоохон бодлого дэвшүүлсэн. Энгийнээр илэрхийлбэл хүн төвт хот байгуулах бодлогыг гаргаж тавьсан. Энэхүү бодлогынхоо хүрээнд оюутны төлбөрийг хоёр дахин бууруулах, түр ажлын байртай хүмүүсийг байнгын ажилтай болгох, хүүхдүүдэд үдийн хоол өгөх хөтөлбөр гээд хэдэн арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлсэн. Сөүл хотын иргэд энэхүү бодлогыг маань дэмжсэн учраас 2012 онд дахин сонгож итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.
    -Та хотыг дахин төлөвлөж хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн гэж хэллээ. Өнөөдөр Улаанбаатар хот агаарын болон хөрсний бохирдлоосоо салахын тулд гэр хорооллоо дахин төлөвлөх ажлуудыг нийслэлээс эхлүүлээд байгаа. Улаанбаатарын дахин төлөвлөлтийн бодлогод ямар зөвлөгөө өгөх вэ?
    -Хотжилт нэмэгдэх тусам инженерийн байгууламж бүхий орон сууцны хангамж тулгамдсан асуудал болдог. Ялангуяа амьдралын нөхцөл тааруу, бага орлоготой хүмүүсийн хувьд орон сууцтай болно гэдэг амаргүй байдаг. Сөүл хотын хувьд нийтийн орон сууцыг олноор барьсан. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр түрээсэлж амьдрах нийтийн орон сууцуудыг олноор барьж амьдралын нөхцөл муутай хүмүүсийнхээ асуудлыг шийдсэн туршлага бий. Би өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд 80 мянга орчим орон сууц бариулсан. Одоо ч гэсэн энэ хэмжээний нийтийн орон сууц барьж ашиглалтад өгөх зорилготой ажиллаж байгаа. Энэ асуудлыг Сөүлийн орон сууцны корпорац тусгайлан хариуцаж ажилладаг. Тус корпорацын захирал айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн учир Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтарч ажиллах боломжтой. Азийн хөгжлийн банкны холбогдох хүмүүстэй энэ талаар уулзсан. Гол нь санхүүжилт учраас үүнийг шийдвэрлэх гарцын талаар ярилцаж, холбогдох байгууллагын хүмүүс нэлээд нааштай байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хоёр хот хамтраад ажиллах бүрэн боломжтой.
    -Сөүл хотыг тойруулаад Ногоон хэрэм босгож иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах таатай нөхцөлөөр хангаж өгсөн байдаг юм билээ. Улаанбаатар хот ч ногоон хөгжлийн асуудлаар бүс нутагтаа нэлээд идэвх санаачилгатай байхыг эрмэлзэж байна. Ногоон хөгжил бол хүн бүрт хүрч чаддаг бодлого гэдэгтэй Та санал нийлэх үү?
    -Сөүл хот 1970, 1980, тэр ч байтугай 1990-ээд оны үед тоосжилт нэлээд ихтэй, саарал тэнгэртэй хот байлаа. Өнөөдөр бол манай хотын агаарын бохирдол буурсан. Бид нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хэрэглээнээс халж, хийн хөдөлгүүртэй автобусуудыг явуулдаг болсон нь нэлээд том үр дүн авчирсан. Ахуйн хэрэглээнд ч гал түлдгийг болиулж хийн хэрэглээ рүү шилжүүлэх бодлогыг 10, 20 жилийн турш урт хугацаанд хэрэгжүүлсэн. Төгөл байгуулах, цэцэрлэгт хүрээлэнг олноор бий болгох чиглэлээр маш их хөрөнгө оруулалт хийж, онцгой анхаарсан. Сөүл хотод автомашингүй гудамжуудыг олноор байгуулсан нь үр дүнгээ маш сайн өгсөн. Олон жилийн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Сөүл хот саарал биш цэлмэг тэнгэртэй болсон.
    -Хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ямар чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа вэ?
    -Иргэд хоорондын болоод эдийн засгийн харилцаа илүү хөгжинө гэж бодож байна. Үүнээс гадна соёлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий. Солонгосын К драм, К поп гэх мэт урсгал зөвхөн Монгол төдийгүй Азийн цөөнгүй оронд түгж байгааг Та бүхэн мэдэх байх. Аливаа харилцааны уг үндэс нь соёлын харилцаа байдаг. Монгол Солонгос хоёр уламжлалт сайн харилцаатай улс. Тиймээс цаашдаа соёлын харилцааг олон талаар хөгжүүлэх боломжтой гэж боддог.

     Б.ТҮВШИНТӨГС
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!